Сурталчилгаа (15)
Хаах

Артерийн судсыг цэвэрлэх хамгийн шилдэг 12 бүтээгдэхүүн

Артерийн судас бөглөрснөөр зүрхний шигдээс болох гэхчлэн маш олон сөрөг үр дүнд хүргэдэг. Тиймээс та үүнийг хэрхэвч тоолгүй орхиж болохгүй бөгөөд үргэлж зөв зүйтэй хоол хүнсийг сонгон хэрэглэж, артерийн судсаа цэвэрлэх шаардлагатай аж. Тэгвэл бид та бүхэндээ артерийн судсыг цэвэрлэж, эрүүл энх, урт удаан амьдрахад тус болох хоол хүнсүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Артерийн судсыг цэвэрлэх хамгийн шилдэг 12 бүтээгдэхүүн

1 Сармис

Артерийн судсыг цэвэрлэх хамгийн сайн арга бол сармисыг түлхүү хэрэглэх юм. Германы шинжлэх ухааны академаас явуулсан судалгааны үр дүнд сармис нь муу холестринийг багасгаж, зүрхний үйл ажиллагааг дэмждэг болохыг тогтоожээ. Мөн сармисанд агуулагдах их хэмжээний антиоксидант нь цусны эргэлтийг сайжруулж, биеийг сэргээдэг аж. 

Сармис

2 Овъёос

Нүүрс усны агууламж багатай тус бүтээгдэхүүнийг сүүлийн үед хүмүүс маш өргөнөөр хэрэглэх болсон. Энэ нь цусан дахь холестрины хэмжээг бууруулж, "атеросклероз" болон зүрх судасны өвчин үүсэхээс сэргийлдэг байна. 

Овъёос

3 Анар

Витамин С, полифинол болон бодисын солилцоонд чухал ач холбогдол бүхий өөхний ханаагүй хүчил зэргийг агуулдаг тул анар жимсийг идэж хэрэглэж байгаарай. Эдгээр нь цусны эргэлтийг сайжруулж, судасны нэвчимхий чанарыг нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн анар жимсийг эмэгтэй хүний биед ч сайн хэмээдэг билээ.

Анар

4 Алим

Бидний идэх дуртай алим жимс нь пектин хэмээн бодисоор баялаг. Энэ нь холестреролын түвшинг бууруулдаг эслэг юм. Мөн алиманд "флавонойд" агууладдаг төдийгүй энэ нь зүрхний шигдээсийн эрсдлийг 50 хүртэлх хувиар бууруулдаг байна. 

Алим

5 Загас

Артерийн судасны хатуурлаас сэргийлэгч амттай бөгөөд шилдэг бүтээгдэхүүн бол загас юм. Мэдээж  “омега 3”-аар баялаг бөгөөд судсан дах өөх тосыг цэвэрлэж өгдөг. Түүнээс гадна хөхний хорт хавдраас сэргийлдэг “шидэт” загас ажээ.

Загас

6 Хушги

Моногүйжүүлсэн өөх, омега-3 тосны хүчлүүдээр баялаг хушги, бүйлсэн самрыг идэж байгаарай. Үүнийг та үндсэн хоолны өмнө зууш болгон идэж болно. Хэрэв та дэглэм барьж байгаа бол өөрийн сонголтоороо салад, амттан болон бусад хоолыг хушгитай хачирлан идэх боломжтой. 

Хушги

7 Оливын тос

Оливын тосыг тогтмол хэрэглэснээр мөн л судасны хатуурлаас сэргийлж, улмаар зүрхний шигдээсээр өвчлөх эрсдлийг бууруулдаг. Үс уналтыг зогсоох, ходоодны үрэвслээс сэргийлэх зэрэг олон талын ашигтай. 

Оливын тос

8 Авокадо

Авокадо нь мөн л моногүйжүүлсэн өөх тосыг их хэмжээгээр агуулдаг билээ. Тиймээс тус жимсийг идэж хэрэглэснээр, атеросклерозын эмгэг үүсгэх, цусан дахь холестерины түвшин нэмэгдэх зэрэг эрсдэл буурах аж.

Авокадо

9 Улаан лооль

"Ликопен" гэж нэрлэгддэг бодисоор баялаг аж. Энэ нь артерийн хананд муу холестеринийг наалдахаас сэргийлдэг байна. Тиймээс өдөр бүр улаан лооль идэхийг хичээгээрэй.

Улаан лооль

10 Бууцай

Бууцайнд А, С витаминууд агуулагддаг бөгөөд энэ нь холестерины исэлдэлтээс сэргийлэх төдийгүй атеросклерокын эрсдлийг бууруулдаг байна. Та марталгүй бууцайг өдөр тутамдаа хэрэглэж, эрүүл мэнддээ анхаараарай.

Бууцай

11 Бүхэл үрийн гурил

Бор будаа, хөх тариа, овъёос, бүхэл үрийн талх гэхчлэн бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж байгаарай. Энэ нь таны эрүүл мэндийг төгс хамгаалах болно. Мөн энэ нь холестериныг багасгаж, артерийн судсыг цэвэрлэдэг аж.

Бүхэл үрийн гурил

12 Хэрээний нүд (Asparagus)

Артерийн судсыг цэвэрлэхэд хамгийн сайн нөлөөтэй бүтээгдэхүүний нэг юм. Энэ нь даралтыг тэнцвэржүүлж, цусны бүлэгнэлээс сэргийлнэ. 

Хэрээний нүд (Asparagus)

13 Артерийн судсыг цэвэрлэх арга

  • Тал аяга алимны цууг, хэрчсэн сармистай хольно. Үүнийг өглөө өлөн дээрээ нэг аяга устай хамт ууна. Долоо хоногийн турш өглөө бүр тус бэлдмэлийг уух хэрэгтэй.
  • 3 ширхэг лууван, 2 алимыг блендэрт хийж, эргүүлнэ. Үүнийгээ хөрөгчинд хийж хөргөөрэй. Мөн л өлөн дээрээ ууж, долоо хоногийн турш тус дэглэмийг дагах шаардлагатай юм.
  • 3 халбага зөгийн бал, 1 халбага нимбэгний шүүсийг хольж, дээр нь 2 халбага халуун ус хийж ууна. Долоо хоногийн турш өглөө бүр уугаарай. 

Эдгээрээс аль нэгийг сонгож ууснаар, та артерийн судсаа цэвэрлэж чадах юм. 

Артерийн судсыг цэвэрлэх арга

66
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл