Сурталчилгаа (15)
Хаах

Мэрилин Монрогийн эхний бөгөөд эцсийн байшин

Мэрилин Монро (Marilyn Monroe) амьдралынхаа туршид маш олон тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдарч байсан юм. Гэхдээ тэрээр хэзээ ч өөрийн гэсэн гадна талбай, усан сантай байшинтай болох тухай боддоггүй байжээ. Харин 1962 онд тэрээр сэтгэл зүйч эмчийнхээ зөвлөсний дагуу хувийн байшин худалдан авч, үүндээ амьдралынхаа эцсийн мөч хүртлээ амьдарсан юм. Ингээд түүний анхны бөгөөд цор ганц байшинтай нь танилцана уу. 

Мэрилин Монрогийн эхний бөгөөд эцсийн байшин

1 Байшингийн тухайд...

236 шоо метр хэмжээтэй уг байшин нь 4 унтлагын өрөө, 3 угаалгын өрөө, зочны өрөө, хоолны өрөө, гал тогооны өрөө, хүүхдийн өрөө, ажлын гээд нийт 12 өрөөтэй. Байшингийн гадна талбайд тохилог усан сан, зочид байрлах жижиг байшин, цэцгийн мандлууд гээд аль болох тухтай бөгөөд дулаан мэдрэмжийг төрүүлэхээр бүтээсэн юм. 

Мэрилиний амьдарч байсан гэх нэрээр овоглуулсан уг байшин, түүнээс хойш хэд хэдэн хүний гараар дамжсан ч, хаалга, цонх, дээвэр, ил зуух зэрэг ихэнх зүйлийг нь тэр хэвээр нь хадгалжээ. 

Байшингийн тухайд...

Уг байшин нь Калифорнийн, Брэнтвүүд (Brentwood)-д байрладаг. Амьдрах орчны хувьд гайхалтай тайван, чимээгүй хэсэгт багтдаг юм. 

Дотоод заслын шийдлээ тухайн үед Мэрилин өөрөө захиалж хийлгэсэн юм. Тэрээр байшиндаа нүүж орсныхоо дараахан "Life" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа байшиндаа өөрийн хүссэн зүйлсийг олохын тулд Мексикрүү явж, зарим тавилга болон материалаа авчирсан гэжээ. Дотоод заслыг хийсэн ажилчид түүний хүссэн бүхнийг биелүүлэх ямар ч боломжгүй байсан гэж хошигножээ. 

Мэрилин Монро энэ байшинд нүүж ирснийхээ дараа тун ч сэтгэл хангалуун байсан хэдий ч, ердөө 4 сар амьдраад, 1962 оны 8 дугаар сарын 5-нд унтлагын өрөөндөө нас барсан байдалтай олдсон юм. 

Тэрээр уг байшингаа 1962 оны эхээр, 90 мянган доллараар худалдан авч байсан бол өдгөө эл байшин 7,25 сая ам.доллараар үнэлэгдэж байна. 

2 Түүний зарим зургуудаас

Түүний зарим зургуудаас

13
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл