Сурталчилгаа (15)
Хаах

Тахианы махаар 30 минутын дотор амтад зууш бэлтгэх жор

Ялангуяа гэрийн эзэгтэй та энэ амралтын өдрүүдэд хайртай гэр бүлийнхэндээ ямар хоол хийж өгөхөө мэдэхгүй, эргэлзэж сууна уу. Бид энэ удаагийн дугаарт ямар ч төрлийн хоолтой төгс зохицох, илчлэг багатай, амин дэмээр баялаг тахианы мах, цэцэгт байцаатай зууш хэрхэн хийх жорыг танилцуулахаар бэлтгэлээ. Тус хоол нь бага насны хүүхдээс гэр бүлийн гишүүн бүрт идэхэд тохиромжтой, амт чанар, илчлэгт чанар багатайгаараа онцлог юм.

Тахианы махаар 30 минутын дотор амтад зууш бэлтгэх жор

Тус зуушны 100 граммд ердөө 83 ккал илчлэг агуулагддаг тул та жин нэмэхвий хэмээн санаагаа чилээх хэрэггүй. Мөн зөөлөн, амт чанар сайтай тул бага насны хүүхдээс эхлээд, настан буурлууд түүнчлэн жингээ барьж байгаа эзэгтэй нарт таалагдах нь лавтай. 

Орц:
Цэцэгт байцаа - 300 гр
Тахианы цээж мах - 300 гр
Сүү 1% - 200 мл
Бяслаг - 100 гр
Сонгино - 1 хэсэг
Давс, перец - амталгаагаар

Хийх арга: 

  • Ус буцалгаж, дээр нь 1 цайны халбага давс хийнэ.
  • Харин дараа нь, тахианы цээж махаа хийж, сайтар чанаж болгоорой!
  • Тахианы махыг болгож байх зуур, цэцэгт байцаагаа жижиглэн хэрчинэ.
  • Харин дараа нь буцалц буй халуун усанд цэцэгт байцаагаа хийж, 5-7 минут буцалгаж дутуу болно.
  • Үүний дараа бяслагаа үрэгчинд үрж нунтаглаад, сүүн дээрээ хийж, дээр нь давс, перецээ хийж өгнө.
  • Цэцэгт байцаа болон тахианы мах болсны дараа хооронд нь сайтар хольж, дундаж хэмжээтэй саванд хийнэ.
  • Савандаа хийсний дараа, дээр нь сүүтэй зуурмагаа жигд асгаж өгөөрэй. Ингээд цельсийн 180 С хэмд 20 минутын турш жигнэх хэрэгтэй.
  • Ингэснээр тахианы мах зөөлөн, амтлаг болдог. 

Та бүхэн сайхан хооллоорой!

 

3
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл