Сурталчилгаа (15)
Хаах

Богино долгионы зууханд хийж болох амтат бялууны жорууд

Та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргье. Манай хамт олон нийт уншигчиддаа зориулан аз жаргал баяр хөөрийг мэдрүүлэгч амтат хоолны жоруудыг тогтмол хүргэдэг уламжлалтай билээ. Харин өнөөдөр харах төдийд арааны шүлс ялгарч, хачин сайхан амттай кекснүүд хийх аргыг танилцуулахаар бэлтгэсэн юм. Та амттай кекс бэлтгэж, алдрай бяцхан үрсээ дайлаарай. 

Богино долгионы зууханд хийж болох амтат бялууны жорууд

1 Шоколадтай кекс

Орц:

  • Гурил - 3 халбага
  • Бор сахар - 2 халбага
  • Нунтаг кокоа - 2 цайны халбага
  • Хүнсний сода - 1/4 цайны халбага
  • Сүү - 3 халбага
  • Цөцгийн тос - 1 халбага
  • Ванилийн сахар - 1 чимх
  • Сүүтэй шоколад - 1 цайны халбага

Бэлтгэх арга:

  • 250 мл-тэй сэнжтэй аяга сонгоорой.
  • Гурил, сахар, нунтаг кокоа, сода, сүү, тос болон ванилийн сахраа аягандаа хийж хутгана
  • Шоколадаа үрж, аягатай зуурмаг дээрээ цацаарай.
  • Үүнийгээ богино долгионы зууханд хийж, 45-60 секунд эргүүлэхэд хангалттай.
  • Бэлэн болсон кексээ 5 минут хөргөсний дараа идэж болно. .

Шоколадтай кекс

2 Лийртэй кекс

Орц:

  • Лийр - 1 ширхэг
  • Гүнжидийн тос 
  • Нэрс - 1/2 аяга
  • Овъёостой жигнэмэг - 1 ширхэг
  • Бор сахар - 1 цайны халбага
  • Гурил - 3 халбага
  • Шанцай - 1/8 цайны халбага

Бэлтгэх арга:

  • Нэрсээ 1 халбага гурилтай хольж бэлтгэнэ.
  • Үүнийгээ аягандаа хийж, дээр нь тосоор амталсан хэрчсэн лийрээ тавьна.
  • Мөн жижиглэсэн овъёостой жигнэмэгээ аягандаа хийж, хамгийн дээр нь шанцай болон элсэн чихэрээ цацаарай.
  • Аягатай зуурмагаа богино долгионы зууханд хийж, 2-3 минут хамгийн дээд хэм дээр нь эргүүлэхэд хангалттай. 

Лийртэй кекс

3 Шоколад болон гадилтай кекс

Орц:

  • Гурил - 3 халбага
  • Сахар - 3 халбага
  • Сүү - 2 халбага
  • Тос - 2 халбага
  • Хүнсний сода - 1 цайны халбага
  • Өндөг - 1 ширхэг
  • Ванилийн сахар - амталгаагаар
  • Гадил - тал
  • Нунтаг кокоа - 1 халбага

Бэлтгэх арга:

  • Бүх хуурай орцоо нэгтэж, том аяганд хийгээрэй.
  • Үүн дээрээ сүү, өндөг болон тосоо хийж сайтар хутгана.
  • Гадилаа жижиглэн хэрчиж, аягандаа хийгээрэй.
  • Үүнийгээ богино долгионы зууханд хийж, 800W-д 7-10 минут эргүүлнэ.
  • Бэлэн болсон кексээ бага зэрэг хөргөсний дараа идээрэй. 

Шоколад болон гадилтай кекс

4 Бяслагтай амттан

Орц:

  • Гэрийн бяслаг (Cottage cheese) - 200 гр
  • Өндөг - 1 ширхэг
  • Сүүн крем - 2 халбага
  • Хүүхдийн будаа - 2 халбага
  • Хүнсний сода - 1 цайны халбага
  • Давс - 1 чимх
  • Сахар - амталгаагаар

Бэлтгэх арга:

  • Бяслагаа сэрээгээр нухаж, бэлтгэнэ. Үүн дээрээ өндөг болон сүүн кремээ хийж сайтар хутгаарай. Мөн дээр нь хүүхдийн будаа, хүнсний сода, давсаа нэмж зуурна.
  • Үүнийгээ аягандаа хийж, таглаарай.
  • Богино долгионы зууханд 8 минут эргүүлээд л таны амттай кекс бэлэн болох аж. 

Бяслагтай амттан

5 Амттай жигнэмэг

Орц:

  • Цөцгийн тос - 1 халбага
  • Сахар - 2 цайны халбага
  • Өндөгний шар - 1 ширхэг
  • Гурил - 1/4 аяга
  • Шоколад - амталгаагаар

Бэлтгэх арга:

  • Тосоо хайлуулж аягандаа хийнэ. Үүн дээрээ өндөгний шар болон сахаар хийж хутгаарай.
  • Гурилаа зуурмаг дээрээ нэмж, дээр нь үрсэн шоколадаа цацна.
  • Үүнийгээ богино долгионы зууханд 1.5 минут эргүүлээрэй.
  • Амттай жигнэмэгээ идэхээс өмнө бага зэрэг хөргөх хэрэгтэй. 

Амттай жигнэмэг

6 Бяслагтай бялуу

Орц:

  • Крем чис (Cream cheese) - 50 гр
  • Сүүн крем - 2 халбага
  • Өндөг - 1 ширхэг
  • Нимбэгний шүүс - 1/2 цайны халбага
  • Ванилийн сахар - 1/4 цайны халбага
  • Сахар - 2 халбага
  • Нэрс - амталгаагаар

Бэлтгэх арга:

  • Бүх орцоо нэгтгэж хутгана.
  • Үүнийгээ тослосон аяганд хийнэ.
  • Бэлэн болсон зуурмагаа богино долгионы зууханд хийж, 90 секунд эргүүлээрэй.
  • Бяслагтай бялуугаа гаргаж хөргөх бөгөөд өөрийн хүссэн жимсээ дээр нь тавьж амталж идээрэй. 

Бяслагтай бялуу

5
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл