Сурталчилгаа (15)
Хаах

2017 оны оддын хамгийн дуулиантай салалтууд

Алдар нэртэй одуудын амьдрал үргэлж хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлагдаж, шуугиан тарьж байдаг. Харин нэг нэгэндээ хайртай хэмээж, хэнээр ч солихгүй гэх амлалт өгсөн атлаа амраг хайртыгаа хуурч, цаашлаад салсан хосууд Холливууд, гадны дуу хөгжмийн ертөнцөд маш олон байдаг билээ. Бид тэдгээр олон хосуудаас онцолж хайрын гурвалжин үүсгэж, хэн хэнээсээ сэтгэлийн шарх амссан одуудын хайрын түүхийг өгүүлэхээр бэлтгэлээ. 

2017 оны оддын хамгийн дуулиантай салалтууд

1 Амбер Хёрд (Amber Heard) болон Элон Муск (Elon Musk)

Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг Амбер Хёрд нь жүжигчин Жонни Деппээс сүр дуулиантай салсны дараа, Элон Мусктай болзож эхэлсэн билээ. Тэднийг урьдаас нэг нэгэндээ сайн байсан гэх бөгөөд жүжигчин бүсгүйг Жонни Депптэй хамт амьдарч байхдаа ч Элон Мусктай уулзаж байсан гэх цуурхалууд байдаг. Ямартай ч тэд хэсэг хугацаанд болзож байсан ч, удалгүй салсан юм. Хосууд салсан ч гэлээ яг л найзууд шиг байдаг тухай оролцсон ярилцлагандаа дурдсан удаатай. Элон Муск "Тэр миний хувьд зүгээр хуучин найз бүсгүй биш. Тэр миний хувьд онцгой, хэзээ ч мартаж боломгүй хүн" хэмээсэн нь тэд нэг нэгэндээ одоо ч сэтгэлтэй гэдгийг харуулсан билээ. 

Амбер Хёрд (Amber Heard) болон Элон Муск (Elon Musk)

2 Кайли Женнер ( Kylie Jenner) болон Таяга (Tyga)

Өнгөрсөн жил хоёр тийш болсон хосууд болох Кайли Женнер болон реппер Таяга нарын харилцаа хүн бүрийн анхаарлыг татдаг байсан. Харин тэд салснаар, энэ бүхэнд цэг тавигдах байх хэмээн таамаглаж байсан хэдий ч, эсрэгээрээ хүн бүхэн ахин тэдний тухай ярих болсон юм. Учир нь Кайли Женнер реппер Трэвис Скоттой болзох болж, удалгүй жирэмсэн болсон. Харин энэ бүхний дараа Таяга "Кайлигийн хүүхэд миний хүүхэд" гэж хэлсэн нь олон хүний гайхшралыг төрүүлсэн билээ. Энэ нь магадгүй Таяга одоо ч Кайлид сэтгэлтэй гэдгийг илтгэх мэт болсон бөгөөд олон хүн тэдний хайрын гурвалжинг сонирхож, хэн нь хэндээ сайн болохыг ойлгож чадахгүй байгаа аж. 

Кайли Женнер ( Kylie Jenner) болон Таяга (Tyga)

3 Белла Хадид (Bella Hadid) болон Вийкэнд (The Weeknd)

Хүн бүрийн хайрыг хос бол яахын аргагүй дуучин Селена Гомез болон Вийкэнд нар юм. Өөрсдийн авьяас чадвар, амжилтаараа дэлхийд алдаршиж яваа уран бүтээлчид нь хайр дурлалаа бүтээхийн тулд хэн нэгнийг ихэд гомдоосон гэх яриа байдаг. Вийкэнд нь 2015-2016 онд загвар өмсөгч Белла Хадидтай үерхэж байсан бөгөөд тэд хамтдаа улаан хивсний ёслолуудад оролцож, хүн бүхний харааг булааж явсан цаг саяхан мэт. Харин тэд салаад удаагүй байтал Вийкэнд Селенатай үерхэх болсон нь Беллагийн зүрх сэтгэлийг шимшрүүлсэн гэнэ. Белла Хадид өнөө хэр нь Вийкэндэд сэтгэлтэй бөгөөд энэ нь түүний яриа, үйлдлээс нь харагддаг тухай ойрын эх сурвалжууд мэдээллэдэг байна. 

Белла Хадид (Bella Hadid) болон Вийкэнд (The Weeknd)

4 Мэрайя Кэри (Mariah Carey) болон Брайн Танака (Bryan Tanaka)

Уянгалаг сайхан хоолойгоороо гайхагдсан дуучин Мэрайя Кэри нь өмнө нь жүжигчин Ник Кэнонтой хамт амьдарч, ихэр хүүхдийн эцэг эх болсон боловч, тэдний дундах үл ойлголцол, ажлын шахуу хувиар зэрэг нь тэднийг салгахад хүргэсэн юм. Харин удалгүй дуучин бүсгүй өөрөөсөө 13 насаар бүжигчин залуу Брайн Танакатай болзох болсон хэдий ч Мэрайя Кэри, Ник Кэнон нар хамтдаа хүүхдүүдээ дагуулан гадуур зугаалж, нэг нэгэндээ дэмжлэг өгөх нь залууд таалагдаагүй тул хосууд хоёр тийш болсон юм. Мэрайя Кэри, Ник Кэннон нар хэдийгээр салсан боловч, яг л эхнэр нөхөр шиг байдаг тухай хүн бүхэн мэддэг билээ. Магадгүй энэ дассан сэтгэл эсвэл хайр байж ч болох юм. 

Мэрайя Кэри (Mariah Carey) болон Брайн Танака (Bryan Tanaka)

5 Крис Пратт (Chris Pratt) болон Анна Фарис (Anna Faris)

Нэрт жүжигчин Крисс Пратт нь үзэсгэлэнт жүжигчин, загвар өмсөгч Анна Фарисаас 2017 онд салж, хүмүүсийн гайхшрал болоод харууслыг төрүүлсэн юм. Учир нь тэд хүн бүхний атаархлыг төрүүлэм дэндүү сайхан хос байсан билээ. Тэдний салах болсон шалтгаан нь жүжигчин залуу шаргал үст бүсгүйтэй нууцаар уулзах болсонтой холбоотой хэмээдэг. Харин тэрхүү нууцлаг бүсгүй нь жүжигчин Женнифер Лауранс гэж үзэх хүмүүс цөөнгүй. Ямартай ч сэтгэлийн шархтай үлдэж хоцорсон Анна Фарис өнөө хэр нь хуучин амрагтай сэтгэлтэй гэнэ. 

Крис Пратт (Chris Pratt) болон Анна Фарис (Anna Faris)

6 Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio) болон Нина (Nina)

Холливуудын сайхан залуусын нэг Леонардо Ди Каприо нь олон сайхан бүсгүйчүүдтэй уулзаж явсан гэдгээрээ алдартай. Харин тэрээр хамгийн сүүлд 23 настай Германы загвар өмсөгч Нина Адгалтай болзож байсан боловч нялх амрагаа гомдоож, өөр бүсгүйчүүдтэй зугаацаж эцэстээ салахад хүрсэн юм. Хэдийгээр Лео түүнийг маш их гомдоосон боловч Нина одоо ч түүнийг гэсэн сэтгэлээ хаяж чадаагүй болохыг бүсгүйн найз, дотны хүмүүс мэдэгдсэн байдаг. 

Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio) болон Нина (Nina)

7 Амбер Рөүз (Amber Rose) болон Вал Чармеровски (Val Chmerkovskiy )

Хэдэн сарын турш болзосны дараа Амбер Рөүз болон Вал Чармеровски нар нь салахад хүрсэн юм. Учир нь Амбер Рөүз улаан хивсний ёслолоор хуучин амраг болох Виз Калифатай уруулан нийлүүлэн үнсэлцэж байгаа зурагнууд нь цахим сүлжээгээр цацагдаж, Валын бухимдлыг төрүүлсэн байна. Амбер энэ бүхнийг тайлбарлахдаа "Виз бид хоёр тун ч сайн найзууд. Нэгнийгээ ойлгодог, хүндэлдэг. Яг л гэр бүл шиг хүмүүс. Тэр үнсэлт бол зүгээр нөхөрлөлийн илэрхийлэл байсан юм. Тэр надад онцгой хүн" гэсэн нь олон хүнд тэд одоо ч бие биедээ хайртай гэх бодлыг төрүүлсэн билээ. 

Амбер Рөүз (Amber Rose) болон Вал Чармеровски (Val Chmerkovskiy )

8 Скарлетт Йоханссон (Scarlett Johansson) болон Ромен Дауриак (Romain Dauriac)

Эр хүн бүрийн харцыг булааж, хайрыг татаж чаддаг үзэсгэлэнт Скарлетт Йоханссон нь амжилттай яваа жүжигчин. Түүний нөхөр болох Ромен Дауриак нь эхнэрийнхээ завгүй байдал, ажлаас өөрийг мэдэхгүй амьдралаас залхаж, тэд салахад хүрсэн билээ. Харин охиноо Скарлетт өсгөх болсон байна. Ямартай ч хосууд салсан боловч өнөө хэр нь яг л эхнэр нөхрүүд шиг байна уулзаж, охинтойгоо хамт цагийг өнгөрүүлдэг аж. 

Скарлетт Йоханссон (Scarlett Johansson) болон Ромен Дауриак (Romain Dauriac)

9 Ники Минаж (Nicki Minaj) болон Мийк Мэлл (Meek Mill)

2 жилийн турш харилцаатай байж, хосууд гэгдэж явсан Мийк Мэлл болон Ники Минаж нар нь үлгэрийн мэт сайхан харилцаагаа цэглэж, үй олныг алмайруулсан. Мийк Мэлл нь "Ники бид хоёр үнэхээр гайхалтай байсан. Биед биедээ хайртай атлаа тэр хүнээ тавьж явуулах шиг хэцүү зүйл байдаггүй. Би Никиг хэн хүнээс илүү сайн мэднэ. Тэр миний амьдралдаа хүсч байсан цор ганц эмэгтэй. Даанч тэр одоо миний дэргэд байхгүй" хэмээн сэтгэл хөдлөм үгсийг хэлж, тэр одоо ч Никид сайн юм байна гэх бодлыг эрхгүй төрүүлсөн юм. 

Ники Минаж (Nicki Minaj) болон Мийк Мэлл (Meek Mill)

10 Мэл Би (Mel B) болон Стивен Белафонте (Stephen Belafonte)

Кино, телевизийн продюсер Стивен Белафонте болон дуучин Мел Би нар нь 8 жил хамтдаа амьдарч, эхнэр нөхөр гэгдэж явсан. Гэтэл Стивен нь эхнэртээ гар хүрч, түүнийг байнга дарамтлах болсон төдийгүй сүүлдээ гэрийн үйлчлэгчтэйгээ явалдаж, Мел Би доромжилсон юм. Энэ бүхнийг тэвчихээ больсон Мел Би нөхрөөсөө салах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, хар дарсан зүүд шиг амьдралдаа цэг тавьсан билээ. Харин Стивен Белафонте нь өөрийнхөө хийсэн бүхэнд тун ч ихээр харамсаж байгаагаа илэрхийлээд, одоо ч гэсэн Мэл Бидээ хайртай хэмээсэн нь олны уур бухимдлыг улам ихээр хүргэсэн аж. 

Мэл Би (Mel B) болон Стивен Белафонте (Stephen Belafonte)

11 Брэнди (Brandy) болон Сөр дэ Баптист (Sir The Baptist)

Дуучин Брэнди нь реппер Сөр дэ Баптисттай болзож эхэлснээс хойш үргэлж хамт харагдах болж, хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаад байв. Гэтэл тэд нэгэн удаа маш хүчтэй маргалдсанаас болж, тэд хоёр тийш болоход хүрсэн юм. Үүний учир шалтгааныг тодруулж үзэхэд,  Сөр дэ Баптист нь хуучин амрагтайгаа ойр дотно байхыг нь Брэнди мэдэж, тэдний хэрүүл маргаан эхэлсэн аж. Харин энэ тухай Сөр дэ Баптист "Хүн бүхэнд өнгөрсөн амьдрал гэж байдаг. Харин тэр бүгдийг нь сөхөж, хамаагүй зүйлсийг холбож ойлгон хэрүүл үүсгэх утгагүй хэрэг. Хайртай бүсгүйгээ хэнд ч хэрэггүй зүйлээс болж алдах л хамгийн аймшигтай бас хүйтэн мэдрэмж" хэмээсэн бөгөөд түүний хэлсэн үгс Брэндид хэчнээн хайртай болохыг илтгэх мэт. 

Брэнди (Brandy) болон Сөр дэ Баптист (Sir The Baptist)

12 Жереми Мийкс (Jeremy Meeks) болон Мелисса (Melissa)

Та магадгүй Жереми Мийкс гэж хэн бэ? хэмээн гайхаж болно. Тэр бол хамгийн царайлаг гэмт хэрэгтэн юм. Гэмт хэрэг үйлдэж, үүнийхээ ял шийтгэлийг хүлээснийхээ дараа загварын салбарт хүч үзэж, олны танил болж чадсан билээ. Харин тэрээр хайрт эхнэр Мелиссагаа хуурч, гэрийн үйлчлэгчтэйгээ явалдсан гэх яриа гарч, хосууд салахад хүрсэн юм. Хэргийн эзэн Жереми энэ тухайд "Би өөрийгөө хэзээ ч өөрчилж чадахгүй. Хийхийг хүссэн бүхнээ л хийж амьдарна. Амьдралд хэцүү зүйлс өчнөөн тохиолдоно. Гэхдээ энэ бүгд намайг улам бүр хатуу болгоно. Би харамсахгүй байгаа" хэмээсэн нь олон хүний бухимдлыг төрүүлсэн билээ. 

Жереми Мийкс (Jeremy Meeks) болон Мелисса (Melissa)

13 Лора Бушнелл (Laura Bushnell) болон Бен Хиггинс (Ben Higgins)

"The Bachelor" шоуны од Бен Хиггинс нь хайртай бүсгүй Лора Бушнеллаа гомдоож, тэд хоёр тийш болсон билээ. Тэдний энэхүү салалтанд хамгийн их шархалсан хүн бол яахын аргагүй Лора юм. Бүсгүй "Би хайртай хүндээ мэхлэгдэх ийм аймар гэдгийг хэзээ ч төсөөлөөгүй. Түүнээс салах тийм ч амар байгаагүй. Магадгүй үүнд миний ч буруу байгаа байх. Гэхдээ түүнээс хол байна гэдэг аймшигтай санагдаж байна" хэмээн ярилцлага өгсөн бөгөөд бүсгүй нэг ёсондоо би түүнд одоо ч хайртай гээд хэлчихсэн гэхэд буруудахгүй болов уу. 

Лора Бушнелл (Laura Bushnell) болон Бен Хиггинс (Ben Higgins)

14 Кевин Харт (Kevin Hart) болон Энико Парриш (Eniko Parrish)

Инээдмийн нэрт жүжигчин Кевин Хартын эхнэр Энико Парриш нь удахгүй шинэхэн мэндлэх хүүхдээ хүлээж, аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн байгаа нэгэн. Гэтэл Кевин Харт жирэмсэн эхнэрээ хууран мэхэлж, халуухан бүсгүйтэй үдшийг өнгөрүүлсэн гэх яриа гарч, хосуудын харилцаанд ан цав суулгасан билээ. Жүжигчин залуу эхнэрээсээ уучлал эрж, сексийн хэрэгцээгээ хангах гэж хайртыгаа мэхэлсэн гэдгээсээ ичиж байгаа зарласан юм. Харин удахгүй үрийн зулай үнэрлэх бүсгүй нэг удаа түүнийг уучилж, харилцаагаа сэргээхийг хүссэн байна. 

Кевин Харт (Kevin Hart) болон Энико Парриш (Eniko Parrish)

15 Гина Торрес (Gina Torres) болон Лауранс Фишбурне (Laurence Fishburne)

Гина Торрес эхнэрээсээ өөр хэн нэгнийг уруул дээр нь удаан гэгч үнсэж байгаа зураг цахим сүлжээг шуугиулж байсан төдийгүй үүнээс болж хосууд салсан юм. Харин энэ бүхний хохирогч Лауранс Фишбурне нь "Муу залуус тун ч цөөхөн шүү. Харилцаа яаж дууссанаас хамаарч залуусыг муу, арчаагүй гэхчлэн дуудах нь утгагүй хэрэг. Тэр чамайг хайрлахаа больсон гэж буруутгах аргагүй. Тэр албаар ийм үйлдэл хийгээгүй. Үүнд чи ч буруутай байж болно. Тиймээс би энэ бүхнийг маш зөвөөр хүлээж авахыг хичээж байгаа" хэмээсэн юм. 

Гина Торрес (Gina Torres) болон Лауранс Фишбурне (Laurence Fishburne)

10
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл