Сурталчилгаа (15)
Хаах

Эдгээр зурган дээр байгаа хүмүүсийн хэн нь таны жихүүдсийг төрүүлж байна вэ? /тест/

20-р зууны нэрт судлаач Леопольд Сонди (Leopold Sondi) нь нэгэн сонирхолтой тест бэлтгэж, үүнээсээ улбаалан хүмүүсийн дотоод мөн чанарыг тодорхойлж байв. Түүний энэхүү сонирхолтой тест нь хүн бүрийн дотоод ертөнцийг уншсан мэт, яг таарч байсан нь олны гайхшралыг төрүүлжээ. Та энэхүү 8 зурагнаас, харанхуй гудамжинд таарахыг хүсэхгүй байгаа, нэг ёсондоо жихүүдсийг тань төрүүлэх хүний дүрсийг сонгож, харгалзах тооны тайлбарыг уншаарай. Энэ нь таныг ямар хүн болохыг хэлж өгөх аж. 

Эдгээр зурган дээр байгаа хүмүүсийн хэн нь таны жихүүдсийг төрүүлж байна вэ? /тест/

1 Аймхай

Та бага байхаасаа л айдас, дарамт дунд өссөн нэгэн юм. Тиймдээ ч зориг муутай бөгөөд хүйтэн төрхтэй, албаны царайлсан хүмүүст дургүй байх нь бий. Хэдийгээр хүүхэд нас тань тийм ч аз жаргалтай, амар тайван өнгөрөөгүй боловч, та одоо их тайван, сайхан сэтгэлтэй нэгэн. Бусдад үргэлж тусламжийн гараа сунгаж, тэдэнд дулаахан сэтгэгдэл төрүүлэх дуртай. Хүн бүхнийг ялгаварлалгүй харьцах ёстой гэх дүрмийг баримталж, үргэлж сайн хүн байхыг хичээдэг. Харин энэ бүхний цаана байгаа таны жинхэнэ төрх бол зориг муутай, аймхай нэгэн юм. Асуудалтай нүүр тулахаас илүүтэй амар аргаар шийдвэрлэхийг хичээж, айдсаасаа зугтаж явдаг аж. 

Аймхай

2 Огцом ууртай

Та бол сайхан сэтгэлтэй, нөхөрсөг нэгэн. Харилцаа үүсгэж, ярилцахад тун ч амар бөгөөд хэн нэгнийг гомдоох дургүй, эерэг энергитэй хүмүүс юм. Харин бүдүүлэг, соёлгүй хүмүүст дургүй, тэднийг харахаас жигшиж, аль болох хол байхыг хичээдэг. Ихэвчлэн сайхан ааш зантай байх боловч, нэг уурлавал хэнийг ч, яаж ч мэдэхүйц галзуу болж хувирдаг байна. Нэг ёсондоо тэд огцом ууртай, уурлахаараа юуг ч бодож тунгаалгүй сэтгэл хөдлөлөөрөө ханддаг. 

Огцом ууртай

3 Өөрчлөлт, шинэчлэлтэнд дургүй

Энэхүү зурагт харагдах хүн бол сэтгэцийн эмгэгтэй, сөрөг хандлагатай нэгэн. Түүний ширүүн харц, хүйтэн төрхнөөс та эмээж, харанхуй гудамжинд тааралдахыг хүсэхгүй гэж 3 дугаарыг сонгосон бол анхаарлаа нааш нь хандуулаарай. 

Та бол хуучинсаг үзэлтэй, өөрчлөлт шинэчлэлээс хол байхыг хүсдэг нэгэн. Хамгийн айдаг зүйл тань бол хяналтаа алдаж, өөрийн баримталдаг дүрмийг зөрчих юм. Хэн ч халдаж чадахааргүй өөрийнхөө дүрэм журмыг зохиосон байх бөгөөд үүнээсээ хэзээ ч хазайж, замаасаа гарна гэж боддоггүй байх аж. 

Өөрчлөлт, шинэчлэлтэнд дургүй

4 Өөрийн жинхэнэ төрхөө нуудаг

Та бол хүн бүхэнтэй хэл амаа олж чаддаг, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, эрч хүчээр дүүрэн нэгэн. Хэдийгээр тун ч нээлттэй мэт боловч, дотроо хадгалдаг зүйлс нь дэндүү олон байх аж. Заримдаа урьдынхаасаа тэс өөр нэгэн мэт болон хувирч, бусдыг гайхшруулж мэднэ. Тэдний хамгийн ихээр эмээдэг зүйл бол ганцаардал. Хүн бүхэнтэй найрсаг харилцаж, найз нөхөдтэйгээ сайхан харилцаатай байдаг нь ганцаардлаас айж, бусдад хаягдахаас эмээсэндээ хийж буй үйлдэл нь юм. 

Өөрийн жинхэнэ төрхөө нуудаг

5 Дүр эсгэж, бусдад таалагдах гэж хичээдэг

Хэрвээ энэхүү хачирхалтай нүүрний хувирал гаргасан эмэгтэй айдсыг тань төрүүлж, жихүүдсийг тань хүргэж байвал, та дүр эсгэгч юм. Гаднаа ичимхий, бүрэг мэт харагдах ч таны дотор бүхэл бүтэн ертөнц нуугдаж байдаг. Мөн бусдад таалагдаж, хүн бүрийн анхаарлыг татах нь таны гол зорилго бөгөөд үргэлж төгс төгөлдөр байхыг хичээх нь сүүлдээ таныг залхааж мэднэ. Нэг ёсондоо та хуурамч дүр эсгэж, бусдыг өөртөө татдаг төрлийн хүн. 

Дүр эсгэж, бусдад таалагдах гэж хичээдэг

6 Хэт эмзэг, мэдрэмтгий

Стресс бухимдал ихтэй, үргэлж аливаад сэтгэлээ чилээж явдаг хүмүүс байх бөгөөд хэн нэгний дарамт шахалтан дор байх дургүй. Угтаа бол зөөлөн сэтгэлтэй, хөнгөн ааштай нэгэн боловч, бүхнийг хүндээр тусгаж авдаг зан нь тэднийг сэтгэлийн шаналал, бухимдалтай болгодог. Зовлон, жаргал гэдэг харьцангуй ойлголт. Та тухайн нөхцөл байдлыг хэрхэн хүлээн авч байгаагаас хамаарч, тэр танд зовлон эсвэл жаргал байж болно. Харин тус төрлийн хүмүүс нь бусдын хувьд жаргал ч байж болохуйц жижиг зүйлсийг зовлон гэж хүлээж авдаг сул талтай. 

Хэт эмзэг, мэдрэмтгий

7 Сэтгэл хөдлөл ихтэй

Хэрвээ тус хүн танд аюултай санагдаж, харанхуй гудамжинд таарахыг хүсэхгүй байгаа бол таныг сэтгэлийн хөдлөл ихтэй нэгэн гэж үзэж болно. Хэт их чимээтэй байдалд дургүй бөгөөд амархан гомдож, амархан уучилдаг. Угтаа бол өөрийн сэтгэл хөдлөлөө хянах гэж хичээх боловч, санаснаар нь үл болж, үргэлж зан ааш нь хувирч байдаг. 

Сэтгэл хөдлөл ихтэй

8 Тууштай, шударга

Та бусдаас тэс өөр нэгэн. Үзэл бодол, аливааг харах өнцөг гээд л үргэлж бусдаас ялгарч, онцгой байж чаддаг. Харин та энэхүү зурагт харагдах эмэгтэйгээс эмээж байгаа бол таны хүүхэд нас тун ч хэцүү өнгөрсөн болохыг илтгэнэ. Өөрийн үзэл бодолдоо үнэнч, хэн нэгнийг дагаж хувирч өөрчлөгддөггүй зан чанартай бөгөөд тэднийг шударга гэж дүгнэж болно. 

Тууштай, шударга

25
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл