Сурталчилгаа (15)
Хаах

Зуны хувцсаа намар, сэрүүний улиралд хэрхэн тохируулан өмсөх вэ?

Сэрүүхэн намрын өдрүүд ирж, сэвэлзэх салхи жиндээн, дааруулах болжээ. Харин та арай зуны хувцаснуудаа далд хийж, намар өмсөх олигтой хувцас алга хэмээн сэтгэлээр унаж суугаа юм биш биз? Тэгвэл зуны зарим хувцсыг намар ч өмсөж, дэгжин төрхийг бүтээж болдог байна шүү. Бид өнөөдөр та бүхэндээ намар өмсөж болох зуны хувцаснуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Зуны хувцсаа намар, сэрүүний улиралд хэрхэн тохируулан өмсөх вэ?

1 Силкэн майк

Силкэн материалтай майк нь намрын имиджийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Та үүнийг зузаан цамц, загварлаг хүрэмнийхээ дотуур өмсөж, гоёорой. Энэ нь таныг дэгжин болоод загварлаг харагдуулна. 

Силкэн майк

2 Зуны юбка

Даавуу, торгон материалтай зуны юбкануудаа далд хийх шаардлагагүй. Үүнийгээ та намрын улиралд ч мөн өмсөж болно. Ингэхдээ сэрүүн өдрүүдэд юбкэнийхээ дотуур трико, түрийтэй гутал зэргээс сонгон өмсөж, өөрийн загварын мэдрэмжээ бусдад гайхуулаарай. Ингэж хувцаслах нь яг одоо хамгийн ихээр трэнд болж байгаа гэдгийг бүү мартаарай. 

Зуны юбка

3 Нарийн мөртэй даашинз

Та нарийн мөртэй даашинзыг зөвхөн зуны халуун өдрүүдэд өмсөх ёстой гэж боддог юм биш биз? Тус төрлийн даашинзыг хүзүүтэй нимгэн цамцны гадуур өмсөж болно. Энэ нь таныг улам дэгжин харагдуулж, хүн бүрийн харааг булаахгүй гэж үү? Эсвэл даашинзны гадуур зузаан цамц өмсөж ч болох бөгөөд хэрхэн өмсөхийг таны чөлөөт сэтгэхүй шийдэх боломжтой. 

Нарийн мөртэй даашинз

4 Цэцгэн хээтэй хувцас

Зуны нарлаг өдрүүдийг санагдуулам цэцгэн хээтэй хувцсыг намрын улиралд өмсөж болохгүй гэсэн хууль дүрэм хаана ч байхгүй. Та үүнийг хувцаслалтандаа тохируулан, яаж ч өмсөж болно. Зузаан цамц, түрийтэй гутал, трико гээд л намар өвлийн хувцсандаа хээтэй даашинз, юбка зэргийг тохируулж өмсөөрэй. 

Цэцгэн хээтэй хувцас

5 Богино өмд

Та богино загвартай өмднийхөө доогуур богино түрийтэй гутал өмсөөд л, намрын хувцас болгож болно. Энэ нь таныг илүү загварын мэдрэмжтэй, хөлийг тань урт харагдуулах аж. Тиймээс зуны богино өмдөө далд хийлгүй гаргаж өмсөөрэй. 

Богино өмд

13
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл