Сурталчилгаа (15)
Хаах

2050 оноос өмнө дэлхийд болох чухал үйл явдлууд

Ирээдүйг урьдаас таамаглаж, мэдэхийн тулд танд ер бусын хүч шаардлага болохгүй. Ердөө л өнөөдрийг ажиглаж, дүн шинжилгээ хийхэд хангалттай аж. Харин бид та бүхэндээ 2050 оноос өмнө дэлхийд гарах өөрчлөлтүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ нь таныг гайхшруулж, сонирхлыг тань татна гэдэгт итгэлтэй байна. 

2050 оноос өмнө дэлхийд болох чухал үйл явдлууд

1 Дэлхийн газрын зурагт шинэ улс орнууд гарч ирнэ - 2019 он

Номхон далайд байрлах Бугенвиль арал нь Папуа Шинэ Гвинейн албан ёсны бүс нутаг боловч, 2019 он гэхэд энэ нь тусгаар муж болох аж. Үүнээс гадна Франц улсад харъяалагддаг Шинэ Каледони нь тусгаар муж болж, газрын зурагнаа тодоор тэмдэглэгдэх аж. 

Дэлхийн газрын зурагт шинэ улс орнууд гарч ирнэ - 2019 он

2 Дэлхийн хамгийн өндөр барилга баригдаж дуусна - 2020 он

Өнөөдөр дэлхийн хамгийн өндөр барилга бол Дубай хот дахь Бурж Калиф (829.8м) билээ. Харин 2020 онд энэхүү амжилт эвдэгдэж, "Jeddah" цамхаг нь дэлхийн хамгийн өндөр барилга хэмээгдэх болно. Тус цамхаг нь Саудын Араб-д баригдаж байгаа бөгөөд 1,007 метр өндөртэй байх болно. 

Дэлхийн хамгийн өндөр барилга баригдаж дуусна - 2020 он

3 Хамгийн анхны сансрын зочид буудал нээгдэнэ - 2020 он

"Bigelow Aerospace" хэмээх хувийн компани нь дэлхийн ойролцоох тойрог замыг ашиглаж, дэлхийгээс хүмүүсийг сансар руу явуулахаар төлөвлөж байна. Үүний туршилт ч амжилттай болж, Олон Улсын Сансар Судлалын сансрын нисгэгчид үүнийг зоорь болгон ашигладаг аж. 

Хамгийн анхны сансрын зочид буудал нээгдэнэ - 2020 он

4 "SpaceX" пуужин Ангараг гараг руу хөөрнө - 2024 он

"SpaceX" компанийг 2002 онд Элон Маск байгуулсан байдаг. Харин тус компани нь Ангараг гараг руу ачааны хөлөг онгоц явуулах төдийгүй дараа нь хүмүүсийг буулгах тухай төлөвлөж байгаа гэнэ. 

"SpaceX" пуужин Ангараг гараг руу хөөрнө - 2024 он

5 Дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрнэ - 2025 он

Нэгдсэн улсын урьдчилсан мэдээллээр 2025 он гэхэд дэлхийн нийт хүн ам 8 тэрбумд хүрэх аж. Харин 2050 он гэхэд 10 тэрбумд хүрнэ гэсэн тооцоолол бий. 

Дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрнэ - 2025 он

6 Барселон дахь "Sagrada Familia"-ийн сүм баригдаж дуусах болно - 2026 он

Энэхүү сүм нь удаан хугацааны турш баригдаж байгаа билээ. Анх 1883 онд ард иргэдийн хандив цуглаанаар сүмийн шавыг тавьж байсан гэдэг. Хоёр зуун дамжсан энэхүү барилга нь ирэх 2026 онд дуусч, ашиглалтанд орно гэх таатай мэдээ байна. 

Барселон дахь "Sagrada Familia"-ийн сүм баригдаж дуусах болно - 2026 он

7 Венеци амьдрахад тохиромжгүй болж мэднэ

Энэ нь тус хот бүр мөсөн усанд автаж, сүйрнэ гэсэн үг биш юм. Гэвч Венецийн ландшафтын усны түвшин ихсэж, байшин барилгыг нурааж, амьдрах боломжгүй болгож мэдэх аж. 

Венеци амьдрахад тохиромжгүй болж мэднэ

8 Дэлхий Апопис гэх жижиг гарагтай 38,400 км-ын зайд ойртоно - 2029 он

Эрдэмтдийн үзэж байгаагаар, 2029 он гэхэд дэлхий тус солирыг мөргөх магадлал 2.7 хувь болох аж. Үүнийг бүрэн гүйцэт шийдвэрлэж, судалгааны эцсийн дүгнэлтийг гаргаагүй байгаа тул яаран ярих нь буруу боловч, дэлхий Апопис хэмээх жижиг гарагтай ойртож, хоорондоо 38,400 км зайтай болох нь баттай байна.

Дэлхий  Апопис гэх жижиг гарагтай 38,400 км-ын зайд ойртоно - 2029 он

9 Арктикийн мөсөн бүрхэвч шинэ түвшинд хүрнэ - 2030 он

Арктикийн мөсний хэмжээ жил ирэх тусам тогтвортой багасч, 21-р зууны төгсгөл гэхэд Хойд мөсөн далай бүрэн устгах болно.

Арктикийн мөсөн бүрхэвч шинэ түвшинд хүрнэ - 2030 он

10 "Aurora" хөтөлбөрийн дагуу Ангараг руу нислэх хийх - 2033 он

Европын сансрын агентлагийн хөтөлбөр нь Сар, Ангараг, астероидыг судлах зорилготой бөгөөд автомат нислэг болон жолоодлогыг үүндээ багтаасан аж. Хүмүүсийг Ангараг руу илгээхээс өмнө ачаа илгээж туршин, дэлхий рүү буцах технологийг дадлагажуулах гэнэ.

"Aurora" хөтөлбөрийн дагуу Ангараг руу нислэх хийх - 2033 он

11 Орос улсад квант телефоныг нэвтрүүлнэ - 2035 он

Квант телефон утас нь орон зайн фотонуудын туйлшралыг бий болгох найдвартай харилцаа холбооны систем юм. Харин үүнийг Орос улсад байгуулахаар мэргэжлийнхэн тууштай ажиллаж байна. 2035 он гэхэд Орос улсад квант телефон нэвтрэх аж.  

Орос улсад квант телефоныг нэвтрүүлнэ - 2035 он

12 Нарны системийн оддыг судлах ажиллагаа эхэлнэ - 2036 он

Дэлхийтэй ижил хэмжээтэй, Нарны аймгаас дөрвөн гэрлийн жилийн зайд байрлах Альфа Центавра хэмээх одны ордыг судлах ажиллагаа эхэлжээ. Тэд судалгаагаа 20 жилийн хугацаатай байх болно гэдгээ мэдэгдсэн бөгөөд үүнийг цааш 5 жил сунгаж, баттай үр дүнг мэдээллэнэ хэмээсэн билээ. Иймд бид 2036 онд  Альфа Центавра оддын ордын тухай шинэ содон бүхнийг мэдэж авах болно. 

Нарны системийн оддыг судлах ажиллагаа эхэлнэ - 2036 он

13 АНУ Жонн Ф. Кеннидигийн үхлийн нууцыг дэлгэнэ - 2038 он

АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жонн Ф.Кеннидиг Ли Харви Освальд хэмээх эр хөнөөсөн хэмээдэг. Гэвч үүнд итгэх хүмүүс тун ч ховор бөгөөд үүнээс үүдэж хэрэг намжих бус хэргийн үнэн мөнийг мэдэх гэсэн хүсэл, хариултаа олоогүй асуултууд улам ихээр нэмэгдсэн билээ. Харин 2038 он хүртэл тус хэргийг хааж, ямар нэгэн мэдээлэл тараахгүй болохоо зарласан. Тэгвэл 2038 онд хүн төрөлхтөн хэргийн бодит үнэнийг мэдэж, жинхэнэ хэрэгтнийг олох боломжтой юм. 

АНУ Жонн Ф. Кеннидигийн үхлийн нууцыг дэлгэнэ - 2038 он

14 Олон улсын туршилтын реакторыг ашиглалтанд оруулна - 2040 он

Олон улсын туршилтын реакторын барилгын ажил 2007 онд Франц улсын өмнөд хэсэгт эхэлсэн байдаг. Энэхүү цөмийн тогоо нь цөмийн зэвсэгнээс илүү аюул багатай болохыг тэмдэглэх нь зүйтэй. Мөн ямар нэгэн осол гарлаа гэхэд учруулах хохирол нь харьцангуй бага тул хүн амыг нүүлгэн шилжүүлэх шаардлага гарахгүй. 

Олон улсын туршилтын реакторыг ашиглалтанд оруулна - 2040 он

15 Технологийн хөгжил дэвшил хаана хүрэх вэ? - 2045 он

Эрдэмтдийн үзэж байгаагаар ирэх жилүүдэд техник технологи улам бүр хөгжиж, хэний ч санаанд буумгүй олон зүйлийг бий болгож, өөрчлөх аж. Хүн төрөлхтнийг компьютертэй холбон нийлүүлж, шинэ төрлийн хүнийг бий болгох тухай ч яригдаж байгаа юм. 

Технологийн хөгжил дэвшил хаана хүрэх вэ? - 2045 он

16 Антарктид дахь ашигт малтмалын олборлолтыг зогсоох үйл ажиллагааг хойшлуулна - 2048 он

"Антарктидын гэрээний дагуу" тус тивийг цөмийн чөлөөт бүс хэмээн зарлана. Зургаа дахь тивд ашигт малтмал олборлохыг одоогоор хориглодог боловч 2048 оноос хойш газрын хэвлий дэх гэрээг шинэчлэн засварлах боломжтой болно.

Антарктид дахь ашигт малтмалын олборлолтыг зогсоох үйл ажиллагааг хойшлуулна - 2048 он

17 Ангарагт хүмүүс амьдарч эхэлнэ - 2050 он

Амьдрах хамгийн боломжтой гараг бол Ангараг хэмээн үздэг. Тиймдээ ч маш олон судлаач эрдэмтэд хамтран, үүнийг судалж, тэр бүү хэл боломжтой хэмээн дүгнээд байгаа юм. Магадгүй бид 2050 он гэхэд Ангараг дээр амьдарч байхыг үгүйсгэхгүй юм. 

Ангарагт хүмүүс амьдарч эхэлнэ - 2050 он

25
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл