Сурталчилгаа (15)
Хаах

Нүдээ яагаад гараараа нухаж болохгүй вэ?

Бид санаандгүй байдлаар нүдээ гараараа нухалж гэмтээдэг. Үүнийгээ нэг их чухал зүйлд тооцдоггүй боловч, таны эрүүл мэндэд асар их хохирол учруулах аюултай юм. Гарт наалдсан төрөл бүрийн бактер нь нүдэнд орж, цаашлаад аймшигт үрэвсэлтэй болгож мэднэ. Нүдэнд бохирдол орсноос болж үүсэх үрэвслийг блефарит хэмээн нэрлэдэг. Тэгвэл хамтдаа энэхүү аюулт үрэвсэл болоод үүнийг хэрхэн эмчлэх тухай олж мэдэцгээе. 

Нүдээ яагаад гараараа нухаж болохгүй вэ?

1 Блефарит үрэвсэл гэж юу вэ?

Блефарит гэдэг нь зовхины ирмэгийн архаг явцтай үрэвсэлт өвчин юм. Нүд загатнаж, улайж, хавдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ нь маш түгээмэл үрэвсэл тул үргэлж болгоомжтой байх хэрэгтэй. 

Шалтгаан

Энэ нь нүдэнд төрөл бүрийн аюулт бактер, нян орсноос болж үүсдэг өвчин юм. Контакт линзийг буруу хэрэглэх, бохир гараараа нүдээ нухлах, дархлаа сулрах зэргээс үүдэж бий болох бөгөөд энэ нь хүндэрвэл төрөл бүрийн өвчний үндэс суурь болох нь бий. 

Блефарит үрэвсэл гэж юу вэ?

2 Илрэх шинж тэмдэг

  • Энгийн  блефарит: Зовхи улайж, хавагнана
  • Шархлаат блефарит:  Ихэнхдээ энэ хэлбэр нь архаг стафилококкын гэмтэлтэй холбоотой бөгөөд бидний дархлаа сулрах үед үүсдэг. Үрэвсэл нь гол төлөв үсний фаллолд орсон байдаг. Өвчин нь удаан хугацаагаар үргэлжилж, сормуусны бүрэн алдагдалд хүргэх аюултай.
  • Себорейн блефарит: Өвчний харьцангуй хялбар хэлбэр. Сормуусыг гэмтээж, хаг үүсгэж, маш хэврэг болгоно. Мөн зовхи улайж, сормуусны уг хэсэг бөөн бөөнөөрөө наалдаж, үрэвсэнэ.
  • Мейбомын цусархаг үрэвсэл: Энэ нулимсны гаралтыг хариуцдаг нүдний "meiobium" булчирхайн гэмтэл бөгөөд хүн хатах, хуурайших мэдрэмж төрдөг.
  • Улаан блефарит: Зовхинд ягаан өнгийн жижиг бөмбөлөг үүсч, шингэн болон агаараар дүүргэдэг.
  • Демодектик блефарит: Сормуусны үндсийг бичил харуурын үзлэгээр илрүүлэх замаар оношлогддог.
  • Харшилт блефарит: Эмийн бодис, үнэртэн, гоо сайхан, тоос шороо, цэцгийн тоос зэргээс харшилж, нүд үрэвсдэг.

Илрэх шинж тэмдэг

3 Эмчилгээ

Хэрвээ танд дээрх шинж тэмдгүүд илэрсэн бол өөрөө эмчлэх гэж бүү оролдоорой. Харин үүний оронд нүдний эмч дээр очиж, зөвлөгөө авах хэрэгтэй. Блефарит эмчлэх тусгай арга, эмчилгээ гэж байх бөгөөд үүнийг дагаж биелүүлснээр, тус өвчнөөс салж чадна. 

Эмчилгээ

8
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл