Сурталчилгаа (15)
Хаах

Бидний үнэн гэж боддог худал зүйлс

Хорвоо ертөнц эргэдгээрээ эргэж, хүмүүсийн толгойд бодлууд хөвөрдгөөрөө хөвөрсөөр өдгөө хүмүүс олон шинжлэх ухааны нээлтүүдийн ард гарсан. Ийм үед батлагдаагүй зүйлсийг үнэн хэмээн бодит байдлаас дэгсдүүлэх нэгэн байхад үнэхээр л үнэн зүйлийг худал хэмээн өөрийгөө зөвтгөх хүмүүс ч цөөнгүй байх юм. Тэр ч утгаараа та бүхэндээ хүмүүсийн үнэн хэмээн итгэдэг худал зүйлсийг түүвэрлэн хүргэе.

Бидний үнэн гэж боддог худал зүйлс

1 Гадил далдуу модноос ургадаг

Гадил жимс нь далдуу модтой ямар ч хамааралгүй аж. Бидний идэх дуртай тус жимс нь 5 метрийн өндөртэй, 20 см өргөн өвсөрхөг иштэй дал мод мэт харагдах ургамлаас ургадаг. 

Гадил далдуу модноос ургадаг

2 Библид алимыг хориотой жимс хэмээдэг

Адам Ева хоёрыг бурхан бүтээж, аз жаргалтай байх боломжийг олгодог. Харин Ева нь Сатаны хордуулсан алимыг идэж, хүн төрөлхтний түүх өөрчлөгдсөн хэмээдэг. Гэхдээ Библид алимыг хориотой жимс хэмээн огт тэмдэглэж байгаагүй бөгөөд үүнийг Латин хэл рүү хөрвүүлэхдээ хорт алимыг, хориотой алим гэж андуурч буулгаснаас бүх асуудал ундарсан байна. 

Библид алимыг хориотой жимс хэмээдэг

3 Чоно тэргэл сартай шөнө л ульдаг

Тэргэл сар чоно хоёр ямар ч холбоогүй болохыг хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй. Чоно толгойгоо дээш өргөж улих нь ердөө л илүү чанга, сүр хүчтэй чимээ гаргах оролдлого бөгөөд тэргэл сар руу ульж байгаа хэрэг биш юм. Талын саарал чоно нь саргүй шөнө ч ульж чадна. Хамгийн гол нь тэргэл сартай шөнө салхигүй байх төдийгүй тэдний дуу хоолойг сонсоход илүү хялбар байдагтай холбоотой. 

Чоно тэргэл сартай шөнө л ульдаг

4 Эртний хүмүүс зөвхөн агуйд амьдардаг байсан

Сүүлийн үед хийгдсэн судалгаануудаас үзэхэд, эртний хүмүүс зөвхөн агуйд амьдардаг байсан гэдэг нь худал болоод байгаа юм. Эртний хүмүүсийн эдлэл хэрэгсэл, олдворууд нь агуй биш задгай нутаг дэвсгэрээс олдож байгаа нь олон хүний гайхшралыг төрүүлээд байна. Жишээлвэл, Танзаний Хойдайшайн хавцлаас 1.7 сая жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийн эдлэл хэрэгсэл олдоод байгаа юм. 

Эртний хүмүүс зөвхөн агуйд амьдардаг байсан

5 Кетчуп бол улаан лоолийн соус

Анх XIX зууны эхэн үеэс Америкчууд кетчупны орцонд улаан лоолийг орлуулдаг болжээ. Үүнээс 200 жилийн өмнө кетчупны орцонд загас, дарс, халуун ногоо, сармис, шош, хушги, мөөг зэрэг багтдаг байсан бөгөөд үүнийг анх Хятад улсад хийж эхэлсэн байдаг. 

Кетчуп бол улаан лоолийн соус

6 Луужингийн зүү Хойд Туйлыг зааж байдаг

Энэ нь 100 хувь баттай үнэн биш юм. Луужингийн зүү нь Хойд соронзон туйл рүү чиглэдэг бөгөөд энэ нь газар зүйн хувьд Хойд Туйлаас ялгаатай. Мөн өдөр бүр Хойд соронзон туйл нь зууван зам дагуу 85 км хөдөлж, чиглэлээ өөрчилдөг. 

Луужингийн зүү Хойд Туйлыг зааж байдаг

7 Саранд харанхуй тал гэж байдаг

Хүн бүхэн сар нь дэлхий рүү зөвхөн нэг талаараа хардаг гэдгийг мэднэ. Харин үүнээс улбаалж сарны нөлөө тал нь бараан, харанхуй байдаг гэх домог яриа үүссэн юм. Гэхдээ та сар ч бас дэлхийтэй адил нарыг тойрон эргэдэг гэдгийг мартаж болохгүй. Ингээд бодохоор сарны бүх хэсэг нарны цацрагаар гэрэлтэж байдаг юм. 

Саранд харанхуй тал гэж байдаг

8 Дэлхий нартай ойрхон болоход улирал солигддог

Дэлхийн бөмбөрцгийн аль нэг хэсэг нартай ямар түвшинд ойртож очсоноос хамаараад зун намраар, намар өвлөөр, өвөл хавраар, хавар нь зунаар солигддог хэмээдэг. Гэхдээ энэ бол төөрөгдөл.
Шинжлэх ухааны судалгаагаар улирал солигдох шалтгаан нь дэлхийн бүслүүрийн өнцгийн нартай харьцах харьцаа болохыг харуулжээ. Тодруулбал дэлхий нарны гэрэлтэй перпендикуляр огтлолцсон хэсэг газартаа илүү их цацрагийг хүлээн авдаг нь улирал солигдох шалтгаан болдог байна.  Өөрөөр хэлбэл, дэлхийн цаг агаарын төлөв байдал нар, дэлхий хоёрын хоорондын зайнаас бус харин дэлхийн тэнхлэгээ тойрон эргэх өнцгийн хөдөлгөөнөөс хамааралтай болох нь нотлогджээ.

Дэлхий нартай ойрхон болоход улирал солигддог

9 Чарльз Дарвин хүн бичнээс үүссэн хэмээсэн

Үнэн хэрэгтээ Чарльз Дарвин нь хэзээ ч "Хүн төрөлхтөн бичнээс үүссэн" гэж хэлж байгаагүй. Түүний "The Origin of Man and Sexual Selection" гэх эрдэм шинжилгээний ажил дээр хүн болон бичний хооронд ямар нэгэн холбоос байгаа гэхчлэн тэмдэглэсэн байсныг хүмүүс ургуулан, бич бол хүн төрөлхтний өвөг дээдэс хэмээх болсон билээ. 

Чарльз Дарвин хүн бичнээс үүссэн хэмээсэн

10 Архи биеийг дулаацуулдаг

Алкохолыг хэрэглэх үед бие дулаацаж буй мэт мэдрэмж л төрдөг. Цусыг шингэлснээс үүдэн судаснууд арьсанд ойртож бидний бие дулаан болж буй мэт мэдрэгддэг. Гэхдээ яг үнэндээ, бие дулаанаа илүү их алдаж хөрөлт үүсч болзошгүй байдаг.

Архи биеийг дулаацуулдаг

11 Эзэн хаан эрхий хуруугаа урвуу харуулах нь баатар эрд түүнийг устга гэх тушаал буулгаж буй хэлбэр

Эрхий хуруугаа урвуу харуулснаар, эзэн хаан хэн нэгнийг хөнөөхийг цэрэгт тушааж байгаа хэмээн ойлгоход хэтэрхий дутмаг санагдана. Учир нь түүхийн сурвалжаас үзэхэд Ромын эзэн хаан эрхий хуруугаа эргүүлж, тухайн этгээдийг алахыг тушаадаг хэмээн тэмдэглэсэн байх бөгөөд эрхий хуруугаа дээш эсвэл доош эргүүлэхийг заагаагүй байдаг. 1872 онд зураач Жан-Леон Героме "Pollice verso" зургандаа эзэнтэний эрхийг хурууг доош эргүүлж, алах тушаал өгч буй мэтээр дүрсэлсэн нь хүн төрөлхтөнд буруу ойлголт төрүүлсэн юм. 

Эзэн хаан эрхий хуруугаа урвуу харуулах нь баатар эрд түүнийг устга гэх тушаал буулгаж буй хэлбэр

12 Огторгуй бол вакум орчин

Хэдийгээр огторгуй нь бага нягтралтай боловч үүнийг вакум гэж нэрлэх боломжгүй юм. Орчлон ертөнцийн орон зай нь устөрөгчийн молекулууд, цахилгаан соронзон цацрагууд болон харанхуй бодис зэргээс дүүргэгдсэн байхыг эрдэмтэд хараахан олж илрүүлээгүй байж болно.

Огторгуй бол вакум орчин

13 Дэлхий 4 далайтай

Манай гарагт Энэтхэгийн, Атлантын, Номхон, Хойд мөсөн далай гэх 4 далай байдаг хэмээн хүн бүхэн итгэж явдаг. Гэвч бүр 1937 онд Олон улсын ус зүй судлалын хүрээлэнгээс Антрактид тивээс эх авсан ус тусдаа далай үүсгэдэг болохыг олж нээсэн байдаг. Эдгээр голууд Антрактикын туйл орчмын урсгал, ургамал, амьтны ертөнцийн онцлогоор нэгддэг байна.

Тиймээс 1937 онд үүнийг далайн тоонд оруулж, тав дахь буюу Өмнөд далай /Өмнөд мөсөн далай/ хэмээн нэрийдэх болжээ. Хэдийгээр Өмнөд далайг 20-р зууны 50-иад оны үед далай хэмээн нэрийдэхээс татгалзаж байсан ч 2000 онд Олон улсын ус зүй судлалын хүрээлэнгээс тус далайг дахин жагсаалтанд оруулсан билээ. Тиймээс манай дэлхий зарчмын хувьд таван далайтай боловч шинжлэх ухааны хүрээнд урьдын адил маргаантай асуудал хэвээр байгаа юм

Дэлхий 4 далайтай

14 Индианчууд үргэлж морь унадаг байсан

Мэдээж бидний үзсэн кино бүрт л Индианчууд морь хөлөглөн давхиж буйгаар дүрсэлдэг. Гэвч үнэн хэрэгтээ тэд морийг уналга болгохоос илүүтэй арьс болох махыг нь ашигладаг байжээ. Хамгийн анх "Pueblo" индианчууд морийг ашиглаж сурсан бөгөөд цаашлаад өөр овог аймгийнханд туршлагаасаа хуваалцаж эхэлсэн байна. 

Индианчууд үргэлж морь унадаг байсан

15 25 дахь кадр хүнийг өөрийн мэдэлгүй үйлдэл хийлгэдэг

Хүний нүд 1 секундэд 24 кадрыг ялган харах чадалтай байдаг. Өөрөөр хэлбэл 1 секундэд 25 кадр үзүүлбэл тэр 25 дахь нэмэлт кадрыг хүний нүд анзаардалгүй, мэдээлэл тархинд шууд очно. Ингэснээр 25 кадрын тусламжтайгаар нууц реклам зар суртачилгаа зэргийг хийж болох юм. Гэхдээ энэ технологи нь маш аюултай бөгөөд хэрэв 25-дахь кадр-т хүн алж байгаа, хүчирхийллийн дүр зургийг үзүүлбэл хүн өөрийн мэдэлгүй хүн алж ч болох юм хэмээн Жеймс Викари 1957 онд өөрийн явуулсан судалгаагаар баталж байв. Тэрээр 25 дахь кадрт попкорн идэж, ундаа уухыг сурталчилж, хүмүүст үзүүлсэн бөгөөд үүний үр дүнд тус кино театрын ундаа болон попкорны борлуулалт эрс нэмэгдсэн гэв.

Харин удалгүй Америкийн сэтгэл зүйн холбооноос үүнийг байж боломгүй хэмээн дүгнэсэн бол, 1962 онд Викари энэ бүхэн худал байсан болохыг зарласан юм. 

25 дахь кадр хүнийг өөрийн мэдэлгүй үйлдэл хийлгэдэг

16 Хүнийг унтаж байхад тархи амардаг

Та арай өнөөг хүртэл биднийг унтаж байхад тархи амардаг гэдэгт итгэдэг юм биш биз? Энэ нь ор үндэсгүй худал бөгөөд тухайн хүнийг унтаж байхад хүртэл тархи ажилласаар л байдаг. Хулгана дээр хийсэн судалгаанаас үзэхэд амьтны тархи нь унтаж байх үед өөрийгөө цэвэрлэж, хорт бодисуудыг гадагшлуулж байдаг аж. 

Хүнийг унтаж байхад тархи амардаг

17 Үүрэн телефоны холбоо нь хиймэл дагуултай холбоотой

Үнэн хэрэгтээ, үүрэн сүлжээний үйл ажиллагаа нь дараах байдалтай байдаг.

Ямар нэгэн дугаар руу залгасны дараа утас үндсэн станцаас дохиог олдог бөгөөд үүнийг хянагч руу кабелаар дамжуулдаг. Хянагч нь шилжүүлэгч рүү дохиог кабелаар илгээж,  харин шилжүүлэгч нь дуудлагыг хаана хүргэхийг тодорхойлдог байна

Үүрэн телефоны холбоо нь хиймэл дагуултай холбоотой

18 Пирамидыг боолууд барьсан

Дэлхийн долоон гайхамшгийн нэг болсон Пирамидыг боолууд барьсан хэмээдэг. Гэвч судалгаанаас үзэхэд энгийн ажилчид Пирамидыг барих ажилд оролцож байсан бөгөөд тэдэнд зохих ёсны хөлсийг төлж байсан гэнэ. 

Пирамидыг боолууд барьсан

19 Задгай сансарт таталцлын хууль үйлчилдэггүй

Задгай сансарт харин ч эсрэгээрээ таталцлын хүч үйлдэлдэг. Гэхдээ энэ нь дэлхийг бодвол харьцангуй бага аж. Харин сансрын нисгэгчид өмсөх хувцас, эдлэл хэрэгсэлдээ тусгай зүйлсийг ашиглаж, жингүйддэг байна.

Задгай сансарт таталцлын хууль үйлчилдэггүй

20 Баруун тархи бүтээлч байдлыг хариуцдаг

Бид өнө эртнээс л зүүн тархины хөгжил давамгайлсан хүн анализ хийх, тоо бодох, логик сэтгэхүйг түлхүү ашигладаг бол баруун тархины хөгжил давамгайлсан хүн илүү бүтээлч, урлагийн мэдрэмж өндөртэй, зөн билэгтэй, мөрөөдөмтгий байдаг хэмээх дүгнэж, итгэсээр ирсэн. Гэхдээ хүн бүрийн хоёр талын тархи адил хөгжилтэй байдаг буюу дуулах авьяастай хүн логик сэтгэхүй нь гайхалтай хөгжсөн байх тохиолдол бий. Хүний баруун болон зүүн тархины аль нэг нь л сайн хөгжсөн байдаг гэдэг нь ташаа ойлголт аж.

Баруун тархи бүтээлч байдлыг хариуцдаг

10
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл