Сурталчилгаа (15)
Хаах

Өдөр бүр ханборгоцой идвэл, бидний биед юу болох вэ?

Жимсний хаан гэгддэг ханборгоцой жимс нь хүний биед тустай маш олон амин дэмийг агуулдаг. Эдгээр нь нэн ялангуяа бүсгүйчүүдэд тустай бөгөөд хөгшрөлтийг удаашруулдаг аж. Түүнчлэн архи, тамхины хорыг саармагжуулж биеийг эрч хүчээр тэтгэдэг. Тэгвэл тус жимсийг өдөр бүр идвэл бидний биед юу болох тухай сонирхолтой мэдээллийг хүргэе!

Өдөр бүр ханборгоцой идвэл, бидний биед юу болох вэ?

Хөгшрөлтийг удаашруулахаас гадна, хөхний хорт хавдар тусахаас хамгаална

Бүсгүйчүүдэд тустай гэсний учир нь тус жимс нь витамин С, В6, В12, В1 болон зэс, шилэн пантотенийн хүчил, фолат хэмээх бодисуудыг өөртөө агуулдаг. Эдгээр нь хавдрын эсийг дарангуйлах нөлөөтэй бөгөөд хөхний хорт хавдар тусах эрсдлийг бууруулдаг. Мөн арьсыг нөхөн төлжүүлж, хөгшрөлтийг удаашруулах болно. Иймд та өдөр бүр ханборгоцой жимсийг идэж хэвшээрэй! Түүнчлэн та бүхэндээ тус жимсээр хэрхэн амтат смүүти бэлтгэх аргыг толилуулъя.

Хөгшрөлтийг удаашруулахаас гадна, хөхний хорт хавдар тусахаас хамгаална

Ханборгоцой жимсээс амтлаг смүүти бэлтгэх аргууд:

Смүүти бэлтгэх арга 1

  • 1 аяга органик ханборгоцой жимсний шүүс
  • 2/3 аяга кокосны сүү
  • Буталсан мөс

Жимсний шүүс болон кокосны сүүгээ хольж хамтад нь холигчинд хийгээрэй. Харин дараа нь буталсан мөснөөс хийж ууна. 

Смүүти бэлтгэх арга 2

  • 1 ширхэг ханборгоцой жимс
  • 1 ширхэг лимон
  • 1 зүсэм лимон
  • Лайм жимсний шүүс
  • 3 цайны халбага бор сахар
  • 6 стакан ус
  • Мөс

Ханборгоцой жимсээ жижиглэж хэрчинэ. Үүнийгээ холигчинд хийж, дээрээс нь лимоны шүүс болон лайм жимсний шүүс, бор сахар усыг хийж өгнө. Бэлэн болсон шүүсэн дээрээ мөс хийж уух боломжтой.

9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл