Сурталчилгаа (15)
Хаах

Гэрээ үргэлж цэвэрхэн байлгах залхуу аргууд

2017-10-12, 12:15
3,314

Гэрээ цэвэрлэж амжаагүй байхад, гэнэтийн зочид ирэх хамгийн төвөгтэй болоод хэцүү асуудлын нэг. Энэ үед эзэгтэй нар сандарч, яахаа ч мэдэхгүй балмагдаж, замбаараагүй, хөглөрсөн гэртээ зочидоо оруулахаас өөр аргагүйд хүрдэг. Харин барагдаж дуусдаггүй гэрийн ажлыг хялбарчилж, богино хугацаанд цэвэрлэж болох гайхалтай аргуудыг эзэгтэй нартаа зориулан хүргэж байна.

Гэрээ үргэлж цэвэрхэн байлгах залхуу аргууд

1 Цэвэрхэн, нямбай хоёрын ялгаа

Хэрвээ та богино хугацаанд амжуулан гэрээ цэвэрлэхийг хүсч байвал, тарсан зүйлсийг шүүгээнд хийж, бүхнийг цэгцтэй болгоход хангалттай. Яарсан үед хивсэнцрийн тоосыг соруулалгүй үлдээж болно шүү дээ. Үүнийг сүртэй асуудал гэж харалгүй, өнгөц харагдах хэсгүүдийг цэвэрлэж, дараа дараагийн ажилдаа анхаарч болно. 

Цэвэрхэн, нямбай хоёрын ялгаа

2 Хэрэггүй зүйлсийг хаях

Гэрээ цэвэрлэх хялбар аргуудын нэг бол хэрэглэхээ больсон зүйлсийг хаях юм. Хэн ч хэрэглэхгүй атлаа тоосонд дарагдаж, гэрийн өнгө үзэмжийг гундаах эдлэл хэрэгслээ хаяарай. Мөн цаашдаа гэрт тань байгаа зүйлсийг ахин нэмж худалдаж авахгүй байх хэрэгтэй. Энэ нь гэрийг тань замбараагүй харагдуулах сөрөг талтай. 

Хэрэггүй зүйлсийг хаях

3 Бүхнийг хийж болохуйц сав бэлтгэх

Яарч сандарсан үед гэрээ цэвэрлэх нь төвөгтэй санагдаж, хамаг цаг үрдэг. Харин та гэрээ хэдхэн хормын дотор цэвэрлэхийг хүсч байвал, томхон хайрцаг бэлтгэж, үүндээ тараасан эд зүйлсээ хийж, нэг удаадаа гэрээ цэмцийлгэж болно. 

Бүхнийг хийж болохуйц сав бэлтгэх

4 Гэрээс гарахдаа цэвэрлэх

Та гэрээсээ гарч явахдаа хөглөрсөн зүйлсээ бүгдийг нь авч, байх ёстой газруудад нь тавиарай. Энэ нь цаг бага үрж, гэрийг тань цэвэрхэн харагдуулна. Заавал бүгдийг нь төгс байлгах гэж хичээлгүй, хальт цэвэрлээд л өнгөрөхөд болно шүү дээ. 

Гэрээс гарахдаа цэвэрлэх

5 Гэр цэвэрлэхийг хобби болгох

Ажлаа тарж ирээд стресс бухимдал ихтэй байгаа бол шууд хэвтэхийн оронд гэрээ цэвэрлэж, бухимдлаа тайлж болно.  Энэ нь толгойд эргэлдэх бодлоо цэгцэлж, муу муухай бүхнийг бодохгүй байхад туслах аж. 

Гэр цэвэрлэхийг хобби болгох

15
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл