Сурталчилгаа (15)
Хаах

Бизнесийн хамтрагчаа буруу сонгосныг илтгэх 10 шинж

Нийгмээ дагаад хүмүүсийн сэтгэхүй, ухамсар өөрчлөгдөж, улам бүр хүн чанаргүй болсоор байгаа нь нууц биш юм. Энэ үед хүн хүндээ харилцан итгэлцэх нь хүндрэлтэй зүйлсийн нэг болоод байна. Ялангуяа их хөрөнгө, ашиг дээр суурилсан бизнес эхлүүлэхэд хамтрагчаа зөв сонгох нь хамгаас чухал байдаг шүү дээ. Хэрэв таны хамтрагчид дараах шинжүүд түгээмэл ажиглагдвал, хамтран ажиллагааныхаа тухай дахин нэг бодох хэрэгтэйг зөвлөе!

Бизнесийн хамтрагчаа буруу сонгосныг илтгэх 10 шинж

1 Худалч

Энэ хорвоо дээр худал хэлдэггүй хүн гэж мэдээж үгүй. Гэхдээ хэлсэн үг бүр нь тухайн хүнийг аргацаах хандлагатай бол сайны дохио биш. Утсаар хаана яваагаа, хэзээ очихоо, хүний яриаг хүртэл хачирлан бусдад худал хүргэх нь тухайн хүнийг үргэлж худал хэлдгийг батална. Тийм хүмүүс засарна гэдэг юу л бол... Тиймээс та ч гэсэн түүнтэй цаашид хамтарч чадах эсэхээ сайтар эргэцүүлээрэй!

Худалч

2 Таны ардуур муу хэлдэг

Тиймэрхүү хүмүүстэй ялангуяа бизнесийн тал дээр хамтарна гэдэг маш хэцүү. Хамтдаа бүхнийг хийсэн атлаа, хүмүүст таныг юу ч хийгээгүй, дийлэнх ажлыг би хийсэн гэх мэтээр өөрийгөө дөвийлгэн ярих, эсвэл бусад түншүүдтэй ярилцахдаа таны тухай таагүй сэтгэгдэл төрүүлэх зэрэг нь итгэлтэй хамтрагч биш болохыг харуулна. Хэрэв та түүний иймэрхүү хандлагыг анзаарсан бол цагийг эртэд зайгаа барих нь чухал... Цаг өнгөрөх тусам байдал дордож мэднэ.

Таны ардуур муу хэлдэг

3 Таныг төөрөгдүүлж, хуурах

Энэ тухай ярихад мэдээж цалин, ашиг орлогын тухай яриа хөндөгдөнө. Ажил дуусч, мөнгөө хувааж авах гэтэл, тэр танд учир битүүлэг төөрөгдүүлэх зүйлсийг ярих, эсвэл олон шалтгаан тоочих зэргээр тохирсон мөнгөнөөсөө суутгах, багыг өгөх гэх мэт хандлага удаа дараа ажиглагдвал, та түүнд яг л бяцхан хүүхэд мэт хууртсаны дохио юм. Байдлыг дордуулах, эсвэл цаашид ч гэсэн түүнтэй иймэрхүү байдлаар хамтдаа ажиллахыг хүсээгүй бол, эртхэн өөрийн замаа хөөсөн нь дээр болов уу.

Таныг төөрөгдүүлж, хуурах

4 Хэзээ ч уучлалт гуйдаггүй

Найз нөхөд, бизнесийн хамтрагчдын дунд хүндлэл заавал байх хэрэгтэй. Хэдийгээр маш дотно харилцаатай байж болох ч, хүндлэл байгаагүй цагт ямар ч харилцаа удаан үргэлжлэхгүй. Хайр дурлал, бизнес, найз нөхдийн харилцаа ч гэсэн ижилхэн. Хэт дундаа орж, тоомжиргүй ханддаг нэгэн цаашид энэ хандлага нь улам бүр даамжрахын дохио байдаг. Буруу зүйл хийх, амлалтандаа хүрэхгүй байх зэрэгт таниас огтхон ч уучлалт гуйхгүйгээр барахгүй, тоохгүй байх нь та хоёрын дунд хүндлэл байхгүйг илтгэнэ.

Хэзээ ч уучлалт гуйдаггүй

5 Харилцан мэдээллээ солилцдоггүй

Ажил, бизнесийн хувьд тантай огтхон ч мэдээллээ солилцож, харилцан ярилцахгүй байх нь цаашдын ажилд ч мөн хүндрэл учруулна. Юун түрүүнд хамтрагчтайгаа энэ тухай сайтар ярилцаад үзээрэй. Тэгсэн ч энэ байдал өөрчлөгдөхгүй бол, хамтрагчийнхаа тухай бодож үзэхэд гэмгүй.

Харилцан мэдээллээ солилцдоггүй

6 Бүхнийг үгүйсгэнэ

Таны хэлсэн шинэ санаа, ажиллах төлөвлөгөө зэргийг үл тоомсорлож, үгүйсгэсэнэ. Тэгсэн хэрнээ, өөрөө ямар ч шинэ зүйл, ажиллах зарчимын тухай ам нээхгүй байх нь мөш төвөгтэй. Хамтарч, харилцан ажиллахад ихээхэн хүндрэлтэй гэсэн үг. Ямарваа хамтын ажил, бизнест тухайн нэг хүн удирдлагыг авч, нөгөө нь хэрэгжүүлэх, оролцох, төлөвлөх зарчмаар ажилладаг. Харилцан хамтарч ажиллаж чадахгүй байх нь цаашдын ажилд ихээхэн хүндрэлийг авчрах тул, тодорхой шийдвэрт хүрэх хэрэгтэй.

Бүхнийг үгүйсгэнэ

7 Цаг хугацаа дэмий үрдэг

Хамтдаа ажиллаад, ажлын бүтээмжгүй хэрнээ, маш их цаг хугацааг алдсаар удвал цаашдын ажил доголдох, дампуурах нь цаг хугацааны л асуудал. Энэ нь та хамтрагчаа буруу сонгосон, бизнесийн тал дээр тохирохгүй болохыг илтгэнэ.

Цаг хугацаа дэмий үрдэг

8 Бүхнийг заах хандлагатай

Бизнесийн хамтрагчдын эрх үүрэг тэгш байх ёстой. Гэтэл таныг яг л өөрийнхөө ажилтан мэт тушаах, зааварлах хандлага гаргах нь мэдээж зохимжтой үйлдлийн нэг биш шүү дээ...Хэрэв танд хэн нэгнээс дэндүү хараат болсон мэт мэдрэмж төрж байвал, хамтрагчтайгаа сайтар ярилцаад үзээрэй! Тэгээд ч байдал дээрдэхгүй бол мэдээж та хоёрын зам нийлэхгүйн дохио аж.

Бүхнийг заах хандлагатай

9 Архинаас хэт хамааралтай

Муу зуршилтай, энэ нь бизнес болоод ажил амьдралд нь ихээхэн хүндрэл учруулдаг бол та тухайн хүнтэй хамтран ажиллахад ихээхэн хүндрэлтэй байх болно. Уулзалт, цуглаан, арга хэмжээн дээр ухаанаа алдталаа ууж, хяналтаа алдан агсам тавих зэрэг хандлага ажиглагдвал, иймэрхүү түншийн харилцаанд тохирохгүй болохыг илтгэнэ. 

Архинаас хэт хамааралтай

10 Үүрэг, хариуцлагаас зугтаагч

Ажил болон амьдрал дээр иймэрхүү хариуцлагаас зугтаах хандлагатай хүмүүсээс зайгаа барьсан нь дээр. Энэ нь та яг л хутганы ирэн дээр байгаа мэт бүрхэг мэдрэмжийг төрүүлнэ. Ажлын хувьд байдал буруугаар эргэхэд хамтрагч тань бүхнийг тань руу чихээд, асуудлаас цэвэрхээн мултарч чадах юм. Иймд байдлыг нэг их хүндрүүлэлгүй, тухайн хүнээс харилцаагаа цэвэрхэн тасалсан нь дээр...

Үүрэг, хариуцлагаас зугтаагч

9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл