Сурталчилгаа (15)
Хаах

Хойд Солонгост хориотой байдаг зүйлс

Хойд Солонгос улсын хууль дүрэм хатуу, дэлхийн хамгийн хаалттай, ер бусын орон гэдгээр нь мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ. Бидний хийж дасал болсон зарим нэг зүйлсийг тус улсад хийвэл хоригдох бүр цаазын ял авах магадлал ч бий гэнэ. Харин бид өнөөдөр та бүхэндээ Хойд Солонгост хийж болохгүй зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээрийн зарим нь үнэхээр гайхшрал төрүүлж байсныг нуух юун.

Хойд Солонгост хориотой байдаг зүйлс

1 Цэнхэр жинс өмсөж болохгүй

Та цэнхэр өнгийн жинсэн өмдийг Хойд Солонгосоос бусад улс орны хаана ч өмсөж болно. Тус улсад зөвхөн хар бараан өнгийн жинсэн өмд өмсөхийг зөвшөөрдөг бөгөөд цэнхэр өнгийн жинсэн материалтай хувцсыг Америкийн "империалист" үзлийг сурталчилж байна гэсэн нэрийдлээр хориглосон байна. Жуулчид цэнхэр өнгийн жинстэй гудамжаар алхаж болох ч, Ким Ир Сан, Ким Чен Ирийн хөшөө, дурсгалт газруудад очиж болохгүй хэмээдэг аж. 

Цэнхэр жинс өмсөж болохгүй

2 "Wi-Fi" ашиглаж, интернэтэд орох хориотой

Хойд Солонгос улсад компьютер, интернэт гээд бидний хэрэглэдэг зүйл бүгд байгаа. Хамгийн гол нь тус улсын иргэдийг 30 веб хуудаст нэвтэрч мэдээлэл авахыг зөвшөөрдөг бөгөөд бүх үйлдэл, хөдөлгөөнийг нь алсаас ажиглаж, дүрэм зөрчсөн тохиолдолд үг дуугүй ял оноож, хуулийн хариуцлага тооцдог. Хэн, хаашаа, ямар мэдээлэл явуулах, ямар үйлдэл хийхийг нь үргэлж хянаж байдаг тул мэдээлэл алдагдах, тагнуулдах боломж бараг үгүй гэнэ шүү. 

"Wi-Fi" ашиглаж, интернэтэд орох хориотой

3 Орон нутгийн мөнгөн тэмдэгтийг гадны жуулчид ашиглаж болохгүй

Гаднаас Хойд Солонгост ирсэн жуулчид тус улсын мөнгөн тэмдэгтийг хэрэглэх нь хориотой байдаг. Жуулчид зөвхөн евро, юань, Өмнөд Солонгосын вон, доллар зэргийг ашиглах боломжтой. Хамгийн сонирхолтой нь тухайн дэлгүүрт Хойд Солонгос иргэн үйлчлүүлж байгаа тохиолдолд жуулчид зэрэгцэн үйлчлүүлэх болохгүй. 

Орон нутгийн мөнгөн тэмдэгтийг гадны жуулчид ашиглаж болохгүй

4 Хойд Солонгос улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авч болохгүй

Хойд Солонгос улсад орон сууц худалдан авч болохгүй бөгөөд тэр бүгд төрийн өмч юм. Тиймээс хөдөө тосгоноос хот руу орж ирнэ гэдэг бараг л боломжгүй зүйл аж. Гэсэн хэдий ч, хар зах дээрээс орон сууц худалдан авч болох бөгөөд 70-90 мянган долларын үнэтэй байдаг гэнэ. Харин дүрвэгсдийн хэлж буйгаар, энгийн нэгэн ажилчны сарын цалин нь хамгийн ихдээ 62 доллар байдаг аж. 

Хойд Солонгос улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авч болохгүй

5 Машин худалдаж авах боломжгүй

Хамгийн баян, эрх мэдэлтэй хүмүүс л Хойд Солонгост машин унах эрхтэй байдаг бөгөөд тэдний хөлөглөх тансаг машинууд нь 40 мянган долларын үнэ хүрнэ. Харин ард иргэд нь ихэвчлэн унадаг дугай унаж, нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлдэг ба  хүмүүсийн дугуй нь яг л машин шиг өөр өөрийн гэх дугаартай байдаг. 

Машин худалдаж авах боломжгүй

6 Номын сангаас сонин авч болохгүй

Хэдэн жилийн өмнө хэвлэгдсэн сонинг номын сангаас авна гэдэг боломжгүй. Учир нь Хойд Солонгосчууд өмнө нь болж өнгөрсөн зүйлс, түүхийг өнөөгийн залуусд мэдэгдэхийг хүсдэггүй тул хугацаа нь дууссан сонинг хүмүүст тараахыг хориглодог байна.

Харин өдөр тутмын сонинг худалдаж авах шаардлагагүй бөгөөд метроны буудал дээр зогсож байхдаа томоор хэвлэж байршуулсан сонинг уншиж болно. 

Номын сангаас сонин авч болохгүй

7 Шашин шүтэж болохгүй

Хойд Солонгос нь 100 хувь шашниас ангид улс юм. Шашин шүтэхийг хуулийн түвшинд хориглодоггүй боловч, бодит байдал дээр аль нэг шашинг шүтсэн хүнийг нийгмээрээ гадуурхаж, цаашлаад шийтгэх нь бий. Ямартай ч тус улсад хэд хэдэн Христ сүм, Буддын сүм байх бөгөөд эдгээрийг засгийн газраас байнга ажиглаж байдаг тул өөрийн хүслээр орж, шашин шүтэх боломжгүй аж. 

Шашин шүтэж болохгүй

8 Гэртээ халуун шүршүүрт орох боломжгүй

Тус улсын орон сууцнуудад халуун ус байдаггүй бөгөөд ард иргэд нь зөвхөн нийтийн халуун усны газарт очиж, угаалга хийдэг байна. Мөн халаалтын төвлөрсөн халуугуур гэж Хойд Солонгост байхгүй төдийгүй мод түлж, халаалтын зуухаа ажиллуулдаг аж. 

Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд тус улсад орчин үеийн халаагуур хэрэглэгдэж эхэлсэн гэх ба нийслэл хотод ихээр суурилуулж байгаа гэнэ. 

Гэртээ халуун шүршүүрт орох боломжгүй

9 Гадаад улс руу залгаж болохгүй

Хойд Солонгост гар утас хэрэглэх нь тийм ч түгээмэл биш. Мөн тус улсаас өөр бусад улс орон руу дуудлага хийж, мессеж бичих нь хориотой бөгөөд хууль бус үйлдэлд тооцогддог. Тиймдээ ч Хойд Солонгосын бүх харилцаа холбооны операторууд нь зөвхөн улс дотроо дуудлага хийх боломжтой байхаар загварчилсан байдаг.

Гадаад улс руу залгаж болохгүй

10 Кока Кола худалдан авч болохгүй

2015 он хүртэл Кока Колаг хүчтэй эсэргүүцэж, борлуулахыг хориглож байсан хоёр улс бол Хойд Солонгос болон Куба юм. Харин Куба улсад үүнийг худалдаалахыг зөвшөөрснөөр, дэлхий дээр цор ганц Кока Кола худалдаалахыг хориглосон улс нь Хойд Солонгос болж үлдсэн билээ. 

Кока Кола худалдан авч болохгүй

11 Өөр бусад улс руу нислэг хийх хориотой

Хойд Солонгос улсын ард иргэд амралтаараа дэлхийн аль нэг оронд очих онгоцны тасалбар худалдан авч чадахгүй. Зөвхөн засгийн газраас боломжтой хэмээн зааварласан Хятад, Орос зэрэг цөөн хэдэн улсыг зорьж болно. Гэхдээ энэ нь бас тийм ч амар асуудал биш юм. Тус улсын иргэд амралтаараа ихэвчлэн хөдөө орон нутаг руу явах нь бий. 

Өөр бусад улс руу нислэг хийх хориотой

12 Зөвшөөрөлгүйгээр зураг авч болохгүй

Гадны жуулчид очсон улс бүрийнхээ гэрэл зургийг авч, өөрсдийн цуглуулгандаа нэмдэг. Харин Хойд Солонгосын тухайд зөвшөөрөлгүйгээр зураг авч болохгүй хэмээн хуульчилдаг бөгөөд гадны жуулчдыг тусгай хариуцагч дагаж яван, хууль дүрэм зөрчүүлэхгүй байх тал дээр анхаардаг байна. Мөн Хойд Солонгос улсад бичигдээгүй хууль болсон зүйл гэвэл хэрвээ та тэдгээр удирдагчдын хөшөө дурсгалыг зурагжуулахыг хүсвэл заавал бүтнээр нь авсан байх ёстой гэнэ. Ямар нэгэн байдлаар тэдний гарын хуруу, үсний үзүүр зэргийг хасаж авсан бол жуулчдыг дагагчид тэрхүү зургийг тань хялбархаан устгачих эрхтэй. Нэг ёсондоо энд хувь хүний эрх бус улсын эрх ашиг эхэнд бичигдэнэ гэсэн үг юм.

Зөвшөөрөлгүйгээр зураг авч болохгүй

13 "McDonald's" идэх нь хориотой

Хойд Солонгост ердийн түргэн хоолны зоогийн газар гэж байдаггүй. Гэсэн хэдий ч саяхнаас Пхеньян хотод гудамжний хоол худалдаалах болсон бөгөөд тэнд кимчи гэх зэрэг Солонгос хоолыг хийж борлуулдаг байна. 

"McDonald's" идэх нь хориотой

14 Бэлгэвч болон тампон худалдаж авах нь хориотой

Итгэхэд бэрх ч гэлээ, Хойд Солонгос улсад бэлгэвч байдаггүй, худалдаалдаггүй гэнэ. Хэдэн арван жилийн өмнө хар захад бэлгэвч орж ирсэн боловч, хүмүүс нь төдийлөн сонирхож хэрэглэдэггүй байна. 

Үүнээс гадна эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үеэр хэрэглэдэг тампоныг ч мөн тус улсад худалдаалдаггүй, хэрэглэхийг хориглодог аж. 

Бэлгэвч болон тампон худалдаж авах нь хориотой

15 Зөвхөн санал болгосон үс засалтаас сонгож, үсээ засуулна

Хойд Солонгост амьдарч буй эрэгтэй хүн бүр доорх зурган дээр харуулсан 15 үс засалтаас өөрөөр үсээ засуулж огт болохгүй. Үүнд ямар нэгэн шалтгаан байхгүй бөгөөд хүний эрхэнд дээд зэргээр халдаж байгаагийн нэг илрэл юм. Ким Чен Ун ард иргэддээ өөрчлөлт, шинэчлэлийг авчрах болно гэж хэлдэг ч, ийм хачирхалтай хууль дүрэм байгаа цагт юу л бол...

Харин эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдийг бодоход харьцангуй боломжийн буюу 18 төрлийн үсний засалтаас сонгох боломжтой байдаг гэнэ. Нийт 28 төрлийн үс засалтаас өөрөөр үсээ засуулсан нөхцөлд ямар ч өршөөлгүй гянданд хоригддог байна

Зөвхөн санал болгосон үс засалтаас сонгож, үсээ засуулна

16 Бонус: Хойд Солонгосын радио

Тус улсад хэд хэдэн телевиз, радиогийн суваг, кино театр зэрэг байдаг. Хүмүүс интернэт сүлжээ, телевизээс илүүтэй радиог сонгож хэрэглэдэг байна. Тиймдээ ч саяхан "BBC" агентлагийн Солонгос хэлний редакц “Солонгосын хойд арлын зүг” радио нэвтрүүлгийг шөнийн цагаар хүргэсэн байна. 

Нэвтрүүлэг нь Хойд Солонгосын иргэдэд Засгийн газрынх нь гаргаж байгаа гомдлыг зөвөөр ойлгуулах, хэсэгчлэн арилгах оролдлого болно хэмээн найдаж байгаа талаар мэдээнд өгүүлжээ. 

Бонус: Хойд Солонгосын радио

14
таалагдаж байна

24
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл