Сурталчилгаа (15)
Хаах

Хайртай залуудаа хэзээ ч хэлж болохгүй зүйлс

Ялангуяа хосуудын хувьд, хичнээн дотно харилцаатай байсан ч та дараах зүйлсийг найз залуудаа аль болох хэлэх хэрэггүй. Учир нь эхнэр нөхрүүдийн хооронд ч гэсэн зарим зүйлсийг нууц хэвээр нь байлгавал, илүү дээр байдаг байна. Иймд бид та бүхэндээ нөхөр болон найз залуудаа хэзээ ч хэлэх хэрэггүй 8 зүйлсийг танилцуулъя.

Хайртай залуудаа хэзээ ч хэлж болохгүй зүйлс

Түүний хуучин үерхэж байсан бүсгүйн тухай бодол

Магадгүй та хоёрын харилцаа хязгаараас давж, дотноссон ч та түүний урьд нь үерхэж байсан бүсгүйн тухай нэг их хөндөхгүй байхыг зөвлөе! Эрчүүд түүнтэй хамааралтай байсан бүсгүйн тухай таагүй яриа сонсох, мөн түүний тухай хүмүүст нэг их дэлгээд байхыг хүсдэггүй байна. 

Өөрийнхөө биеийн дургүй, үзэн яддаг зүйл

Хүн бүрт л өөрийн дуртай, дургүй тэрчлэн үзэн яддаг зүйл байдаг. Биеийн хэлбэр, үс гээд л та хичнээн өөрийнхөө тухайн зүйлд дургүй байсан ч, үүнийгээ хайртай залуудаа битгий хэлээрэй. Энэ нь түүнийг таны тухайн хэсэгт эрхгүй анхаарахад хүргэнэ шүү дээ.

Хуучин найз залуугийнхаа дургүй зүйл

Одоогийн найз залуутайгаа хэдийгээр маш дотно, тааламжтай харилцаатай байдаг ч, зарим зүйлсийг нууц хэвээр нь үлдээсэн нь дээр байдаг аж. Үүний нэг нь таны хуучин амрагийн тухай зүйлс /ялангуяа түүний дургүй байсан зүйлс/ гэх мэт...

Түүний ээж, эсвэл аавын тухай олж мэдсэн зүйл

Ямар ч эр хүн өөрийн ээж, аавд хир халдаахыг хүсэхгүй. Таагүй зүйлс болсон ч тухайн зүйлээс гэр бүр, ах дүүсээ цэвэрхэн авч гарахыг хүсдэг. Энэ нь тэдний төрөлхийн зан чанартай холбоотой. Иймээс танд найз залуугийн тань эцэг, эх хичнээн таалагддаггүй байсан ч, та тэдний тухай нэг их зүйлсийг дуулгаад хэрэггүй болов уу.

Хэн нэгэн танд сээтэн хаясан тухай

Магадгүй та хайртай залуугаа хардуулах гэж, эсвэл зүгээр л түүний анхаарлыг татахын тулд танд сээтэн хаясан хэн нэгний тухай ярьж болно. Гэвч энэ нь түүнд, таныг хөнгөмсөг нэгэн мэт буруу сэтгэгдлийг төрүүлэх эрсдэлтэй!

Романтик байхад дургүй тухайгаа

Та магадгүй одоогоор жинхэнэ хайр сэтгэлтэйгээ учраагүй байж болно, эсвэл хэт нялуун романтик зүйлсэд дургүй байсан ч, болзоот залуу эсвэл сэтгэлтэй хүндээ энэ тухайгаа битгий хэлээрэй! Энэ нь тэдний урмыг хугалж болох юм. 

Таны хэлсэн хөгжилтэй ярианд яагаад инээхгүй байгаа тухай

Найз залууд тань тухайн өдөр юу ч тохиолдсон байж болно. Эрчүүд өөрт тохиолдсон таагүй зүйлсээ бүсгүйчүүдийн адил нэгд нэгэнгүй бусдад тоочоод байдаггүй. Иймд түүнийг тайван орхиж, нэг их шалгаахгүй байх нь зөв.

Үр хөндүүлэх мэс засалд орсон тухайгаа

Хэрэв та энэ тухайгаа найз залуу эсвэл, таалагддаг эрдээ хэлсэн бол үнэхээр бодлогогүй алхам хийжээ. Эрчүүд өөрийн таалагдсан бүсгүйг тиймэрхүү аймшигт зүйл хийсэнд яав ч тааламжтай хандахгүй. 

12
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл