Сурталчилгаа (15)
Хаах

Бөгжөө аль хуруундаа зүүхээс хамаарч хувь заяа өөрчлөгддөг!

Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд төрөл бүрийн гоёл чимэглэл, тэр дундаа чамин бөгжөөр хуруугаараа гоёх дуртай байдаг. Гэвч нүдэнд туссан бөгж бүрээ, таарсан хуруундаа зүүгээд байж болохгүй. Бөгж зүүхэд ч мөн тусгай дүрэм журам гэж байх аж. Тэгвэл та бүхэндээ аль хуруундаа ямар бөгж зүүх ёстой тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна. 

Бөгжөө аль хуруундаа зүүхээс хамаарч хувь заяа өөрчлөгддөг!

1 Аль хуруундаа ямар бөгж зүүх вэ?

Баруун гар болон зүүн гар нь өөр өөр үүрэг, энергитэй байдаг. Баруун гарыг эрэгтэй хүнтэй зүйрлэж үзэх бөгөөд энэ нь амьдралын цар хүрээг өргөжүүлж, бат бөх, тайван амгалан байхад чухал нөлөөтэй. Харин зүүн гарыг эмэгтэй хүнтэй зүйрлэн, эрч хүч, энергийг хувиарлахад онцгой нөлөөтэй хэмээдэг байна. 

  • Эрхий хуруу нь толгойг бэлэгддэг. Баруун гарын эрхий хуруу нь хүний ​​оюун ухаан болоод логикийг хариуцдаг байна. Хэрэв таны гүйлгээ ухаан тааруу бол эрхий хуруундаа шаргал, улаан өнгийн чулуутай бөгж зүүгээрэй.
  • Хэрэв та сэтгэл хөдлөлөө барьж, өөрийгөө хянаж сурахыг хүсч байвал, эрхий хуруундаа мөнгөн бөгж зүүх хэрэгтэй. 
  • Харин зүүн гарынхаа эрхий хуруунд алтан бөгж зүүвэл, энэ нь эрч хүчийг нэмэгдүүлэх аж.
  • Долоовор хуруу нь бидний эго болоод хүч чадлын илэрхийлэл юм. Та баруун болон зүүн долоовор хуруундаа мөнгөн бөгж зүүснээр, өөрийгөө элдэв хэл ам, муу муухай зүйлээс сэргийлж чадна. 
  • Долоовор хуруундаа алтан бөгж зүүж болохгүй.
  • Дунд хуруундаа үнэт эдлэл зүүх нь хамгийн буруу алхам юм. Энэ нь хувь заяаг төөрөгдүүлж, муу муухайг урин дуудах аюултай аж.
  • Ядам хуруундаа бөгж зүүх нь хайр, амжилт, гэр бүлийг тогтвортой байлгаж, аз жаргалыг дууддаг.

Аль хуруундаа ямар бөгж зүүх вэ?

2 Аль хуруундаа хуримын бөгжөө зүүх вэ?

Та баруун гарынхаа ядам хуруунд хуримын бөгжөө зүүгээрэй. Энэ нь амжилт, баяр хөөрийг бэлэгдэх тул танд аз жаргал болоод амар тайван байдлыг бэлэглэнэ. Алтан бөгж нь гэрлэлтийг бат бөх байлгаж, ган мэт холбогдог хэмээдэг. Харин мөнгөн бөгж нь харилцааг хэтэрхий хувиа хичээсэн болгож хувиргах төдийгүй нэгнээсээ илүү их сэтгэл шаардаж, харилцаанд ан цав үүсгэнэ. 

Харин та баруун гарынхаа ядам хуруунд хуримын бөгж зүүсэн атлаа зүүн гарынхаа ядам хуруунд ч бас бөгж зүүх нь буруу юм. Энэ нь гэрлэлтийн хүчийг саармагжуулж, харилцааг бага багаар уйтгартай болгох нь бий. 

Аль хуруундаа хуримын бөгжөө зүүх вэ?

14
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл