Сурталчилгаа (15)
Хаах

Хүний эд эрхтнийг ингэж наймаалдаг

2017-10-26, 15:40
17,129

Дэлхий дахинд эрхтний наймаа гэх асуудал маш хурдацтай газар авч байгаа билээ. Магадгүй таны бодож байгаагаас ч илүүтэйгээр энэ төрлийн гэмт хэрэгт үйлдэгдэг байж болох талтай. Хачирхалтай нь, ядуу хүн мөнгөтэй болж өвчтэй нь эрүүл болж байгаа учраас эрхтний наймаачид өөрсдийгөө гэмт хэрэг хийж байна гэж боддоггүй гэнэ.Тэгвэл эрхтний наймааны талаар цочирдом 10 баримтыг танд танилцуулъя.

Хүний эд эрхтнийг ингэж наймаалдаг

1 Эрхтэн шилжүүлэх хагалгааны 10 хүртэлх хувь нь хууль бусаар үйлдэгддэг

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (WHO)-ын судалгаагаар дэлхий даяар жилд нийт 100 мянга гаруй эрхтэн шилжүүлэх хагалгаа хийгддэг байна. Улс орны хууль тогтоомж, хувь хүний эрхтнээ хандивлах талаарх ойлголт болон бусад хүчин зүйлээс шалтгаалаад донор хэрэгтэй байгаа ч, таарсан донороо олохгүй байгаа хүмүүс маш олон  бөгөөд тодруулбал, одоогийнхоос 10 дахин их хэмжээний донор хэрэгтэй байгаа юм. Энэ дутагдал нь эсрэгээрээ хууль бус эрхтний наймааны гол эх үүсвэр болж байдаг байна. Мөн хууль бусаар зарагддаг эрхтний 75 хувийг зөвхөн бөөр эзэлдэг ажээ.

Эрхтэн шилжүүлэх хагалгааны 10 хүртэлх хувь нь хууль бусаар үйлдэгддэг

2 Үнэ ханш

Бусад бараа бүтээгдэхүүний адилаар хууль бусаар зарагдаж байгаа эрхтэн маш өндөр үнэтэй байдаг. Хар захаас эрхтэн худалдаж авах гэж байгаа ихэнх хүмүүст цаг хугацаа маш хомс байдаг учраас эрхтний наймаачид үнээ тун өндрөөр тогтоодог. Хууль бус эрхтний наймаанаас жилд 600 саяас 1.2 тэрбум ам.долларын ашиг олдог гэсэн судалгаа хүртэл байдаг. Түүнчлэн эрхтний наймаачид ихэвчлэн ядуу, хөгжил буурай орноос эрхтэн худалдаж авдаг бөгөөд нэг эрхтэнд дээд тал нь 5 мянган ам.доллар төлдөг гэнэ. Харин худалдан авсан эрхтнээ Америк, Япон гэх зэрэг хөгжил сайтай орнуудад зардаг бөгөөд нэг эрхтнийг дунджаар 200 мянган ам.доллар-аар зардаг гэнэ.

Үнэ ханш

3 Эрэлт болон нөөц

Мэдээж хүний биеийн эрхтэн бүр өөр үнэтэй. Шилжүүлэн суулгахад гарах хүндрэл, тухайн донор уг эрхтнийг өгснөөр цаашид хэвийн хүн шиг амьдрах боломжтой эсэхээс шалтгаалдаг байна. Хамгийн их шилжүүлэн суулгадаг эрхтэн бол бөөр юм. Учир нь бөөр амьдралын туршид гэмтэхдээ хялбархан бөгөөд нөгөөтээгүүр хүн нэг бөөртэйгөөр ч амьдарч чаддаг аж. Нэг бөөр дунджаар 150 мянган ам.доллартай тэнцэнэ. Элэг мөн адил үнэтэй боловч, эрэлт нь тийм ч их биш юм. Харин элэгний багахан хэсэг нь өөр нэгний амийг аврахад шаардлагатай бөгөөд донор болон хүлээн авагчийн элэг хоёул 8 долоо хоногийн дотор хэвийн хэмжээндээ ордог байна. Хамгийн үнэтэй эрхтэнд уушги болон зүрх тооцогддог. Үнийн хувьд 300 мянгаас 500 мянган ам.доллар хүрнэ.

Эрэлт болон нөөц

4 Хамгийн өртөмтгий бүлэг

Зарим орны иргэдэд эрхтний хамгийн доод үнэ болох 5 мянган ам.доллар гэдэг нь амьдралыг нь тэр чигт өөрчлөхөд хангалтай хэмжээний мөнгө байдаг. Ийм ч учраас эрхтний наймаачид аль болох ядуу, хөгжил буурай орны иргэдийг гол байгаа болгодог. Мөн эдгээр орны засгийн газарт иргэддээ энэ тал дээр үзүүлэх тусламж, дэмжлэг байдаггүй нь эрхтний наймаачдийн баяжиж байгаагийн гол шалтгаан болдог байна.

Хамгийн өртөмтгий бүлэг

5 Хар зах

2013 онд Свазиленд улсын эмнэлгийн ажилчид хууль бус наймааны хэргээр шийтгэгдэж байжээ. Тэдний гол буруу нь хөрш орныхоо хар захад эрхтэн зарж байсан явдал юм. Эмнэлгийн ажилчид уламжлалт аргаар нас барсан өвчтөнүүдийн эрхтэнийг шинээр нь борлуулдаг байсан аж. Мөн уг бүс нутагт шинэ эрхтний эрэлт өссөнтэй холбоотойгоор булш тонох явдал ч ихсэж ихэнх цогцосны гар, нүд гэх эрхтнүүдийг нь хулгайлсан байдалтай олддог болжээ

Хар зах

6 Иран улсын жишээ

30 жилийн өмнө Иран улсад бөөрний өвчтэй хүмүүсийн тоо эрс өссөн бөгөөд үүнээс үүдэн засгийн газар өвчтөний төрөл төрөгсдийг бөөрний донор болгох бодлого баримталж байжээ. Гэсэн ч уг бодлого нь амжилттай байгаагүй бөгөөд хүмүүсийн үхэл болон эмчилгээний зардал нь ч ихсэж эхэлсэн байдаг. Ийм учраас засгийн газар өвчтөнд заавал ураг, төрлийн хүн гэлтгүй бүх нийтээс бөөр хандиваар авах төвүүдийг улс даяараа байгуулж эхэлжээ. Үр дүнд нь бөөрний хандивын тоо 2 дахин өссөн байдаг. Донорууд бөөрөө хандивласныхаа хариуд нь үнэгүй эрүүл мэндийн даатгал эсвэл тодорхой хэмжээний төлбөр авдаг байж. Мөн эрх баригчид өөр орон руу бөөр гаргахыг хориглосон арга хэмжээг ч авч байсан байдаг. Энэхүү асуудлыг хожим судлаачид донор болон хүлээн авагчийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалсан сайн жишээ гэж тэмдэглэн үлдээжээ.

Иран улсын жишээ

7 Хүүхдийн наймаа

Харамсалтай нь тухайн донор хэдий хүслээ ч өөрийнх нь эрхтэн өгөх гэж буй хүний биед таарахгүй байх тохиолдол байдаг. Энэ асуудал нь дан ганц цусны бүлэг ижил донор бус адилхан нас, өндөртэй нэгнийг олох хэрэгцээг дагуулдаг. Үүнээс шалтгаалаад гэм буруугүй олон мянган хүүхэд уг гэмт хэргийн золиос болж байгаа юм

Хүүхдийн наймаа

8 Бүтэлгүйтэл

Эрхтний наймаа болгон хууль бусаар мөн донор, наймаалагч, эмнэлэг гээд олон талын хүн хамраад байдаггүй. Зарим тохиолдолд маш цөөхөн хүний хооронд явагддаг бөгөөд энэ тохиолдолд аюулгүй байдал алдагдах магадлал их байдаг. Хамгийн том жишээ нь Калифорни хотод болсон бөгөөд тархины өвчтэй залуу донор болох хүсэлт гарган, гэр бүлийнхнийх нь зөвшөөрлөөр хагалгаанд оруулсан байдаг. Гэтэл эмч нарын буруутай үйлдлээс болж хагалгаа эхэлснээс хойш бүтэн 8 цагийн дараа уг залуу амьсгал хураасаөн бөгөөд түүний эрхтнээс алийг нь ч ашиглах боломжгүй болж байжээ.

Бүтэлгүйтэл

9 Хохирогчид

Иргэдээс нь бага мөнгөөр эрхтэн худалдаж авч болдог, түүнчлэн уг хууль бус наймааг тухайн орны цагдаа нар нь илрүүлэх магадлал бага байдаг гэх зэргээс шалтгаалан ихэнх тохиолдолд наймаачид буурай орноос эрхтэн худалдаж авдаг. Ялангуяа дайнтай, үймээн самуунтай орны иргэд энэ төрлийн гэмт хэрэгт их өртдөг болох нь тогтоогджээ. Жишээлбэл 2015 онд Сомали улсын 9 иргэн Египетийн эрэг дээрээс живж үхсэн байдалтай олдсон ч төд удалгүй тэдгээрийн эрхтнийг нь хүчээр авсан болох нь тогтоогдсон байдаг. Мөн 2004 онд Энэтхэгийн ядуусын хороолол “Бөөрний-тосгон” гэх нэртэй болсон байдаг. Үүний учир нь тэндхийн эмч нар төлбөр төлж чадахгүй ядуу хүмүүсийг эмчлэхээс татгалзсан бөгөөд эмчилгээнийхээ хариуд иргэдээс эрхтнийг нь авдаг байжээ.

Хохирогчид

10 Өдөр бүр 22 хүн донор олоогүйгээс болж нас бардаг

Зөвхөн АНУ-д  гэхэд одоогийн байдлаар 120 мянган хүн таарах донороо хүлээн байгаа бөгөөд 10 минут бүрд нэг хүн уг жагсаалтад нэмэгддэг гэнэ. Мөн өдөр бүр 22 хүн доноргүйгээс болж нас бардаг бол нэг эрхтэн дунджаар 8 хүний амийг аврах боломжтой аж. Харин эрхтэн дээрээ нэмээд өөрийн эдээ хандивласнаар 75 хүртэлх хүний амь аварч болдог гэсэн баримт байдаг.

Өдөр бүр 22 хүн донор олоогүйгээс болж нас бардаг

12
таалагдаж байна

18
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл