Сурталчилгаа (15)
Хаах

Цорын ганц санаа нь эзнээ тэрбумтан болгосон гайхалтай түүхүүд

Бид шинийг сэтгэж, эрэлхийлж чадсанаар, бизнесийн гараагаа эхлүүлж, хүн бүрийн хүсдэг их хэмжээний мөнгө, хөрөнгийг бий болгох боломжтой. Ингэхийн тулд та ердөө л хүмүүсээс тэс өөрөөр сэтгэж, цоо шинэ санаа олох хэрэгтэй. Харин өнөөдөр та бүхэндээ ганцхан шилдэг санаагаар тэрбумтан болж чадсан хүмүүсийн түүхийг өгүүлэхээр бэлтгэлээ. 

Цорын ганц санаа нь эзнээ тэрбумтан болгосон гайхалтай түүхүүд

1 Жои Мангано (Joey Mangano)- Шал угаах төхөөрөмж

Жои Мангано нь 1995 онд өөрийн зохион бүтээсэн гар хүрж мушгидаггүй шалны алчуур буюу "Miracle Mop"-ийг телевизоор танилцуулж, олон нийтийг шуугиулж байв. Энэхүү бүтээлээрээ тэрээр саятан болж чадсан төдийгүй цаашид маш олон өөр бүтээлүүд гаргасан билээ. 2015 онд түүний амьдралаас сэдэвлэн кино бүтээсэн бөгөөд зохион бүтээгч бүсгүйн дүрд Женнифер Лауранс (Jennifer Lawrence) тоглосон байна.

Жои Мангано (Joey Mangano)- Шал угаах төхөөрөмж

2 Гай Лалиберте - "Cirque du Soleil"

Гай Лалиберте (Guy Laliberte) нь гудамжны уран бүтээлч байсан бөгөөд нэгэн удаа өөрийн нэрийн циркийг байгуулах санаа төрж, үүнийг хэрэгжүүлэхээр шийджээ. 1984 онд тэрээр "Cirque du Soleil" хэмээх циркээ нээж, нэр алдарт гарсан байна. Мэдээж энэ нь түүнд сая сая долларын ашгийг өгч, тэрбумтан болох замыг нь нээжээ.

Гай Лалиберте - "Cirque du Soleil"

3 Ричард Жеймс - Пүршин тоглоом

Энэ нь дэлхийн хамгийн алдартай тоглоомнуудын нэг билээ. Хүүхэд бүрийн анхаарлыг татаж, хөгжилдөхөд нь тус болох энэхүү тоглоомыг Ричард Жэймс (Richard James) зохион бүтээжээ. Тэрээр шалан дээр унах пүршийг харан энэхүү бүтээлийн санааг анх олсон байдаг. Ричард уг бүтээлийг тусламжтайгаар 250 сая долларын хөрөнгөтэй болсон байна. 

Ричард Жеймс - Пүршин тоглоом

4 Гэри Даль - Амьтны хэлбэртэй чулуу

Гэри Даль (Gary Dahl) гэх залуу гэртээ амьтан тэжээх хэцүү талаар найзуудтайгаа ярилцаж байгаад тус санааг бодож олжээ. Энэ тухайгаа найзууддаа хэлтэл шоолон инээцгээж, түүний санааг дэмжээгүй гэдэг. Үүнээс хэдхэн сарын дараа түүний бодол биеллээ олж дэлхий нийтээр тархсан бөгөөд жилд л гэхэд 1.5 сая ширхэг амьтны хэлбэртэй чулуу худалдаалагддаг байна. Энэ нь мэдээж гэрийн тэжээмэл нохойг уйдаахгүй байх үүрэгтэй ажээ. 

Гэри Даль - Амьтны хэлбэртэй чулуу

5 Байрон Риз - Сантагийн захидал

2001 онд Байрон Риз (Byron Reese) нь "SantaMail" компаниа байгуулж, эцэг эхчүүдээс захиалга аван, хүүхдүүд рүү Хойд Туйлаас захидал илгээх болсон байна. Нэг захидлын захиалгыг 10 доллараар авдаг бөгөөд тус үйлчилгээ нь амархан хөлөө олж, өдгөө эзэндээ сая сая долларын ашгийг өгдөг гэнэ. 

Байрон Риз - Сантагийн захидал

6 Рони Ди Лулло - Нохойны нүдний шил

1997 Рони Ди Лулло (Roni Di Lullo) анх энэхүү санааг зөвхөн өөрийн нохойндоо зориулан, бодож олжээ. Хэт их нартай байсан бөгөөд нохой нь эгц харж чадалгүй нүдээ анивчиж байсанд тэрээр ихэд санаа зовон, шил хийж өгсөн нь баяжих гол тулгуур болсон юм. Цаашлаад тэрээр дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэн, асар их ашиг орлого олох болжээ. 

Рони Ди Лулло - Нохойны нүдний шил

7 Кен Арони - Хүслийн яс

Талархлын баяраар, цацагт хяруулын ясыг хугалах уламжлал АНУ-д байдаг. Тус ясыг хугалж чадвал тухайн хүний хүсэл мөрөөдөл биелнэ гэж үздэг. Харин Кен Арони (Ken Aroni) хүн бүхэн тус баяраар яс хугалж хүслээ биелүүлээсэй гэж хүсэхдээ, 1999 онд цацагт хяруулын ясыг худалдаалж эхэлсэн байна. Тэрээр нэг ширхэг ясыг 3 доллараар худалдаалж байсан бөгөөд Кен 2006 он гэхэд саятан болчихсон байв. 

Кен Арони - Хүслийн яс

8 Жонн Вайт - "Billy Bob" шүд

1993 онд Жон Вайт (John White) танхай нэгэн мэт харагдуулахуйц хиймэл шүд хийх санаа бодож олжээ. Энэхүү хачирхалтай санаа нь томоохон компани болж өргөжсөн төдийгүй "Billy Bob" шүд нь 20 сая ширхэг худалдаалагджээ. 

Жонн Вайт - "Billy Bob" шүд

9 Жое Пеллетьер - Том амт "Billy Bass"

Том амт "Billy Bass" ханын чимэглэлийг 1998 онд Жое Пеллетьер (Joe Pelletier) зохион бүтээжээ. Үүнийг хананд өлгөсний дараа сүүл болон ам нь хөдөлж, өөрөөсөө дуу гаргах бөгөөд хүмүүсийг хөгжөөдөг байна. Харин энэ нь хүн бүрийн анхаарлыг татаж, борлуулалт нь маш хурдацтай нэмэгдсэн аж. 

Жое Пеллетьер - Том амт "Billy Bass"

10 Гари Клег - Ханцуйтай хөнжил

Гари Клег нэгэн дулаан хөнжлөө нөмөр, гараа гаргаж юм хийх дургүй хүмүүст зориулан цоо шинэ санаа бодож олжээ. Энэ нь ханцуйтай хөнжил бөгөөд дулаан хөнжлөө нөмөрч, гараа дааруулахгүй байхын зэрэгцээ юуг ч хийх боломжтой болох юм. Харин тус бүтээл нь хүмүүст маш ихээр таалагдаж, тэр дороо алдаршсан байна. 

Гари Клег - Ханцуйтай хөнжил

11 Жейсон Сэдлер - Сурталчилгааны бичигтэй футволк

Жейсон Сэдлер (Jason Sadler) нь 2005 онд "I Wear Your Shirt" компаниа байгуулжээ. Тэрээр компанийн эздэд санал тавьж, тус компаний сурталчилгаатай футволкыг өмсөж явснаар, мөнгө авах болжээ. Эхний өдөр 1 доллар, 2 дахь өдөр 2 доллар, харин 365 дахь өдөр 365 доллар хэмээн үнээ өсгөж байв. Цаашлаад тэрээр компаниа өргөтгөж, олон хүн дороо элсүүлж, 5 жилд, 5 сая долларын орлого олжээ. Гэсэн ч тэрээр удалгүй компаниа худалдаж, өөр бизнес хийх болсон аж. 

Жейсон Сэдлер - Сурталчилгааны бичигтэй футволк

12 Филип Озерский - Бейсбол

Хүн бүрт боломж гарч ирдэг. Харин тэрхүү боломжийг ашиглаж, дээшлэн дэвших үү? алдаад явуулах уу? гэдэг нь зөвхөн таниас хамаарна. Филип Озерский (Philip Ozerski) нь бейсболын тоглолт үзэж байх үед нэрт бейсболын тамирчин Марк МакГвирын 70 дахь тоглолт явагдаж байжээ. Харин түүний шидсэн бөмбөг Филипийн өвөр дээр ирж буусан байна. Залуу тэрхүү бөмбөгийг 3 сая доллараар худалдаж, асар их хөрөнгийн эзэн болcон аж. 

Филип Озерский - Бейсбол

13 Алекс Крейг - Төмсөн мессеж

Алекс Крейг (Alex Craig) нь 2015 онд төмсөн дээр мессеж бичиж илгээх үйлчилгээг нэвтрүүлжээ. Үйлчлүүлэгч тус компаниас төмс захиалж, дээр нь хүссэн үгээ бичүүлж, хэн нэгэн рүү илгээх боломжой аж. Алекс нь энэхүү бизнесээ өргөжүүлж, саяхан болж чадсан байдаг. 

Алекс Крейг - Төмсөн мессеж

Танд эдгээрээс аль нь хамгийн сонирхолтой санагдаж байна вэ?

9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл