Сурталчилгаа (15)
Хаах

Шүдний өнгөр болон цагаан толбыг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ?

Хүн бүхэн л гялалзсан цагаан шүдтэй байхыг хүсдэг. Энэ нь тухайн хүнийг инээмсэглэх үед гэрэл цацруулж, үнэхээр үзэсгэлэнтэй болоод дур булаам харагдуулдаг. Харин таны шүдэн дээр цагаан толбо үүсч, сайхан төрхийг гундаагаад байна уу? Энэ нь шүдэнд эрдэс бодис дутагдах, шүдний паалан гэмтэх, хүчиллэг ихтэй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнээс болж үүсдэг аж. Ингээд хамтдаа шүдний цагаан толбыг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцъя. 

Шүдний өнгөр болон цагаан толбыг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ?

1 Амны хөндийн эрүүл мэндийг сахих

Шүдэн дээр цагаан толбо үүсэх нь амны хөндийн ариун цэврийг сайтар сахиагүйн шинж юм. Тиймээс та хамгийн түрүүнд шүдээ сайтар угааж, амаа цэвэрлэх шаардлагатай. Өдөрт 2 удаа фтортой оогоор угаагаарай. Хэрвээ сойзоор шүдээ угаагаад хангалттай угааж, бохирдлыг арилгаж чадахгүй бол шүдний утсаар сайтар цэвэрлэж, шүдэнд наалдсан хоолны үлдэгдлийг авч хаях хэрэгтэй. 

Амны хөндийн эрүүл мэндийг сахих

2 Тосоор амаа зайлах

Тосоор амаа зайлах аргыг эрт цагаас хүмүүс ашигласаар иржээ.  Энэ нь шүдийг бат бөх болгож, гэмтэхээс сэргийлдэг бөгөөд амны хөндий дэх бактерийг устгадаг байна. Та амаа тосоор зайлахдаа кокосын тосыг ашиглаарай.

  • 1-2 халбага кокосын тосыг амандаа хийнэ.
  • 20 минут амандаа байлгаж, сайтар зайлаад, асгаарай.
  • Дараа нь цэвэр усаар амаа зайлж, шүдээ угаана.
  • Өглөө бүр тус аргаар амаа зайлна. Ингэхдээ ямар нэгэн юм идээгүй байх ёстойг анхаараарай.

Тосоор амаа зайлах

3 Өндөгний хальсаар шүдээ угаах

Өндөгний хальс нь их хэмжээний кальци агуулдаг бөгөөд та үүнийг ашиглаж, шүдээ бат бөх болгохын зэрэгцээ толбоноосоо салж чадна.

  • 12 ширхэгний өндөгний хальсыг усанд хийж буцалгаад, гаргаж аван хатаана. Дараа нь үүнийгээ нунтаглана.
  • Жижиг аяганд нунтагласан өндөгний хальсаа хийж, дээр нь 1 халбага хүнсний сода, 1 халбага кокосын тосыг хийж хутгана.
  • Үүнийгээ шилэн саванд хийж хадгалан, өдөр тутамдаа шүдээ үрж угаагаарай.

Өндөгний хальсаар шүдээ угаах

4 Ногоон цайгаар амаа зайлах

Ногоон цай нь таны шүдийг нөхөн сэргээх идэвхтэй бодисууд болох "gallic acid", "chlorogenic acid", "flavonoid" зэргийг өөртөө агуулдаг. Мөн энэ нь фторын байгалийн эх сурвалж бөгөөд шүдэнд толбо үүсэхээс сэргийлнэ.

  • Аяга бүлээн усанд 1 ширхэг цайны идээ хийнэ.
  • 5 минутын дараа цайны идээг авна.
  • Цайгаа хөргөж, амаа зайлаарай.
  • Дараа нь бүлээн усаар ахин амаа зайлна.
  • Өдөрт 2-3 удаа тус аргыг хэрэглээрэй.

Ногоон цайгаар амаа зайлах

5 Цагаан цуутай усаар амаа зайлах

Цагаан цуу нь өөртөө цууны хүчил агуулдаг бөгөөд энэ нь шүдний толбыг арилгах төдийгүй ахин үүсэхээс давхар сэргийлнэ. Мөн амны хөндий дэх бактерийг устгаж, эвгүй үнэрийг дарна.

  • 2 халбага цагаан цуу, 1 халбага давсыг 1/2 аяга бүлээн усанд хийж найруулна.
  • Үүгээрээ өдөрт 2 удаа амаа зайлаарай.

Цагаан цуутай усаар амаа зайлах

6 Хүчил ихтэй хоол хүнснээс татгалзах

Хэт их хүчиллэг ихтэй хоол хүнс хэрэглэх нь шүдэнд толбо үүсэх бас нэг шалтгаан болдог. Хүчил ихтэй хоол хүнс болон хийжүүлсэн ундаа нь шүдний пааланг гэмтээдэг байна. Харин тус гадна талын давхарга нь шүдийг гэмтэхээс сэргийлдэг бөгөөд шүдний паалан гэмтэж, хэврэг болох төдийд толбо үүсч эхэлдэг.

Тиймээс хэт их хүчиллэг хоол хүнснээс татгалзах нь шүдэнд толбо үүсэхээс урьдчилан сэргийлэх нэгээхэн арга юм. Иймд нимбэг, жүрж, усан үзэм, хийжүүлсэн ундаанаас татгалзаарай. 

Үүний зэрэгцээ та фитикийн хүчил их хэмжээгээр агуулдаг хүнсний хэрэглээг хязгаарлах ёстой. Энэ нь кальци, цайр, төмрийн шингээлтийг бууруулдаг. Фитик хүчил их хэмжээгээр агуулдаг хоол хүнсэнд бор будаа, шош, вандуй, үр тариа, самар зэрэг багтана. 

Хүчил ихтэй хоол хүнснээс татгалзах

7 Эрүүл хооллолт

Та шүднийхээ толбыг арилгахын тулд эрүүл хооллолтыг баримталж, төрөл бүрийн витамин, шим тэжээлийг биедээ хуримтлуулж байх ёстой. Хамгийн гол нь та кальциар баялаг хоол хүнсийг идэж, шүдээ бат бөх болгоорой. Сүү болон сүүн бүтээгдэхүүн, ногоон өнгийн хүнсний ногоонууд нь кальцийн агууламж өндөртэй. 

Эрүүл хооллолт

8 Ам хатахаас сэргийлэх

Та ам хатахаас аль болох сэргийлж, шүдний толбоо багасгах боломжтой. Ам хатаж, хуурайших нь аманд төрөл бүрийн бактер нэвтрэх үүд хаалгыг нээлттэй болгож, шүлсний ялгаруулалтыг бууруулдаг. Тиймээс өдөрт их хэмжээний ус ууж, усархаг жимс болон ногоог түлхүү хэрэглээрэй. Мөн кафейны агууламж өндөртэй кофе, ногоон цайнаас татгалзах хэрэгтэй. 

Ам хатахаас сэргийлэх

Нэмэлт зөвлөмж

  • Хоол идсэний дараа шүдний утсаар амаа цэвэрлэх шаардлагатай.
  • Шүдний сойзоо усаар норгож, шүдээ үрж угааж байгаарай.
  • Тамхинаас татгалзах хэрэгтэй. Тамхи нь амны хөндийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
  • Вандуйтай ижил хэмжээтэй шүдний оог сойзон дээрээ түрхэж, амаа угаана.
  • 6 сар тутам шүдний эмч дээр очиж үзүүлэх хэрэгтэй.
  • Согтууруулах ундаанаас ч мөн татгалзаарай.

14
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл