Сурталчилгаа (15)
Хаах

Хүн төрөлхтнийг үгүй хийх хамгийн аймшигтай 10 зүйл

Ихэнх хүмүүс Дэлхийн сүйрлийг харь гаригийнхан, ямар нэг сүүлт од зэрэгтэй холбож үздэг. Гэтэл хүн төрөлхтөн биднийг үгүй хийх аюул бидний дунд оршин байдаг ба хамгийн харамсалтай нь бид өөрсдөө тэдгээрийг бүтээсэн байдаг. Тэгвэл олон жилийн судалгааг нэгтгэж гаргасан хүн төрөлхтнийг үгүй хийж чадах 10 аюулыг танилцуулъя.

Хүн төрөлхтнийг үгүй хийх хамгийн аймшигтай 10 зүйл

10 Цөмийн зэвсэг

44 жилийн турш үргэлжилсэн "Хүйтэн" дайн өндөрлөсөн ч цөмийн зэвсгийн аюулаас бид бүрэн ангижирч чадаагүй байгаа юм. Тухайн үед Дэлхий дээр гурван орон л цөмийн зэвсгийг үйлдвэрлэж байсан өдгөө уг тоо 20 болтлоо өсжээ. Орчин үед улс орнууд төрөл бүрийн зэвсгийг туршиж буй бөгөөд тэдний нэг нь бидний сайн мэдэх Хойд Солонгос. Хэрэв эдгээр үхлийн аюултай зэвсгүүд террористуудын гарт орвол "Хүйтэн" дайн дахин дэгдэхгүй гэх баталгаагүй.

Цөмийн зэвсэг

9 Агаарын бохирдол

Сүүлийн хэдхэн жилд л агаарын бохирдол Дэлхий нийтийн анхаарлын төвд орж, үүний эсрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж буй ч тодорхой үр дүн гарахгүй байна. Агаарын бохирдол нэгт, хүн төрөлхтний эрүүл мэндэд нөлөөлж, уушгины хорт хавдар бусад амьсгалын замын өвчнөөр өвчлөх хүмүүсийн тоог нэмэгдүүлнэ. Хоёрт, усны нөөцөд нөлөөлөх бөгөөд энэ нь аажимдаа бидний идэж буй хоол хүнсийг ч хордуулах аюултай. Хэрвээ бид агаарын бохирдлыг багасгаж чадахгүй бол Дэлхий дээрх амьдрал бүрэн мөсөн сүйрэх нь ердөө цаг хугацааны л асуудал болох юм.

Агаарын бохирдол

8 Биологийн төрөл зүйлийн мөхөл

Манай гараг дээр амьдардаг бүх амьд биетэн хоорондоо нягт хамааралтай байдаг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд зарим биологийн төрөл зүйл ургамал, амьтан бүр мөсөн устаж байгаа ба энэ нь байгалийн тэнцвэрийг алдагдуулж, хүмүүс бидний амьдралд ч нөлөөлдөг. Нэг ёсондоо хүмүүс бид л өөрсдийнхөө ирээдүйн амьдралыг сүйтгэж байгаа хэрэг юм. 

Биологийн төрөл зүйлийн мөхөл

7 Тахал

Дэлхийн дулаарлаас ч илүүтэйгээр эрх баригчид, эрүүл мэндийн салбарынхны санааг зовоож байгаа зүйл бол тахал юм. Ялангуяа эмчилгээгүй тахлууд хамгийн аюултайд тооцогддог. Эмчилгээг нь олоогүй хамгийн сүүлийн жишээ гэхэд л Африк улсад тархсан Эбола вирус юм.  Уг тахлаас болж  11 мянган хүн нас барсан судалгаа бий.  Хамгийн энгийн өвчлөлийн нэг болох ханиадаас болж АНУ-д жил бүр 30 мянган хүний амь үрэгддэг гэсэн тоо баримт байдаг гэнэ. 

Тахал

6 Далайн экосистемийн доройтол

Далайд нэг сая гаруй төрлийн загас, ургамал амьдардаг бөгөөд энэ нь манай гарагийн нийт амьтны 90 хувийг эзэлдэг гэнэ. Гэсэн ч Дэлхийн дулаарал, загасчлал, далайн бохирдол гэх зэргээс үүдэн далайн эко систем маш хурдацтайгаар муудаж, цаашлаад гол горхи ширгэн устаж байгаа юм. Албан бус судалгаагаар нийт загасны 90 орчим хувь нь хэдийн устсан гэж судлаачид үзэж байна.

Далайн экосистемийн доройтол

5 Ойгүйжилт

Дэлхийн газрын гадаргын 31 орчим хувийг эзэлдэг ой мод хүмүүс бидний буруутай үйл ажиллагаа, түймэр гэх зэргээс шалтгаалан хурдацтай багасаж байгаа билээ. Сүүлийн 50 жилийн дотор л гэхэд Дэлхийн уушги болсон Амазоны ширэнгэн ойн 17 хувь нь устаж үгүй болжээ. Ой мод нь маш олон төрөл зүйл амьтны гэр орон болоод зогсохгүй хүмүүс бидний амьсгалдаг хүчил төрөгчийг үйлдвэрлэдэг ба Дэлхийн дулаарлыг эсэргүүцдэг хамгийн том зэвсэг юм.

Ойгүйжилт

4 Хүн амын хэт өсөлт

1950 онд Дэлхийн хүн ам 2.5 тэрбум байсан бол 2050 онд гэхэд 9 тэрбум хүрэх бөгөөд өдөр бүр 200 мянган хүн нэмэгддэг болох гэнэ. Энэхүү хурдацтай өсөлт нь олныг хамарсан тахал, хоол хүнсний хомстол, газар нутгийн гачигдал гэх зэргийг дагуулах эрсдэлтэй.

Хүн амын хэт өсөлт

3 Усны хомсдол

10 хүн тутмын 1 нь цэвэр усны хомсдолтой буюу нийт 663 сая хүн бохир усаар ундаалж байна. Ядуу, буурай хөгжилтэй орнуудын 3-ны 1 нь цэвэр усны асуудалтай байдаг гэсэн судалгаа хүртэл  бий. Ийм учраас уг асуудал Дэлхийн дулаарлаас аюултайд тооцогддог. 

Усны хомсдол

2 Эрчим хүчний дутагдал

Хүн ам, томоохон хот суурингууд болон үйлдвэржилт нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэгцээ ихэсдэг. Харамсалтай нь газрын тос, нүүрс, байгалийн хийн нөөц өдөр ирэх тусам багасаж байгаа гэнэ. Гэтэл хүн төрөлхтний эдэлж, хэрэглэдэг зүйлс, хоол хүнс бүгд эрчим хүчний тусламжтайгаар бий болдог бөгөөд хэрвээ үнийн хөөрөгдөл бий болох эсвэл байгалийн нөөц шавхагдвал бидний амьдрал бараг л зогсонги байдалд хүрэх нь гарцаагүй. 

Эрчим хүчний дутагдал

1 Өлсгөлөн, ядуурал

2017 оны байдлаар 795 сая хүн буюу 9 хүн тутмын нэг нь өлсгөлөнд гэх гамшигт нэрвэгдсэн байгаа юм. Бидний тансаг гэж боддог АНУ-ын  иргэдийн 14 хувь нь буюу 48 сая хүн хоол тэжээлийн дутагдалтай байдаг гэнэ. Байгалийн гамшиг, Дэлхийн дулаарал, тахал гэх зэргүүд нь ядуу орны иргэдийн амьжиргааны төвшинг бууруулж улмаар хоол хүнсний дутагдалд оруулж байгаа учраас энэ асуудал нь хүн төрөлхтнийг үгүй хийх 10 гамшгийн нэгт эрэмбэлэгдэж байна.

Өлсгөлөн, ядуурал

Таны бодлоор эдгээр аюулын аль нь хүн төрөлхтнийг үгүй хийх вэ?

 

25
таалагдаж байна

15
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл