Сурталчилгаа (15)
Хаах

Фэйсбүүкт тавьсан зургаар нь тухайн хүнийг хэрхэн шинжих вэ?

Та танилцаад удаагүй хүнээ ямар зан чанартай болохыг мэдэхийг хүсвэл цахим хаягийг нь шалгаж болно. Түүний Фэйсбүүк, Инстаграмын зургуудыг ажиглах хэрэгтэй бөгөөд зургаа хэр их хийж байна, ямар байрлалаар авахуулж байгаа, тайлбар дээр нь юу бичсэн зэргээс шалтгаалан, тухайн хүнийг таних боломжтой. Ингээд хамтдаа анх танилцсан хүнээ цахим сүлжээний тусламжтайгаар хэрхэн таних тухай мэдээллийг сонирхьё.

Фэйсбүүкт тавьсан зургаар нь тухайн хүнийг хэрхэн шинжих вэ?

1 Эрчүүд нүүр зурагтаа хэр их анхаарал хандуулдаг вэ?

АНУ-н Охайя их сургууль 18-40 насны 800 залуусыг судалгаанд хамруулж, тэдний цахим сүлжээн дэх зургийг ажиглан, хэд хэдэн асуулт асууж, зан чанарыг нь тодорхойлжээ.  Судалгаанаас үзэхэд нийт хүмүүсийн 85 хувь нь өөрсдийн гадаад төрхөндөө санаагаа чилээж, аль болох дэгжин, чинээлэг харагдахыг хичээдэг байна. Тиймдээ ч голчлон байгаагаасаа дээр харагдах гэсэндээ зураг авахуулах орчин, өмссөн хувцас зэргээ бодож тооцолдог аж. Цахим сүлжээ нь эрчимтэй хөгжиж, хүмүүсийг өөрсдийн профайл хуудсаар нь дүгнэдэг болсон тул, заавал эмэгтэй гэлтгүй эрчүүд ч мөн дор бүрнээ гадаад төрх, харагдах байдалдаа анхаарах болжээ. 

Эрчүүд нүүр зурагтаа хэр их анхаарал хандуулдаг вэ?

2 Ямар газарт зураг авахуулж байгаагаар нь тухайн хүнийг шинжих:

  • Төрөл бүрийн селфи авахуулж, маш олон зургийг цахим сүлжээнд оруулдаг хүмүүс гэнэн цагаахан болоод муу санаа байдаггүй. Тэд яг л хүүхэд шиг байх бөгөөд аливаа асуудал, ирээдүйдээ төдийлөн санаа сэтгэлээ чилээж, сөрөг энерги, бухимдлаар өөрийгөө дарахыг хүсдэггүй аж. 
  • Харин байгаль, гадаа гудамж зэрэг гэрэл гэгээтэй газар зургаа авахуулдаг хүн бол нээлттэй, адал явдлыг эрэлхийлэгч, шинийг сэтгэгч нэгэн юм. 
  • Бухимдал ихтэй, үргэлж аливааг сөрөг талаас нь хардаг, гутранги үзэлтэй хүмүүс ихэвчлэн хар бараан зургийг цахим сүлжээндээ байрлуулж, нүүр нь тал гарсан эсвэл бараг харагдахгүй зургийг нүүр зургаа болгодог. Тэдний ертөнц тун өөр бөгөөд хэн нэгнээс хамааралтай, баригдмал байхыг тэвчдэггүй аж. 
  • Төрөл бүрийн пост бичиж, хүмүүсийн анхаарлыг татах дуртай залуусын тухайд ганцаардмал, гутранги нэгэн байдаг. Тэд инээдтэй постуудаараа хүмүүсийг татаж, тэдний анхаарлыг төвд орохыг хүсдэг бөгөөд бодит амьдралаас илүүтэй хийсвэр ертөнцөд дурлаж, тэндээ амьдардаг.
  • Өдөр бүр селфи оруулж, хийж байгаа үйлдэл бүрээ бусдад харуулах залуусыг тун ч завтай гэж ойлгож болохын зэрэгцээ тэдний эерэг хандлагыг үнэлэх хэрэгтэй. 

Ямар газарт зураг авахуулж байгаагаар нь тухайн хүнийг шинжих:

Харин та хүмүүсийн зургийг хараад дүгнэж чаддаг уу? Тийм бол хэрхэн дүгнэдгээ бидэнтэй хуваалцаарай!

8
таалагдаж байна

19
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл