Сурталчилгаа (15)
Хаах

Хүнсний дэлгүүрт орвол эдгээр зүйлсийг битгий худалдаж аваарай!

Том, сүлжээ дэлгүүрт зарагдаж байгаа бүх бараа нь чанартай гэж бид буруу ойлгодог. Хэдий савлагаан дээрээ байгалийн гаралтай гэж бичсэн ч ихэнх бүтээгдэхүүнүүд химийн найрлагатай байдаг. Иймд дэлгүүрээс худалдаж авахдаа онцгойлон анхаарах 10 бүтээгдэхүүний жагсаалтыг хүргэе.

Хүнсний дэлгүүрт орвол эдгээр зүйлсийг битгий худалдаж аваарай!

1 Алимны цуу

Бид алимны цуунд магни, фосфор, кали, кальци, зэс, төмөр зэрэг хүний биед ашигтай бодисууд байдгийг сайн мэддэг. Гэхдээ дэлгүүрт зарагдаж байгаа цуу болгон эдгээрийг агуулдаггүй. Ихэнх дэлгүүрүүд цэвэр алимны цуу, эсвэл ариутгагдсан гэсэн 2 төрөлд зарагддаг ба ариутгасан цуунд “mother of vinegar” (цууны эх) гэж нэрлэгдэх сааралдуу өнгөтэй, нитгэл байдаггүй. Иймд та алимны цуу авахдаа бүтээгдэхүүний найрлагад тухайн орц байгаа эсэхийг сайтар нягтлаарай!

Алимны цуу

2 Цардуулгүй бүтээгдэхүүн

Энэ төрлийн бүтээгдэхүүнүүд ихэвчлэн гурил, төмсний цардуул, цардуулаар хийсэн үрэл, элсэн чихэр ихээр агуулсан байдаг. Иймд эдгээр хүнснээс аль болох татгалзаарай.

Цардуулгүй бүтээгдэхүүн

3 Амталсан тараг

Хүн бүр л амталсан тарганд дуртай. Гэхдээ хольцгүй таргийг бодвол энэ төрлийн тараг маш их чихэр болон будагч бодис агуулсан байдаг учраас бидний эрүүл мэндэд тийм ч тустай биш. Харин эсрэгээрээ хор болох эрсдэлтэй. Мөн дэлгүүрээс тараг авахдаа шошгыг нь сайн анзаарч, кальци, витамин D болон уураг ихтэйг нь сонгож байгаарай.

Амталсан тараг

4 Химийн аргаар гаргаж авсан зөгийн бал

Элсэн чихэр хэрэглэхээс татгалздаг хүмүүс ихэвчлэн фруктоз багатай амт оруулагч хэрэглэдэг ба энэ нь зөгийн балыг ихээр сонгох шалтгаан болдог билээ. Гэсэн ч эрдэмтдийн хийсэн судалгаагаар химийн аргаар гаргаж авсан зөгийн бал нь элсэн чихрээс илүү их "фруктоз" агуулдаг болох нь батлагджээ. 

Химийн аргаар гаргаж авсан зөгийн бал

5 Ургамлын гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн

Сүүлийн үед хүмүүс хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг маш ихээр хэрэглэх болсон. Гэхдээ жоргүй хэрэглэх юм бол таны биеийг хордуулах эрсдэлтэй. Иймд зөвхөн заавар, найрлагыг нь уншсаны дараа хэрэглэх бус мэргэжлийн эмчтэй зөвлөж байгаарай. 

Ургамлын гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн

6 Энергийн ундаа

Энергийн ундааны гол зорилго тамирчдын хөлсөөрөө алдсан элсэн чихэр, давсыг нөхөх байдаг гэнэ. Харин дасгал хөдөлгөөн төдийлөн хийдэггүй хүмүүс энергийн ундаа уух нь элсэн чихэр, давсны хэмжээг хэтрүүлэх аюултай байдаг. Мөн ийм ундаанууд кофеин ихээр агуулдаг ба энэ нь донтуулах бас тархинд муу нөлөөтэй.

Энергийн ундаа

7 Салат амтлагч

Хоолны дэглэм барьж байгаа хүмүүс салатандаа амт оруулагч ихээр ашигладаг. Харамсалтай нь уг амт оруулагчанд маш их хэмжээний майонез, шар буурцгийн тос,  эрдэнэ шишийн сироп, гэх зүйлс агуулагддаг гэнэ. Иймд бусад төрлийн амт оруулагч сонгоорой.

Салат амтлагч

8 Жимсний жүүс

Бидний хамгийн эрүүл гэж боддог зүйл бол яах аргагүй жимсний жүүс юм. Хэдний савалгаан дээрээ 100 хувь цэвэр жүүс гэж бичсэн байх боловч үнэн хэрэгтээ хадгалах хугацааг нь уртасгахын тулд төрөл бүрийн химийн бодис, амт болон өнгө оруулагч хийсэн байдаг гэнэ. Иймд жүүс авахын оронд шинэ жимс аваад гэртээ шүүс бэлтгэж уух нь илүү эрүүл сонголт байх болно.

Жимсний жүүс

9 Ариутгаагүй сүү

Зарим хүмүүс түүхий сүүг, ариутгасан сүүтэй андууран худалдаж авч хэрэглэдэг. Түүхий сүү нь ариутгагдаагүй байдаг учир буцалгахгүй хэрэглэх нь, малын гаралтай төрөл бүрийн өвчнийг шууд халдаах магадлалтай. Иймд сүү худалдаж авах гэж байгаа бол ариутгасан сүү, эсвэл түүхий сүүг заавал буцалгаж хэрэглэх хэрэгтэйг санаарай. 

Ариутгаагүй сүү

15
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл