Сурталчилгаа (15)
Хаах

Хүчирхэг 10 эзэнт гүрний мөхлийн шалтгаан

Маш олон хүчирхэг гүрнүүдийн хөгжин, цэцэглэсэн шалтгаан нь агуу удирдагч харин мөхсөн шалтгаан нь дотоодын зөрчил байдаг. Мөн мөхлийн шалтгаанд эдийн засгийн байдал, цэргийн хүч гэх зэрэг багтана. Зарим гүрнүүд хэдхэн жилийн дотор мөхөж, зөвхөн түүхэнд л үлддэг байхад заримынх нь мөхөл хэдэн зуун жилийн турш үргэлжилдэг. Тэгвэл тухайн цаг үедээ хамгийн хүчирхэг хэмээн тооцогддог байсан 10 эзэнт гүрний мөхлийн шалтгааныг танилцуулъя. 

Хүчирхэг 10 эзэнт гүрний мөхлийн шалтгаан

10 Зөвлөлт Холбоот Улс

280 гаруй сая хүн ам, 4.2 сая цэрэгтэй хүчирхэг арми, 10 мянган цэнэгт хошуу бүхий цөмийн зэвсгийн арвин нөөцтэй буюу цэргийн хувьд тун сайн байсан Зөвлөлт Холбоот Улс 1995 онд бутарч одоогийн бидний мэдэх Беларусь, Украин, Гүрж, Азербайжан, Молдав гэх зэрэг нийт 15 улс болсон байдаг. Түүхчдийн үзэж байгаагаар уг мөхлийн шалтгаан нь улс төрийн болон эдийн засгийн тогтворгүй байдал ажээ.

Зөвлөлт Холбоот Улс

9 Персийн анхны эзэнт гүрэн

М.Э.Ө 728 оноос М.Э 7-р зуун хүртэл оршин тогтносон Персийн эзэнт гүрний мөхлийн хамгийн гол шалтгаан нь цэргийн хүч дутмаг байсан явдал юм. Олон жил хөрш орнуудтайгаа дайтсан тус эзэнт гүрэн эцэстээ эдийн засаг, улс төр, цэргийн хүчний хувьд тун доройтсон бөгөөд М.Э 632 онд 8-хан настай угсаа залгамжлагч хаан ширээнд суусан байдаг. Хэдий шинэ хаантай болсон ч тэдний байдал дээрдсэнгүй, Муслимчуудын удаа дараагийн хүчтэй дайралтууд М.Э 651 онд зорилгодоо хүрч Персийн анхны эзэнт гүрэн мөхсөн юм. 

Персийн анхны эзэнт гүрэн

8 Баруун Ромын эзэнт улс

М.Э 285–476 онуудад оршин тогтносон Баруун Ромын эзэнт улсын мөхлийн шалтгааныг мөн л улс төрлийн байдалтай нь холбож үздэг. Мөн хамгийн сүүлийн удирдагч нь тухайн үед томоохон эзэнт улс захирах чадваргүй буюу ердөө 16 настай байсан нь уг эзэнт улсыг мөхөл рүү нь хөтөлсөн гэж үзэх хүмүүс цөөнгүй байдаг. "Улс төрийн буруу бодлогоос болж цэргийн хүч нь муудаж улмаар хөрш орнуудын дайралтыг тэсж гарч чадаагүй" хэмээн түүхэнд тэмдэглэгджээ. 

Баруун Ромын эзэнт улс

7 Македоны эзэнт гүрэн

М.Э.Ө 323 онд тухайн үеийн удирдагч байсан Агуу Александр, 33 насандаа нас барснаар Македоны эзэнт гүрний мөхлийн эхлэл тавигдсан. Агуу Александрыг нас барснаас хойш улс орныг удирдах хүн дутагдсан бөгөөд удаан хэлэлцсэний эцэст тухайн үед байсан цэргийн генералууд нь эзэнт гүрнийг хуваан авсан байдаг. Тун удалгүй өөрийн хариуцсан хэсгээ илүү чинээлэг, амар тайван байлгахын тулд генералууд хоорондоо дайн зарлаж эхэлсэн ба тэднийг дотооддоо байлдаж байгааг ашиглан дайснууд довтолж, Македоны эзэнт гүрнийг бүр мөсөн устгажээ.

Македоны эзэнт гүрэн

6 Эртний Египет

2-р "Pepi" М.Э.Ө 2216 онд нас барсан ба түүнээс хойш Эртний Египет доройтож эхэлсэн байдаг. Түүнчлэн тухайн үед улс орон даяар нь ган гачиг тохиож, ургац муудсан ба үүний дараа өлсгөлөн болон нийтийг хамарсан өвчин ихээр дэгдсэн ажээ. Улмаар хотууд хоол хүнсний төлөө хоорондоо дайтаж, дайнд оролцоогүй хотын иргэд дүрвэсэн ба энэхүү дотоод хагарлаас болж Эртний Египет мөхсөн хэмээн түүхчид дүгнэдэг. 

Эртний Египет

5 Инк

Испанийн цэргийн удирдагч Франциско Писарро (Francisco Pizarro), 180 цэргийн хамтаар 1531 онд Инкчүүдийн газар нутагт анх хөл тавьсан байдаг. Тухайн үед Инкчүүд дотроо хагаралтай буюу иргэний дайнтай байсан бөгөөд 1533 онд уг дайн дуусгавар болсон ч шинэ удирдагчийг нь Писарро хороожээ. Удалгүй Инкчүүдийг ч мөн устгаснаар 100 жилийн түүхтэй томоохон эзэнт гүрэн нуран унажээ. 

Инк

4 Оросын эзэнт гүрэн

1917 оноос эхлэн эзэнт гүрний эдийн засаг доройтож эхэлсэн байдаг. Ялангуяа 1914-1918 онд үргэлжилсэн Дэлхийн I дайн ихээхэн нөлөөлсөн ба 1916 онд гэхэд нийт 1 сая 800 мянган дайчид нь тус дайнд амь үрэгдсэн гэх баримт хүртэл бий. Тухайн үед удирдагч байсан 2-р Николай 1918 онд гэр бүлийнхний хамтаар алагдсанаар, хаант засаглал унаж, Оросын эзэнт гүрэн түүх болон үлдсэн юм.

Оросын эзэнт гүрэн

3 Маяагийн эзэнт гүрэн

М.Э 8-9-р зууны үеийг Маяагийн эзэнт гүрний сүйрлийн үе гэж нэрлэдэг. Түүхчдийн дэвшүүлж буй таамгийн дагуу уг эзэнт гүрний мөхөлд дайн, өлсгөлөн, олныг хамарсан тахал, бүр харь гарагийнхан хүртэл буруутай байх боломжтой. Эдгээр таамаглалаас хамгийн байж болохуйц нь өлсгөлөн юм. Судлаачдын үзэж байгаагаар М.Э 8-р зууны үед эхэлсэн өлсгөлөн 200 жил үргэлжилж, эртний түүхтэй Маяагийн эзэнт гүрэнд маш том хохирол амсуулсан ажээ.

Маяагийн эзэнт гүрэн

2 Месопотамын эзэнт гүрэн

Дэлхий дээрх хамгийн анхны эзэнт гүрнүүдийн нэг Месопотамийн эзэнт гүрэн нь түүхэнд газар тариалан эрхлэлтээрээ маш тодоор бичигддэг. Мөн газар тариалан мөхлийнх нь шалтгаантай ч холбогддог байх боломжтой гэнэ. Тодруулбал, тус эзэнт гүрэн олон жил нэг газраа тариалан эрхэлсэн тул хөрс нь үржил шимгүй болж улмаар аймшигт өлсгөлөнг дагуулсан байх магадлалтай. Мөн зарим судлаачдын үзэж байгаагаар Македоны эзэнт гүрний адилаар хотууд хоорондоо газар нутгийн төлөө тулалдаж эхэлсэн нь мөхлийн шалтгаан нь байж болох талтай юм.

Месопотамын эзэнт гүрэн

1 Их Монгол Улс

Монголын эзэнт гүрний бутралыг 14-р зуунаас эхэлсэн гэх бөгөөд бутралын хамгийн гол шалтгаан нь Алтан ургийнхны дотоод зөрчил хэмээн түүхчид үздэг. Ялангуяа 1368-1634 онд төрийг 22 хаан барьсан ба энэ үеийг "Улс төрийн бутралын үе буюу Бага хаадын үе" гэж нэрлэдэг билээ. Уг бутралын үед Баруун, Зүүн гэж үндсэн хоёр хэсэгт хуваагдаж, Зүүн Монгол дотроо ар, өвөр Монгол хэсэгт хуваагдсан байдаг. Энэ мэтээр олон овог, аймгуудад хуваагдаж, дотоод зөрчил ихтэй байсан нь тухайн үеийн Их Монгол улсын мөхлийн хамгийн том шалтгаан юм.

Их Монгол Улс

Таны бодлоор хүчирхэг эзэнт гүрнүүдийг мөхөлд хүргэдэг хамгийн том хүчин зүйл нь юу вэ?

 

37
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл