Сурталчилгаа (15)
Хаах

Нөхрийнхөө сонгосон хувцсыг 7 хоног өмссөн бүсгүй, цахим ертөнцөд алдаршжээ!

Эрэгтэй хүмүүсийг загварын мэдрэмж муутай, эмэгтэйчүүдийг огт ойлгодоггүй хэмээдэг. Харин та ажилдаа явахдаа нөхрөөрөө хувцсаа сонгуулах тухай урьд нь бодож байсан уу? Бид өнөөдөр та бүхэндээ 7 хоногийн турш юу өмсөхөө нөхрөөрөө сонгуулсан бүсгүйн сонирхолтой түүхийг өгүүлэхээр бэлтгэлээ. 

Нөхрийнхөө сонгосон хувцсыг 7 хоног өмссөн бүсгүй, цахим ертөнцөд алдаршжээ!

Эмэгтэйчүүдийн шүүгээнд маш олон хувцас байдаг боловч, өглөө бүр юу өмсөх вэ? хэмээн толгойгоо гашилгаж, сонголт хийж чаддаггүй. Тэгвэл нэгэн бүсгүйд хувцас сонгоход нь нөхөр нь тусалсан тухай түүхийг хамтдаа сонирхоё.

1 Даваа гараг

Даваа гарагт би чухал уулзалттай байсан ч, нөхөр маань надад ийм хувцас сонгож өгсөн. Хэд хэдэн удаа энэ ёстой тэнэг санаа байна гэж бодсон ч нөхөртөө итгэж, түүний санал болгосон хувцсыг өмсөөд л ажилдаа явсан. Харин түүний сонгож өгсөн хувцас хүн бүрт таалагдаж, намайг үнэхээр өвөрмөц харагдаж байна хэмээн урмын үгсээр шагнасан шүү. 

Даваа гараг

2 Мягмар гараг

Тэр өдөр маш нартай, дулаахан байсан. Тиймээс нөхөр маань намайг яг л нар шиг гэрэлтээсэй гэж хүсэхдээ шар өнгийн юбка, цагаан майкыг сонгож өгсөн. Бас миний үүрэхээ больсон цүнхийг олж, бариулсан. Харин манай даргад миний байшин шиг хэлбэртэй цүнх их таалагдаж, бүр хаанаас авсан юм гэж шалгааж эхэлсэн шүү.

Мягмар гараг

3 Лхагва гараг

Өнөөдөр нөхөр бид хоёрын хуримын ойн өдөр. Тиймдээ ч бид хоёр романтик оройн зоог барихаар тохирсон юм. Харин нөхрийн маань надад өмсөхийг санал болгосон хувцас бол торон хар даашинз. Угтаа бол бид гэртээ оройн зоог барихаар болсон учраас би яагаад даашинз сонгож байгаа юм гэж гайхсан. Харин нөхөр маань хуримын ой учраас, чамайг яг л анхны болзоондоо ирж байгаа мэт харагдаасай гэж хүссэн гэсэн юм даа...

Лхагва гараг

4 Пүрэв гараг

Үнэндээ би энэ даашинзыг өмсөлгүй маш удсан. Бүр мартчихсан байсан. Надад энэ даашинзны өнгө нь таалагддаггүй бас богино санагддаг. Гэтэл нөхөр маань шүүгээ татаад л улаан богино даашинзыг сонгож, өмсөх явахыг хүссэн. Мэдээж надад тухгүй санагдаж байсан ч, нөхрийн маань сонголт намайг гайхалтай харагдуулж байгаа гэдэгт итгэлтэй байсан юм. 

Пүрэв гараг

5 Баасан гараг

Өнөөдөр бид аав ээжтэйгээ уулзаж, гадуур зугаалахаар болсон. Харин нөхрийн маань сонгож өгсөн хувцсыг хар даа! Энэ хувцас гадуур өмсөж явахад арай л тохиромжгүй санагдаж байсан ч, аав ээж маань намайг залуухан, эрч хүчтэй харагдаж байна гэж урмын үгсээр мялаасан. 

Баасан гараг

6 Бямба гараг

Бямба гарагт бид гадуур алхаж, зугаалдаг. Харин нөхөр маань гадуур зугаалахад тохируулж  даашинз, өсгийтэй пүүз, куртик сонгож өгсөн. Надад түүний сонгож өгсөн хувцас тийм ч их таалагдаагүй боловч, эрх чөлөөг мэдэрч, тухтай байсан. 

Бямба гараг

7 Ням гараг

Ням гарагт бидэнд ямар нэгэн төлөвлөгөө байгаагүй. Гэсэн хэдий ч нөхөр маань намайг гэртээ ч эрхэмсэг, дур булаам харагдаасай гэж хүссэндээ, урт хар даашинз сонгож өгсөн. 

Ням гараг

Нөхөр маань анх миний саналыг хүлээж авч байхдаа тун ч итгэлгүй харагдаж байсан ч, өглөө бүр шүүгээ ухаж ямар их сэтгэл гаргасан гэж санана. Өдөр бүр өмсөх хувцсыг маань сонгохдоо их бодож, хооронд нь харьцуулж байгаа нь харагдсан. 

Энэ бүхний дараа би, туршилт хийж үзэхээс хэзээ ч айх хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон. Би нөхрийгөө сонгож өгөхөөс өмнө хэзээ ч, пүүзийг даашинзтай хослуулан өмсдөггүй байсан. Би ердөө л нэг хэвэндээ хэт баригдчихсан байсан гэдгээ ухаарсан юм. Үүнээс гадна бид хоёрын харилцаа ч мөн улам бүр гүнзгийрч, нэгнээ илүүтэй мэдэрч, түүнийхээ сонирхлыг анзаардаг болсон юм даа...

Та ч бас үүнийг туршиж, ядаж ганц өдөр нөхрөөрөө хувцсаа сонгуулаарай!

37
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл