Сурталчилгаа (15)
Хаах

Хань ижил болон нууц амраг хоёрын ялгаа

Өнөөдөр гэр бүл салалтын ихэнх хувийг хууран мэхлэлт эзэлж байна. Хань ижлээ үл хүндэтгэж, хүслээ хангахын тулд өөр нэгнийг сонгон, халуун хөнжилдөө эрхлэлдэн хэвтэх хүмүүс улам бүр олширч байгаа нь харамсалтай. Энэ нь хосуудын харилцаанд ан цав суулгаж, хэзээ ч арилашгүй сэтгэлийн шарх өгөх төдийгүй үр хүүхдийн зан төлөвт ч өөрчлөлт оруулах хандлагатай байдаг. Тэгвэл хань ижил болон нууц амрагууд хоорондоо ямар ялгаатай байдаг бол? Энэхүү асуултын хариулт болгож, та бүхэндээ доорх мэдээллийг хүргэж байна. 

Хань ижил болон нууц амраг хоёрын ялгаа

1 Хоорондын харилцаа

Нууц амраг: Нууц амрагуудын харилцаа ердөө л секс дээр тогтдог. Тэдэнд секс, ор хөнжлийн ажлаас өөр ярилцах зүйл ч байхгүй. Хэрэв хэн нэг нь сексээс уйдах эсвэл өөр хамтрагчтай болвол, тэдний харилцаа юу ч үгүй болно гэсэн үг.

Хань ижил: Эхнэр нөхөр гэгдэх болсон хүмүүсийн амьдрал нэг болж, адил үүрэг хариуцлага хүлээдэг. Тэднийг салгана гэдэг амар биш бөгөөд нэгнээ ойлгож, хэн болохыг сайн мэдэх тул, салсан тохиолдолд нэгэн биеийн нөгөө талаа алдсан мэт ганцаардаж, гуниглана. Хосуудын харилцаа хүүхэдтэй болсон тохиолдолд улам бүр бат бөх, хэзээ ч салгахын аргагүй болж хувирна. 

Хоорондын харилцаа

2 Хамт байхдаа хийдэг зүйлс

Нууц амраг: Тэд бусдаас нууцаар уулзах хэрэг гардаг тул ихэвчлэн оройн цагаар болзож, буудал орохоос өөр аргагүйд хүрнэ. Нэгнийхээ хүсэл сонирхлыг хангаж, буудалд шөнийг өнгөрүүлэх бөгөөд зарим тохиолдолд хүмүүсээс холдож, салхинд гарна.

Хань ижил: Өдөр бүрийг хамт өнгөрүүлэх тэд амьдарлаа нэг нэгэнгүйгээр төсөөлж чаддаггүй. Хамт хооллож, хамт унтаж, өглөөг хамт угтах төдийгүй бүхнийг хамт хийдэг. Нэгнийхээ нөгөө тал болж, цагийг зугаатай өнгөрүүлэх төдийгүй чин сэтгэлээсээ нэгнээ хайрлана. 

Хамт байхдаа хийдэг зүйлс

3 Дэмжлэг

Нууц амраг: Нууц амрагууд хэзээ ч дэмжигч байж чаддаггүй. Тэд ердөө л өөрийгөө бодож, танд огтхон ч анхаарал хандуулахгүй бөгөөд таны юу хийх, ямар асуудалтай байх тэдний хувьд чухал биш. Ердөө л хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлж, санхүүгийн дэмжлэг авах нь нууц амрагуудын хамгийн сайн хийж чадах зүйл.

Хань ижил: Харин хань ижил бол таны ард асаалттай танк мэт зогсож, үргэлж таны талд орох насан туршийн дэмжигч гэдгийг хэзээ ч бүү мартаарай. Тэр таныг унаж уруудах үед үргэлж дэргэд тань байх төдийгүй араас түлхэгч, ар гэрийг авч явагч билээ. 

Дэмжлэг

4 Гадаад үзэмжиндээ хандах хандлага

Нууц амраг: Нүүрээ будаж, бариу банзал өмсөн, амрагийнхаа сэтгэлийг хөдөлгөх бол нууц амрагийн хамгийн гол үүрэг. Тэд гадаад харагдах байдалдаа юу юунаас илүүтэй анхаарлаа хандуулж, таны халаасыг нимгэлэх зорилготой. Мөн ганган дэгжин хувцас авч өгөхийг хүсч, гомдоллон эрхэлж, гадаад төрхөө тэргүүнд тавина.

Хань ижил: Эхнэрүүд гадаад төрхөндөө анхаарлаа хандуулахаас илүүтэй гэр орон, үр хүүхэд болоод хань ижлээ л нэгдүгээрт тавьдаг. Өөрийнхөө гоо сайханд анхаарах бус үр хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа тавьж, эцэст нь өөрсдөө нүүрэндээ түрхэх будагчгүй үлдэж мэдэх хэтэрхий бусдын төлөө гэх сэтгэлтэй байх аж. 

Гадаад үзэмжиндээ хандах хандлага

5 Халамж

Нууц амраг: Нууц амрагууд нялуурч, эрхлэхдээ л сайн боловч, таныг халамжилж, хайрлана гэдэг юу л бол. Ердөө л хамтдаа хөгжилдөж, хоёр биендээ таашаал өгөх нь тэдний хийж чадах ганц зүйл аж. 

Хань ижил: Хань ижил гэдгийг халамж хайр гэж нэрлэж ч болно. Орой ирэхэд халуун хоолтой, үргэлж санаа тавьж, ярилцах ханийг өөр хэнтэй ч зүйрлэхийн аргагүй билээ. 

Халамж

6 Итгэл

Нууц амраг: Тэдэнд хэзээ ч бүү бүрэн дүүрэн итгээрэй. Тэднийг хэзээ, хаашаа усанд хаясан чулуу шиг алга болохыг тааж мэдэхгүй тул итгэл хүлээлгэхэд тохиромжгүй хүмүүс юм.

Хань ижил: Та хань ижилдээ итгэхгүй бол өөр хэнд итгэж, сэтгэлээ нээх билээ. Үүрд нэгнээ хайрлаж, хамт байна гэж амласан учраас үргэлж бие биедээ итгэх хэрэгтэй. Тэд таны итгэлийг дааж, урагш алхахад түлхэц болох аж.

Итгэл

7 Хүндлэл:

Нууц амраг: Нууц амрагууд нэгнээ хүндлэх, хайрлахыг мэддэггүй. Ердөө л нэгнээ баясгаж, таашаал өгөх зорилготой тул, тэдэнд хайр дурлал, сэтгэл, хүндлэл гэх огт хамаагүй. 

Хань ижил: Миний хань, үрийн эцэг хэмээн боддог тул үргэлж хүндэлж, дээдэлдэг. Өрхийн тэргүүн гэдэг үүднээс үргэлж хүндэтгэдэг. 

Хүндлэл:

8 Бие биенийхээ юунд татагддаг болох

Нууц амраг: Нууц амрагууд ихэвчлэн сексийн харилцаагаар холбогддог. Сексийн амьдрал тэдэнд татах хүч мэт мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ энэ нь тэднийг бат бөх холбоно  гэсэн үг биш.  Түүнчлэн царай зүс, бие, галбир, хувцаслалтыг нь харж татагддаг. Нэг ёсондоо гадаад төрхөнд илүү хууртдаг гэсэн үг.

Хань ижил: Гэр бүлийн хоёр нэгэндээ өмөг түшиг болж сэтгэлээрээ холбогддог. Үргэлж сэтгэл зүрхээ чагнаж, сэтгэлээ сонсдог. Заяаны ханиуд нэгнээ өвдөх, ажлаасаа халагдах, бухимдах, гомдох гэх мэт асуудлын үед үргэлж хамтдаа сөрж зогсч чаддаг учраас үргэлж нэгэндээ татагддаг байна.

Бие биенийхээ юунд татагддаг болох

9 Амьдралын ухаан

Нууц амраг: Тансаг хэрэглээ, үрэлгэн зан, хэт чамирхах гэсэн байдал нь тууштай амьдрахгүй түр зуурын шинжтэй байдаг. Тэд нууц амрагт ямар нэгэн асуудал тулгарахад огтхон ч санаа зовохгүй, дүр эсгэх нь олонтой. 

Хань ижил: Эзэгтэй, гэрийн эзний хувьд аль болох эдийн засгийн үр ашиггүй тооцоо гаргахгүй байхыг эрмэлздэг. Өрхийн орлогоо хэмнэж хуримтлал үүсгэхээр төлөвлөдөг. Гэр бүлийн санхүүгийн байдал аль болох зарлага багатай байх нь чухал гэж тооцдог учраас өрхийн төсвөө байнга үр ашигтай төлөвлөхийг хичээдэг.

Амьдралын ухаан

10 Хобби:

Нууц амраг: Зөвхөн өөрт нь ашигтай зүйлийг л тантай цуг хийнэ. Түүнээс бусдаар тантай цагийг өнгөрөөх хүсэлгүй байдаг. Эсрэгээрээ өөрийн дуртай зүйлдээ таны цаг, ажлыг үл тооy дагуулж явах дуртай.

Хань ижил:  Таны хоббиг үргэлж дэмждэг. Хэдий цаг завгүй байсан ч тантай хамт цагаа өнгөрөөхийг хичээнэ. Ихэнх тохиолдолд та 2 адилхан хоббитой байдаг бөгөөд энэ нь хоорондын харьцааг улам бэхжүүлж байдаг.

Хобби:

11 Санаа бодол нийлэх:

Нууц амраг: Таныг ойлгох гэж хичээх бус өөрийнхөө л санаа бодлыг ойлгуулахыг хичээдэг. Заримдаа таны үзэл бодлыг шүүмжилдэг.

Хань ижил: Танд хайртай нэгэн таны үзэл бодлыг хүндэтгэхийн хажуугаар өөрийнхөө санаагаа эвтэйхнээр ойлгуулахыг хичээдэг ч хүчилдэггүй.

Санаа бодол нийлэх:

12 Дутагдал хүлээн зөвшөөрөх:

Нууц амраг: Тэр таны дутагдлыг анзаарсан даруйдаа л шүүмжилж эхэлнэ. Танд засах боломж олгохгүй, харин ч үүн дээр чинь тулгуурлаж таныг улам л гоочилно.

Хань ижил: Түүний хувьд таны дутагдал тийм ч хүндээр тусахгүй. Эсрэгээрээ дутагдал таныг онцгой болгодог зүйл хэмээн хүлээж авдаг. 

Дутагдал хүлээн зөвшөөрөх:

13 Сексийн харилцаа:

Нууц амраг: Мэдээж нууц амрагуудад сексийн харилцаа хамгийн чухал бөгөөд өөрсдөө л илүүтэй таашаал авахыг хүсч, амрагаа үл хүндэтгэдэг. Мөн тэдний сексийн харилцаа илүү халуухан байдаг гэдэгтэй маргахын аргагүй бидээ.

Хань ижил: Харин хань ижлийн тухайд нэгнээ хүндэтгэж, аль аль нь таашаал авахыг хичээж, халуухан болоод жаргалтай шөнийг өнгөрүүлдэг байна. 

Сексийн харилцаа:

14 Үл ойлголцол гарахад:

Нууц амраг: Салалтыг тийм ч хүндээр хүлээж авахгүй. Таныг нэг бол муугаар хэлнэ аль эсвэл юу ч хэлэхгүй зүгээр л яваад өгдөг.

Хань ижил: Үнэхээр салах дээрээ тулбал тэр олон төрлийн арга ашиглаж аль болох л тантай цуг байхыг хичээнэ.

Үл ойлголцол гарахад:

15 Салж хагацахад:

Нууц амраг: Үргэлж өөрийнхөө зөв гэдгийг батлахыг хичээнэ. Таны бодол санааг сонсож байгаа мэт царайлах ч цаагуураа өөрийнхөө санааг хэрхэн баталж, таныг буруутан болгохоо бодож байдаг.

Хань ижил: Ямар ч үл ойлголцол гарсан тантай чин сэтгэлээсээ ярилцах ба эхлээд таны бодлыг сонсож дараа нь өөрийн бодлоо тайвнаар хэлдэг. Түүнчлэн өөрийн зөв гэдгээ батлахыг улайрахгүй ба буулт хийх чадвартай.

Салж хагацахад:

40
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл