Сурталчилгаа (15)
Хаах

Бүсгүйчүүд ямар эр хүнийг нууцхан хүсэмжилдэг вэ?

Эмэгтэйчүүд бүгд л кинон дээр гардаг шиг цагаан морьтой ханхүүг хүсч, төгс нэгнийг хүлээдэг. Харин тэдний хүсч мөрөөддөг төгс залуу нь чухам ямар шинжүүдийг өөртөө агуулсан байх ёстой юм бол? Та бүхэндээ энэхүү асуултын хариулт болгож, доорх мэдээллийг хүргэж байна. Эдгээр шинжийг агуулсан залуу бол хамгийн сэтгэл татам болоод ямар ч эмэгтэйн зүрх сэтгэлийг эзэмдэж чадах аж. 

Бүсгүйчүүд ямар эр хүнийг нууцхан хүсэмжилдэг вэ?

1 Өтгөн хөмсөг, өргөн шанаа

Эмэгтэйчүүд өтгөн хөмсөгтэй, өргөн шанаатай эрчүүдийг харвал харцаа ч салгаж чаддаггүй байна. Энэ төрх нь эрчүүдийг илүү хүчирхэг болоод сэтгэл татам харагдуулдагтай нь холбоотой. 

Өтгөн хөмсөг, өргөн шанаа

2 Сахал

Судлаачид эрчүүдийн сахал тэдний царай төрхөнд хэрхэн нөлөөлдөг болохыг шинжиж үзсэн бөгөөд сахалтай эрчүүд илүү дур булаам, сэтгэл татам харагддаг болохыг тогтоожээ. Гэхдээ хэт өтгөн сахал биш, яг л өөртөө тохирсон сахалтай байх хэрэгтэй гэнэ. 

Сахал

3 Сорви

Эр хүнийг сорви чимдэг гэдэгчлэн, сорвитой эрчүүд илүү халуухан харагддаг аж. Энэ нь тэдний төрхийг улам бүр хүчирхэг, эршүүд болгодог. 

Сорви

4 Ичингүйрсэн инээмсэглэл

Эмэгтэйчүүдийн эрчүүдээс харахыг хүсдэг бас нэгэн зүйл бол ичингүйрсэн инээмсэглэл юм. Энэ нь үнэндээ эмэгтэйчүүдийг галзууруулах дөхдөг төдийгүй хайрыг нь булааж, эгдүүтэй санагдана. 

Ичингүйрсэн инээмсэглэл

5 Мөнгөнд хэмнэлттэй

Охид бүсгүйчүүд мэдээж романтик оройн зоог, өнгө ялдам цэцэгсийг бэлгэнд авах дуртай. Гэхдээ тэр залууг үнэхээр өөрийнхөө ирээдүйн нөхөр, найз залуу гэж харж байгаа бол мөнгөнд хэмнэлттэй байдалд нь илүү татагддаг аж. 

Мөнгөнд хэмнэлттэй

6 Амьтанд хайртай

Амьтанд хайртай, амьтан тэжээдэг залуус ямар ч бүсгүйн сэтгэлийг булааж чаддаг. Охид бүсгүйчүүд амьтнаа салхилуулж яваа залуусыг хараад өөрийн эрхгүй татагдаж, дурладаг гэнэ. 

Амьтанд хайртай

7 Нас

Эмэгтэйчүүдэд өөрөөс нь бага зэрэг ахимаг залуус таалагдаж, сэтгэлийг нь булаадаг. Учир нь тэд илүү итгэлтэй, ухаалаг болоод халуухан харагддаг бөгөөд хамгийн гол нь халамжтай аж. Судлаачид үүнийг "Жорж Клунигийн нөлөө" хэмээн нэрлэдэг байна. 

Нас

8 Улаан өнгийн хувцас

Судлаачдын үзэж байгаагаар, улаан өнгийн хувцас өмссөн залуусын сэтгэл татам байдал нь харьцангуй нэмэгддэг аж. Иймд залуус маань анхны болзоондоо улаан өнгийн хувцас эсвэл зангиа зүүж болох юм. 

Улаан өнгийн хувцас

9 Уран бүтээлч

Сайхан дуу эгшиглүүлж, чадварлаг бүжиглэдэг залууст бүгд хайртай байдаг. Тэд зөвхөн авьяас чадвараараа л олон бүсгүйчүүдийг араасаа гүйлгэдэг юм шүү. Нүд баясгах өв тэгш бие хаатай, өөлөх зүйлгүй бүжигчин залуу, өвөрмөц хоолойгоороо бусдыг уяраах, өнгөлөг төрхтэй дуучин гээд л тэдэнд хэн дургүй байх билээ дээ.

Уран бүтээлч

10 Хошин шогийн мэдрэмжтэй

Бүсгүйчүүд хөгжилтэй, хөөр баяр бэлэглэгч эрчүүдэд илүүтэй татагддаг болох нь батлагджээ. Хошин шогийн мэдрэмжтэй залуус ямар ч "Мөсөн хатан"-г өөрийн болгох чадвартай. Ганц хэлсэн үг нь уйтгар гунигийг үргээж, хэн ч бодож олоогүй галзуу зүйлсийг сэдэх тэднээс хэн ч холдохыг хүсдэггүй байна. Тэгэхээр залуус минь өөрийгөө хөгжилтэй нэгэн болгохоор зүтгээд байж дээ...

Хошин шогийн мэдрэмжтэй

11 Төгс залуу

Ингээд судлаачдын гаргасан дүгнэлтийг нийлүүлэхэд, төгс хэмээн нэрлэгдэх залуу иймэрхүү төрхтэй харагдах аж. Харин тэр танд ямар харагдаж байна? 

Төгс залуу

Танд ямар залуу сэтгэл татам санагддаг болохыг бидэнтэй хуваалцаарай!

6
таалагдаж байна

17
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл