Сурталчилгаа (15)
Хаах

Баллетчид хэрхэн жингээ барьдаг вэ?

2017-11-12, 15:55
5,695

Бидний мэдэхээр бүжигчид, тэр дундаа балетчид үргэлжид сайхан галбиртай байдаг. Тэднийг маш их дасгал сургуулилт хийж ийм сайхан биетэй болдог гэж боддог ч үнэн хэрэгтээ дасгал хөдөлгөөнөөс илүү эрүүл хооллолт  чухал байдаг гэнэ. Тэгвэл хамтдаа тэдний мөрддөг 10 хоолны дэглэмийг сонирхъё.

Баллетчид хэрхэн жингээ барьдаг вэ?

1 Хэмжээг нь багасгах

Балетчидын жингээ барьдаг хамгийн энгийн бас хялбархан арга нь идэж байгаа хоолныхоо орцыг өөрчлөх бус хэмжээг нь багасгах гэнэ. Энгийнээр бол хоол иддэг аягаа 2 дахин багасгах нь та тухайн хоолноос 2 дахин бага хэмжээний калор авч байна гэсэн үг.

Хэмжээг нь багасгах

2 Нүүрс ус ашигтай

Ихэнх хүмүүс жингээ хасах зорилгоор нүүрс ус агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхээ зогсоодог. Энэ нь нэг утгаараа энергийн эх үүсвэрээсээ салж байгаа хэрэг юм. Ийм учраас хэдий хоолны дэглэм барьж байгаа ч гэсэн нүүрс усаар баялаг жимс, талх гэх хүнсийг тогтмол хэрэглээрэй.

Нүүрс ус ашигтай

3 Хоолоо тусад нь идэх

Шингэцийг нь сайжруулахын тулд өөр, өөр шим тэжээл агуулсан хоолнуудыг нэг дор идэж болдоггүй гэнэ. Хоорондын хугацаа нь дор хаяж 18 цаг байх ёстой ажээ.

Хоолоо тусад нь идэх

4 Хятад болон Японы эрүүл хоол сонго

Хүнсний ногоо, мөөг, далайн хоол, мах, далайн ургамлаар хийсэн  Хятад болон Япон уламжлалт хоол илүүдэл өөх, хадгалалтыг нь уртасгах химийн бодис агуулаагүй байдаг. Ийм ч учраас та тогтмол хэрэглэж болох нь ээ.

Хятад болон Японы эрүүл хоол сонго

5 Дуртай хоолоо бүү хас

Жингээ хасахын тулд калор ихтэй ч дуртай хоолноосоо татгалзах хэрэгтэй болдог. Гэхдээ энэ нь тухайн хоолыг тэр чигт нь идэхгүй байх ёстой гэсэн үг биш юм. Жишээлбэл гамбургерыг заавал шарсан төмстэй цуг идэх бус хүнсний ногооны хамтаар идэж болно.

Дуртай хоолоо бүү хас

6 Цийдэм

Нэг аяга усанд 20 мл сүү эсвэл нэг мөс хийснээр тослог багатай болоод зогсохгүй ходоодонд хоосон мэдрэмж төрүүлдэггүй гэнэ шүү.

Цийдэм

7 Майонез бүү ашигла

Жингээ хасаж байгаа тохиолдолд майонезыг хэрэглэхээ бүр мөсөн хориглох хэрэгтэй ба үүний оронд чидун жимсний тос эсвэл гэрийн нөхцөлд хийсэн майонез ашиглаарай. Учир нь дэлгүүрт зарагддаг майонез илчлэг ихтэйгээс гадна маш удаан шингэдэг гэнэ.

Майонез бүү ашигла

8 Ус ууж болохгүй цаг гэж бий

Бид ус ууж л байвал сайн гэж ташаа ойлгодог. Судлаачдын үзэж байгаагаар хүн өдөрт 1.5-2 литр ус уух хэрэгтэй ба энэ нь хэзээ ч хамаагүй ууж болно гэсэн үг биш гэнэ. Балетчид хоол идэхдээ болон идсэнээс хойш 30 минутын туршид ус уудаггүй аж. 

Ус ууж болохгүй цаг гэж бий

9 Хоолоо сойхдоо ч анхаар

Хэрвээ та маш богино хугацаанд жин хасахаар шийдсэн бол дараах аргаар хоолоо сойж болно. Гэхдээ 2 долоо хоногт нэг удаа ядаж 1 долоо хоногт нэг удаа л уг дэглэмийг барих нь зохистой. 

Өглөө: 1 аяга улаан лоолийн шүүс

Өдөр: 2 аяга улаан лоолийн шүүс, 1-2 зүсэм хар талх

Орой: 1 аяга улаан лоолийн шүүс

Хоолоо сойхдоо ч анхаар

10 Өөдрөг бай

Сайхан галбиртай байхын тулд танд хоол хүнсний дэглэмээс гадна эерэг сэтгэл, өөдрөг үзэл хэрэгтэй. Та өөрийн зорилгоо тодорхойлоод хичээж чадвал хийж чадахгүй зүйл байхгүй гэдгийг үргэлж санаарай. 

Өөдрөг бай

10
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл