Сурталчилгаа (15)
Хаах

Мишэль Обамагийн хувийн зургууд ил болжээ!

АНУ-ын цагаан ордны гэрэл зурагчин Аманда Люсидон (Amanda Lucidon) нь 2013-2017 оны хооронд Тэргүүн Хатагтай асан Мишель Обама (Michelle Obama)-ийн дэргэд байж, зургийг нь авдаг байв. Тэрээр энэ хугацаанд авсан зурагнуудаа нийлүүлэн, "Chasing Light" хэмээх ном болгон хэвлүүлжээ. Тус ном нь 200 гаруй хуудастай бөгөөд Тэргүүн Хатагтайн эгэл жирийн төрх, эрхэмсэг байдал, энэрэнгүй сэтгэлийг ч илтгэн харуулах, олон гайхалтай гэрэл зургууд багтсан аж. Тэдгээрээс хамгийн сэтгэл хөдөлгөм гэсэн зурагнуудыг та бүхэндээ танилцуулахын зэрэгцээ гэрэл зурагчин бүсгүйн сэтгэгдлийг хүргэхээр бэлтгэлээ. 

Мишэль Обамагийн хувийн зургууд ил болжээ!

1

Анх Цагаан ордны гэрэл зурагчин Пит Соуза (Pete Souza) нь Аманда Люсидонд санал тавьж, Тэргүүн Хатагтайн гэрэл зургийг авах ажилд томилсон байна. 

2

Тус гайхалтай гэрэл зургуудыг авсан Аманда Люсидон хэлэхдээ "Хамгийн анхны Африк Америк гаралтай төрийн тэргүүн болон гэр бүлийнхний зургийг авах миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Тэд үнэхээр гайхалтай дулаахан хүмүүс" хэмээжээ. 

3

Гэрэл зурагчин өөрийн баримтат номондоо тэргүүн хатагтайн тухай маш олон эерэг зүйлсийг бичсэн байсан төдийгүй түүнийг харах бүрийд хайр ундарч, гэрэл цацарч байдаг гэдгийг онцолсон байв.

4

Мишель Обама охид бүсгүйчүүдэд анхаарсан ажил хийхийг голчлон зорьдог нэгэн. Тэдэнд урам зориг өгч, хүчирхэг эмэгтэй болж төлөвшөөсэй гэх үүднээс маш олон хүмүүнлэгийн ажил зохион байгуулсан билээ. 

5

Тэргүүн хатагтай асан Мишель Обама нь тусламж хэрэгтэй хүн бүхэнд гараа сунгахын хичээдэг байсан тухай ойрын эх сурвалжууд мэдээллэдэг. Тиймдээ ч түүний өсвөр насны хүүхдүүдийг дэмжиж, тэдэнд урам зориг хайрлаж байгаа олон зургууд тус номонд багтсан аж. 

6

Цагаан ордны хашаан дотор жимс ногоо тариалж, шинэхэн хүнсийг хэрэглэдэг. Тэргүүн хадагтай ч үүнд маш ихээр анхаарлаа хандуулж, зөгийн бал хүртэл гаргаж авах технологийг нэвтрүүлсэн байдаг. 

7

Энэхүү зураг нь Амандагийн хальснаа буулгасан ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайн хамгийн гайхалтай зураг хэмээгддэг. Гэрэл зурагчин тэднийг хаана ч явсан дагаж, үргэлж хамт байдгийн хувьд "Жинхэнэ хайрын бодит жишээг тэр хоёроос л олж хардаг" хэмээсэн билээ. 

8

Гэрэл зурагчин "Мишель Обама үнэхээр гайхалтай нэгэн. Би түүний дэргэд байх хугацаандаа үргэлж биширсээр байгаад таарсан. Түүний эрч хүчээс урам зориг авч, олон зүйлсийг сурсан" хэмээн өөрийн номондоо дурдсан байдаг. 

9

Амандагаас ерөнхийлөгчийн гэр бүлийнхний авахуулсан аль зураг нь хамгийн их таалагддаг вэ? гэж асуухад тэрээр "Хятадын цагаан хэрэмний хажууд авахуулсан Хадагтай Мишель Обама болон түүний охидын зураг. Би тэр зургийг дарж байхдаа ямар их хайрыг мэдэрсэн гэж санана. Тэргүүн Хадагтайн хамгийн гол үүрэг бол сайн ээж байх гэж тэр үргэлж хэлдэг байсан" гэж хариулжээ. 

35
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл