Сурталчилгаа (15)
Хаах

Хувцсаа угаахдаа үүнийг анхаараарай!

2017-11-13, 11:34
2,077

Магадгүй угаалгын машинаар хувцас угаах нь, гэрийн ажлууд дундаас хамгийн амархан  нь  байж болох юм. Гэсэн ч бид хувцсаа угаахдаа маш олон алдаа гаргадаг бөгөөд үүнээс болж хувцасны эдэлгээ богиносох, өнгө алдах гэх зэрэг зүйлс тохиолдог. Тэгвэл хувцас угаахдаа заавал анхаарах 7 зүйлийг хамтдаа сонирхъё.

Хувцсаа угаахдаа үүнийг анхаараарай!

1 Толбыг аль болох хурдан арилга

Хувцсаа толбо болгосон тохиолдолд дараа гэж хойш тавилгүй тэр даруйд арилгах хэрэгтэй гэнэ. Учир нь толбо цаг өнгөрөх тусам хувцсанд улам шингэж, арилгахад хэцүү болдог. Хэрэв угаах боломжгүй байвал угаах хүртлээ усанд хийгээрэй.

Толбыг аль болох хурдан арилга

2 Угаах зүйлсээ ангил

Угаах зүйлсээ зөвхөн цагаан болон бусад гэж ангилах бус цагаан, тод , бараан, хар өнгөтэй гэж 4 хуваах нь хувцсанд өөр өнгө тогтохоос сэргийлдэг гэнэ. Мөн зөвхөн өнгөөр нь ч бус материалаар нь ялгах хэрэгтэй. Ингэснээр угаах бүрд хувцасны чанар муудах байдал тодорхой хэмжээгээр буурна. 

Угаах зүйлсээ ангил

3 Угаалгын нунтгаа түрүүлж хий

Хувцсаа хийхээс өмнө угаалгын нунтгаа хийснээр хэмнэлттэй байх төдийгүй бүх хувцас жигд хөөсрөх боломжтой болдог. Иймд дараагийн удаа хувцсаа угаахдаа угаалгын нунтгаа түрүүлж хийхээ бүү мартаарай. 

Угаалгын нунтгаа түрүүлж хий

4 Цуу, хүнсний сод хэрэглэ

Түүнчлэн угаалгын нунтгаа хэмнэж, хувцаснуудаа илүү өнгө оруулах хэд хэдэн аргууд бий. Жишээлбэл цуу, хүнсний сода гэх зэргийг нэмснээр хувцсан дээр тогтсон толбо илүү сайн арилаад зогсохгүй эвгүй үнэр арилдаг.

Цуу, хүнсний сод хэрэглэ

5 Хүйтэн ус ашигла

Хувцсыг халуун, бүлээн усанд угаах тусам өнгөө амархан алддаг. Харин хүйтэн усанд угаах нь хувцасны эдэлгээг уртасгаж мөн өнгийг нь улам тодруулж өгдөг гэнэ шүү.

Хүйтэн ус ашигла

6 Нарны элчийг ашигла

Хувцсаа хатаахдаа уламжлалт аргаар буюу гадаа өлгөх  нь хувцасны эдэлгээг ихээр уртасгадаг гэнэ. Түүнчлэн нарны элч толбо бүдгэрүүлдэг давуу талтай.

Нарны элчийг ашигла

7 Угаалгын машинаа арчил

Ямар ч төрлийн угаалгын машин ашигладаг байсан цаг тухай бүрд нь арчилж, байх нь чухал юм. Жишээлбэл угаалгын нунтгийг ихдүүлэхгүй, хэт их хувцас хийхгүй байх хэрэгтэй. Түүнчлэн сардаа нэг удаа угаалгын машиндаа зөвхөн цуу эсвэл хүнсний сода хийгээд "хоосон" эргүүлснээр дотор нь байгаа хогийг цэвэрлэх боломжтой байдаг. 

Угаалгын машинаа арчил

9
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл