Сурталчилгаа (15)
Хаах

Алдартай бүсгүйчүүд ямар цүнх барьдаг вэ?

Эмэгтэй хүн бүрт үүрэх дуртай цүнх гэж байдаг. Үүнтэй нэгэн адил олны танил үзэсгэлэнт бүсгүйчүүдэд ч мөн үргэлж үүрдэг, салах дургүй цүнх гэж байх аж. Тэд чухам ямар брэндийн цүнхээр гангарч, өдөр тутамдаа үүрдэг юм бол? Ингээд хамтдаа олны танил бүсгүйчүүдийн цүнхтэй танилцъя. 

Алдартай бүсгүйчүүд ямар цүнх барьдаг вэ?

1 Лив Тайлер (Liv Tyler)

Америкийн алдарт жүжигчин, залуухан ээж Лив Тайлер нь урт оосор, гинжтэй цүнхийг голчлон үүрдэг байна. Тэрээр "Givenchy Melancholia" брэндийн цүнхэнд илүүтэй дуртай. 

Лив Тайлер (Liv Tyler)

2 Викториа Бекхам (Victoria Beckham)

Загвар зохион бүтээгч, дуучин Викториагийн тухайд "Hermès Birkin"-ий цүнхнүүдэд маш их дуртай бөгөөд үүнийгээ ч өөрөө мэдэгдэж, тус брэндийн 100 гаруй цүнх байгаа гэдгээ хэлж байсан удаатай. 

Викториа Бекхам (Victoria Beckham)

3 Сальма Хиек (Salma Hayek)

Нэрт жүжигчин бүсгүй нь "Givenchy"-ийн цэнхэр элгэн цүнхийг үүрэх дуртай бөгөөд тус цүнхийг үүрсэн зургууд цахим сүлжээгээр дүүрэн байдаг. 

Сальма Хиек (Salma Hayek)

4 Сиенна Миллер ( Sienna Miller)

Жүжигчин Сиенна Миллер нь өдөр тутамдаа энгийн байхыг илүүд үздэг бөгөөд Америкийн "Mansur Gavriel" брэндийн арьсан цүнхийг үүрэх дуртай.

Сиенна Миллер ( Sienna Miller)

5 Наоми Кэмпбелл (Naomi Campbell)

Загварын ертөнцөд олон жил од болон гялалзсан Наоми Кэмпбелл нь төрөл бүрийн тансаг цүнхийг гартаа барьсаар ирсэн. Харин түүний хамгийн дуртай цүнх нь "Louis Vuitton"-ий тансаг бүтээлүүд юм.

Наоми Кэмпбелл (Naomi Campbell)

6 Кейт Хадсон (Kate Hudson)

Олон гайхалтай дүрээр бидний танил болсон жүжигчин Кейт Хадсон нь "Chanel" брэндийн үнэнч хэрэглэгч аж. 

Кейт Хадсон (Kate Hudson)

7 Жессика Альба (Jessica Alba)

Үзэсгэлэнт жүжигчин бүсгүй нь гадуур явахдаа төдийлөн хувцас загвартаа анхаарал хандуулдаггүй бөгөөд аль болох чөлөөтэй байхыг хичээдэг. Түүний үүрэх дуртай цүнх бол алдарт "Louis Vuitton" брэндийн бүтээлүүд юм.

Жессика Альба (Jessica Alba)

8 Кейт Миддлтон (Kate Middleton)

Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддлтон нь өөрийн гайхалтай мэдрэмж, биеэ авч яваа байдлаараа бусдаас ялгардаг. Түүний барих дуртай цүнх бол "Mulberry"-ийн тансаг болоод чамин бүтээлүүд билээ. 

Кейт Миддлтон (Kate Middleton)

Бүсгүй танд эдгээр цүнхний брэндийн аль нь илүү таалагддаг вэ?

10
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл