Сурталчилгаа (15)
Хаах

Селена Гомезийн хувийн амьдралын нууц

Инстаграмын хатан хаан, сүүлийн жилүүдэд амжилттай уран бүтээлээ туурвиж хүмүүст танигдах болсон Селена Гомез (Selena Gomez) нь маш олон шүтэн бишрэгчидтэй билээ. Түүний үзэсгэлэнт төрх, өхөөрдөм байдал нь хүмүүсийн хайрыг илүүтэй татдаг. Тэгвэл үргэлж олны анхаарлын төвд байдаг Селена Гомезын тухай сонирхолтой баримтуудыг та бүхэндээ дэлгэхээр бэлтгэлээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Селена Гомезийн хувийн амьдралын нууц

1 Бөөр шилжүүлэх хагалгаанд орсон

Үзэсгэлэнт бүсгүй нь саяхан бөөр шилжүүлэх хагалгаанд орсон тухайгаа цахим сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн билээ. Тэрээр бөөрний дутагдлаар илэрдэг, эрхтэн тогтолцооны өвчинтэй байсан бөгөөд үүнээсээ болоод бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон байна. Харин түүний бөөрний донор бол  дуучин бүсгүйн сайн найз жүжигчин Франсиа Райса (Francia Raisa) байсан нь олон хүний гайхшралыг төрүүлж, жинхэнэ нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгуулж чадсан юм. Селена хагалгааны дараа сорви болон жин хассан байдлаа хүмүүстэй хуваалцаж, зургаа байршуулсан нь, олон хүний сэтгэлийг хөдөлгөж, дуучин бүсгүйг өрөвдөж хайрлах сэтгэлийг төрүүлсэн билээ. 

Бөөр шилжүүлэх хагалгаанд орсон

2 Ээжийгээ өөрийн менежер байлгахаас татгалзсан

Селена нь бага байхаасаа урлагт хөл тавьж, олны танил болж эхэлсэн. Тэр үеэс дуучин бүсгүйн ээж Мэнди Тоффей (Mandy Teefey) нь охиныхоо менежер болсон байна. Харин Селена өсч том болохын хэрээр ээжийнхээ байнгын хяналтаас хол байхыг хүсч, түүнийг өөрийнхөө менежер байлгахаас татгалзсан аж. Бүсгүй энэ тухайгаа "Би өөрөө шийдвэр гаргаж, том хүн болсон гэдгээ л мэдрэхийг хүссэн юм. Одоо ч цаг нь болсон. Би одооноос өөрөө бүхнийг шийдэж байх болно" хэмээжээ. 

Ээжийгээ өөрийн менежер байлгахаас татгалзсан

3 "A Game of Thrones" киноны үнэнч шүтэн бишрэгч

Тэрээр алдарт "A Game of Thrones" цувралын үнэнч шүтэн бишрэгч бөгөөд киноны шинэ ангиудыг тэсэн ядан хүлээдэг байна. Селена "Elle" сэтгүүлд өгсөн ярилцлагандаа "Би Калиси болохыг хүсдэг байлаа. Бас Жон Снөү их сэтгэл татам шүү. Би A Game of Thrones-ийн бүх ангийг алгасалгүй үзсэн. Үнэхээр уйдамгүй шилдэг уран бүтээл" хэмээсэн удаатай. 

"A Game of Thrones" киноны үнэнч шүтэн бишрэгч

4 Түүнийг ээж нь 16-тайдаа төрүүлсэн

Селенагийн ээж Мэнди нь 16 настайдаа охиноо хэвлийдээ тээжээ. Тухайн үед Мэнди өсвөр насны охин, дээрээс нь санхүүгийн хувьд асуудалтай байсан тул охиноо өсгөх гэж багагүй саад бэрхшээлтэй тулгарсан аж. Тэрээр жирэмсэн болсноо мэдээд баярлахаасаа илүүтэй айж, түгшиж байсан гэдэг. 

Түүнийг ээж нь 16-тайдаа төрүүлсэн

5 Оливийн тос уудаг

Дуучид бүр төрөл бүрийн арга хэрэглэж, хоолойгоо цээлхэн байлгадаг. Селенагийн тухайд оливийн тос ууж, хоолойгоо хамгаалдаг гэх бөгөөд үүнийгээ нэгэн ярилцлагын үеэр дурдаж байжээ. "Би хоолойгоо хамгаалахын тулд оливийн тос уудаг. Сонин санагдаж магадгүй ч, энэ үнэхээр тустай байдаг. Гэхдээ уухад тийм ч сайхан амттай биш шүү" хэмээсэн аж.

Оливийн тос уудаг

6 Хуучин найз залуутайгаа уулзаж эхэлсэн

2010 онд анх болзож эхэлсэн дуучин Жастин Бибер, Селена Гомез нар нь салж нийлсээр 2015 онд харилцаандаа цэг тавьсан. Харин саяхнаас тэд эргэж уулзаж эхэлсэн бөгөөд нүүрэндээ инээмсэглэл тодруулан, гадуур алхаж байгаа зургууд нь цахим ертөнцийг шуугиулаад байгаа билээ. Селена нь 10 сар болзсон дуучин Вийкэндээс салсны дараа Жастин Бьебертэй уулзах болжээ. 

Хуучин найз залуутайгаа уулзаж эхэлсэн

7 Айлын ганц хүүхэд

Та Селенаг айлын ганц хүүхэд гэдгийг нь мэдэх үү? Түүнд ах дүү байхгүй бөгөөд ганцаараа өсч, биеэ даасан нэгэн болж төлөвшжээ. Айлын ганц хүүхэд болохоор тэрээр ээжтэйгээ маш дотно бөгөөд бүхнээ хуваалцаж, ярилцдаг байна. 

Айлын ганц хүүхэд

8 Ядуу айлд өссөн

Эр хүн бүрийн сэтгэлийн утсыг хөндөж, харцыг нь булаадаг залуухан, халуухан дуучин бүсгүй нь бидний төсөөлж байснаас тэс өөр амьдралыг туулжээ. Түүний ээж 16 насандаа Селенаг төрүүлсэн бөгөөд тэдний гэр бүл тун ч хэцүү аж төрдөг байсан гэдэг. Тэрээр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа "Ээж маань ааваас салсныхаа дараа 3 ажил хийж, амрах битгий хэл уулзах завгүй байдаг байсан." хэмээжээ. Селена бусдынх шиг баян цатгалан хүүхэд насыг туулаагүй ч, бага байхаасаа урлагт хүч үзэж, багагүй мөнгө олох болж, ээждээ тусалж эхэлсэн юм. 

Ядуу айлд өссөн

9 Аймшгийн кино үзэх дуртай

Селена чөлөөт цагаараа төрөл бүрийн кино үзэх дуртай. Харин түүний хамгийн дуртай киноны төрөл бол аймшиг юм. Нуруугаар хүйт даалгаж, зүрх түргэн цохилуулах аймшгийн кино үзэх нь түүний хобби аж. Мөн тэрээр аймшгийн кино үзэхээс гадна адал явдалтай аялалд гарахыг хүсдэг төдийгүй төрсөн өдрөөрөө аймшгийн байшинд очиж, хөгжилддөг байна. 

Аймшгийн кино үзэх дуртай

10 Ник Жонастай болзож байсан

Селена олон залуустай нэр холбогдож байсан. Харин тэдэн дундаас дуучин Ник Жонас (Nick Jonas) эрхгүй ялгардаг. Учир нь хосууд өмнө нь болзож байсан удаатай төдийгүй салсан ч найзууд хэвээр үлдэж чадсан билээ. Селенаг бөөр шилжүүлэх хагалгаанд орсны дараа Ник өөрийн Инстаграм хуудаснаа "Өглөө сэрээд Селенад юу тохиолдсныг хараад үнэхээр гайхаж балмагдлаа. Бас түүнээр бахархсан. Тэр үнэхээр хүчирхэг бас урам зориг авмаар нэгэн. Түүний биеийн байдал нь сайн байгаад үнэхээр их баярлаж байна. Хурдан эдгэрээрэй" хэмээн бичсэн нь хүн бүрийн анхаарлыг татсан билээ. 

Ник Жонастай болзож байсан

11 Бөгж зүүдэг байсан

Селена нь олонд танигдаж эхлэх үедээ л ядам хуруундаа "True Love Waits" гэсэн бичигтэй бөгж зүүдэг байжээ. Тус бөгжнөөсөө огт салдаггүй байсан ч Жастин Бибертэй болзож эхэлснээс хойш бөгжөө зүүхээ больсон аж. Хүмүүс үүнийг нь тэр жинхэнэ хайраа олсон тул бөгжөө зүүх шаардлагагүй болсон хэмээн өөр өөрсдийнхөөрөө дүгнэж байв. 

Бөгж зүүдэг байсан

12 Деми Ловато, Селена нар сайн найзууд

Тэрээр 2000 онд Америкийн телевизийн цуврал “Барни ба түүний нөхөд” (Barney & Friends) кинонд тоглож уран бүтээлийн гараагаа эхэлсэн байна. Тухайн үед Селена 7 настай байсан аж. Энэ кинонд тэрээр дуучин Деми Ловато (Demi Lovato)-тай хамт тоглосон нь тэдний нандин үерхлийг эхлүүлсэн байна. Одоо харин тэд дэлхийн хэмжээний од болжээ.

Деми Ловато, Селена нар сайн найзууд

13 Бага байхдаа дээрэлхүүлдэг байсан

Селена нь бага байхаасаа урлагт хөл тавьсан гэдгийг дээр дурдсан. Тэрээр бусдад танигдахын хэрээр үзэн ядагчидтай болж байсан төдийгүй сургуульд байхаас нь эхлэн хүүхдүүд доромжилж, ад үздэг байсан аж. Дуучин бүсгүй энэ тухайгаа огтхон ч нууцалж ичдэггүй бөгөөд тухайн үед юу мэдэрч, ямар байдалд байснаа бусдад дэлгэн ярьдаг. 

Бага байхдаа дээрэлхүүлдэг байсан

14 Бритни Спирсийн шүтэн бишрэгч

Диснейн од бүсгүй нь бага байхаасаа л Бритниг сонсож өссөн бөгөөд түүний шүтэн бишрэгч байсан гэдэг. Ялангуяа Попын гүнжийн "I’m A Slave 4 U" дуунд дуртай гэнэ. Тэрээр энэ тухайгаа нэгэн ярилцлагын үеэр дурдаж "Миний бодлоор Бритни хамгийн шилдэг уран бүтээлч. Түүний "I’m A Slave 4 U" дуунд би маш дуртай. Клип нь маш халуухан, бас үзүүштэй" хэмээжээ. 

Бритни Спирсийн шүтэн бишрэгч

15 Өглөө бүр хийдэг зуршилтай

Тэрээр өглөө бүр сэрсэн даруйдаа нимбэгтэй ус уудаг бөгөөд энэ нь хоол боловсруулах системийг сайжруулж, бодисын солилцоог дэмждэг гэнэ. Та өглөө бүр нимбэгтэй ус ууснаар биед ямар өөрчлөлт гардаг болохыг мэдэхийг хүсвэл ЭНД дараарай. 

Өглөө бүр хийдэг зуршилтай

Та Селена Гомезийн тухай өөр сонирхолтой баримтууд мэддэг бол бидэнтэй хуваалцаарай!

20
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл