Сурталчилгаа (15)
Хаах

Таны ямар үйлдэл хүмүүст тааламжтай санагддаг вэ?

2017-11-13, 17:30
2,919

Хүн бүр бусдад таалагдаж тэдэнд тааламжтай сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэг. Магадгүй энэ нь хоол, орон байр, өмсөх хувцасны дараа орох томоохон сэтгэлзүйн хэрэгцээ ч байж болно. Гэсэн ч ихэнх тохиолдолд хүмүүс бодож байгаагаа үйлдлээрээ буруу илэрхийлдэг. Иймд манай сайтын зүгээс хүмүүст тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг 16 үйлдлийг бэлтгэн хүргэж байна.

Таны ямар үйлдэл хүмүүст тааламжтай санагддаг вэ?

1 Сайхан хувцасла

Сайхан хувцасласан хүн бусдад таатай харагдахаас гадна өөртөө итгэлтэй харагддаг. Түүнчлэн сайхан харагдаж байгаа хүн бусдад үргэлж эерэг сэтгэгдэл төрүүлж байдгийг бид сайн мэднэ. Ийм учраас олон нийтийн газар байхдаа цэвэрхэн мөн өөртөө зохисон хувцас өмсөх нь чухал юм.

Сайхан хувцасла

2 Яриандаа анхаар

Хувцасны дараагаар хүмүүс таныг яриагаар тань дүгнэдэг. Яриа гэдэгт ярианы өнгө, хүнтэй хэр хүндэтгэлтэй харьцаж байна бүр хэр бодитой зүйл ярьж байна гэх зэрэг зүйлс багтана. Бид өөрсдөө ч гэсэн тогтуун яриатай хүнийг бусдаас илүүд үзэж, харилцаагаа улам гүнзгий болгохыг хүсдэг шүү дээ.

Яриандаа анхаар

3 Инээмсэглэл

Инээмсэглэж байгаа хүний харсан хэн ч муугаар бодохгүй нь тодорхой. Инээмсэглэл гэдэг хүний өмсөж болох хамгийн сайхан бас үнэгүй хувцас ч гэсэн үг бий. Тиймээс ямар ч зүйл тохиолдсон инээмсэглэж чадвал, эргэн тойрны хүмүүс танд татагдаж эхэлнэ.

Инээмсэглэл

4 Шударга бай

Шударга байх нь маш их зориг шаарддаг учраас хүн бүрт байдаггүй зан чанар. Иймд ямар ч үед шударга, үнэнч, хэлсэн үгэндээ хүрдэг хүмүүс бусдад ихээр таалагддаг. Эсрэгээрээ хэлсэндээ хүрдэггүй хэн нэгэнтэй бусад хүмүүс чин сэтгэлээсээ ярилцаж, өөрийгөө нээх тун дургүй байдаг гэнэ шүү.

Шударга бай

5 Утасны хэрэглээгээ багасга

Хором бүр утсаа ашиглаж, утсаараа ярьж байдаг хүмүүс бусадтай танилцаж, шинэ зүйл сурахаас өөрийгөө тусгаарлаж байдаг. Бусдад үргэлж хүндлэгдэж байдаг хүмүүс бүх зүйлд хэр зэрэг цаг зарцуулахаа төлөвлөсөн байх бөгөөд энэ зан нь ч үргэлж бусад хүмүүсийг гайхшруулдаг гэнэ.

Утасны хэрэглээгээ багасга

6 Тогтмол мэндэл

Хүн бүртэй найрсгаар мэндлэх нь харилцаанд хамгийн чухал байдаг. Хэн нэгэн тантай мэндлэхэд танд ямар сэтгэгдэл төрдөг билээ яг л үүнтэй адил зүйл юм. Түүнчлэн мэндлэх нь хэн нэгэнтэй яриа үүсгэх хамгийн эхний алхам болдог. Ийм учраас хэдий дотно биш ч гэсэн хүн бүртэй инээмсэглэн мэндэлж сураарай.

Тогтмол мэндэл

7 Шаардлагатай үед нь магт

Магтаал хэрэггүй хүн гэж хаана ч байхгүй. Өглөө ажил, хичээлдээ ирэхдээ "Өнөөдөр үс чинь сайхан харагдаж байна шүү" эсвэл "Гоё цамц өмссөн байна" гэж хэлэхэд л тухайн хүн бүтэн өдрийн турш аз жаргалтай болдог. Магтуулсныхаа хариуд тухайн хүн танд ч гэсэн сайхан хандаж эхэлнэ.

Шаардлагатай үед нь магт

8 Сайн сонсогч бай

Хүн бүр л зорилгынхоо төлөө дор бүрнээ хичээж байгаа өнөө үед бусдын яриаг тэвчээртэй сонсдог хүн маш цөөхөн болсон нь нууц биш юм. Гэтэл хүн бүр өөрийн бодлоо бусадтай хуваалцахыг хүсдэг болов ч түүнийг нь сонсох хүн тэр болгон байдаггүй. Сонссон ч ярианд нь ач холбогдол өгөхгүй тохиолдол их. Иймд хэн нэгний яриаг анхааралтай сонсож чадвал, тухайн хүн таны талаар эерэг бодолтой болдог ажээ.

Сайн сонсогч бай

9 Цагаа сайн барь

Өглөө бүр ажилдаа, хичээлдээ хоцрохгүй ирэх нь таны нэр хүндийг өсгөдөг ба энэ нь хүн бүр таныг итгэл даадаг, найдвартай хүн гэж бодоход нөлөөлдөг. Танд итгэдэг хүн тантай илэн далангүй ярилцах, хэцүү үедээ тусламж гуйх зэргээр харьцаж улмаар хүндэлж эхлэх юм.

Цагаа сайн барь

10 Амлалтаа биелүүл

Хэдий тухайн хүн удаан хугацааны туршид таныг хүндэлж байсан ч та нэг л удаа амлалтаа зөрчих юм бол тэр итгэл бүр мөсөн алга болдог. Эсрэгээрээ хэн нэгэнд өгсөн амлалтаа биелүүлэх нь шударга байхын адилаар таныг итгэж болохуйц, найдвартай хүн гэсэн сэтгэгдлийг төрүүлэх болно.  

Амлалтаа биелүүл

11 Хүнлэг бай

Зөвхөн хүмүүст туслаад зогсохгүй байгаль орчин, амьтанд хайртай нэгэн ямар ч тохиолдолд бусдын анхаарлыг татдаг.  Эргэн тойрныхоо зүйлийг хайрлаж, чадах чинээгээрээ тусламжийн гараа сунгадаг хүмүүст бид ч гэсэн татагддаг шүү дээ.

Хүнлэг бай

12 Бусдад итгэж сур

Хүмүүсийн ихэнх хувь нь бусдаар үнэлэгдэх дуртай байдаг. Иймд тухайн хүнийг үнэлж, итгэл үзүүлэх нь таныг талаар сайхан бодлуудыг нэмэгдүүлдэг. Ялангуяа та удирдах ажилтан бол ажилтнууддаа итгэл хүлээлгэснээр тухайн ажилтан ажлаа улам сайн хийдэг гэнэ шүү.

Бусдад итгэж сур

13 Зөв ярь

Хүнийг ярианаас нь дүгнэдэг хүмүүс маш олон бий. Иймд та юуны ч талаар ярьсан хэлэх үгээ хянаж, наад зах нь хараалын үг хэрэглэхгүй байх ёстой. Түүнчлэн хэт нурших, хүмүүст тийм ч их хамааралгүй зүйлийн талаар ярих гэх зэрэг нь таныг "үнэгүйдүүлж" байдаг.

Зөв ярь

14 Хэзээ бохь зажлахаа хүртэл тооц

Биеэ авч явах байдал тун чухал. Наад зах нь л гэхэд та хурлын үеэр бохь зажлах, хэн нэгнийг ярьж байхад өөр зүйлд анхаарлаа хандуулах, бусдыг ажиллаж байхад чанга чимээ гаргах гээд энгийн хэрнээ хүмүүсийн төдийлөн мэддэггүй бүдүүлэг алдаа маш олон байдаг. Эдгээрийг зөрчвөл та хэдий гоё ганган хувцастай байсан ч бусдын хувьд гоё хувцаснаас өөрцгүй нэгэн болж хувирах аюултай.

Хэзээ бохь зажлахаа хүртэл тооц

15 Хөгжилтэй бай

Зөв цагт нь зөв хошигнож чаддаг хүнд бид бүгд л дуртай. Ажлын олон цагууд, хэцүү хичээлүүд гээд уйдсан үед инээд хэрэггүй хүн гэж байхгүй билээ. Гэхдээ хөгжилтэй байх хэрэгтэй гээд хэн нэгний эмзэг сэдвийн талаар хошигнох эсвэл буруу цагт хошигнол хэлэх нь таныг "алиа салбадай" мэт харагдуулах аюултай учир тунг нь тааруулаарай.

Хөгжилтэй бай

16 Бусдад тусла

Бусдаар хүндлүүлэхийг хүсвэл хэрэгтэй үед нь тэдэнд тусал. Ингэж чадвал та бусдын нүдэнд бүхнийг чадагч мэт харагдах бөгөөд тэд танаас үлгэр дуурайлал авч, тантай адилхан болохыг хүснэ. Бусдад тусалснаар та дан ганц хүндлэл олж аваад ч зогсохгүй нөхөрлөл бий болгож байгаа хэрэг юм.

Бусдад тусла

17
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл