Сурталчилгаа (15)
Хаах

Гэрт тань байдаг ямар зүйлс таныг хамгийн ихээр стресстүүлдэг вэ?

Сүүлийн үед хүн бүр л стресстэж, үүнээсээ болж эрүүл мэнд болон сэтгэл санаагаар хохирч байгаа билээ. Тэгвэл таныг юу хамгийн ихээр стресст автуулж бухимдал төрүүлдэг юм бол? Үүний хариулт болгож, биднийг хамгийн ихээр стресстүүлдэг ахуйн зүйлсийг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. 

Гэрт тань байдаг ямар зүйлс таныг хамгийн ихээр стресстүүлдэг вэ?

1 Тав тухгүй ор

Тухтай амарч чадахгүй байх нь таныг стресст оруулна. Ядарч гэртээ ирээд сайхан амарч чадахгүй бол ажил үйлс цаанаасаа л бүтэхээ больж, сэтгэл санаа тавгүйрхэж эхэлдэг байна. 

Тав тухгүй ор

2 Эцэг эх, хамаатан садан, хөршүүд

Эцэг эх, хамаатан садан эсвэл хөршүүд гэхчлэн таньтай ойролцоо амьдардаг хүмүүс хэрүүл шуугиан гаргаж, хэл ам хийх нь мэдээж таны уур бухимдлыг төрүүлнэ. Үргэлж ийм байдалтай байсаар сүүлдээ сэтгэл гутралд орохыг үгүйсгэхгүй. 

Эцэг эх, хамаатан садан, хөршүүд

3 Телевиз

Телевизээр утга учир нь үл олдох хэрүүл маргаан, хов жив гарах бөгөөд энэ нь таны ажлын ядаргааг тайлж, тайвшруулах нь юу л бол. Харин ч эсрэгээрээ сэтгэл санааг тавгүйтүүлж, бухимдал төрүүлнэ. 

Телевиз

4 Эмх замбараагүй гэр

Ажлаасаа ядарч гэртээ ирэхэд эмх замбараагүй, хөглөрсөн өрөө таныг хүлээж байвал, мэдээж сайхан санагдахгүй. Энэ нь хамгийн ихээр бухимдал төрүүлж, стрессийн түвшинг нэмэгдүүлнэ. 

Эмх замбараагүй гэр

5 Гар утас

Хэрвээ та стрессээс ангид байхыг хүсч байвал, гар утсаа унтрааж цааш нь тавиарай. Гар утсаа ашиглаж, төрөл бүрийн зураг үзэж, хүмүүсийн амьдралыг сонжих нь таныг тайвшруулах биш, харин ч стресст оруулах аж. 

Гар утас

6 Эрүүл мэндэд хортой хоол

Таны стрессын түвшин нэмэгдэх, буурах нь идэж байгаа хоолтой шууд холбоотой. Кафейны агууламж өндөртэй, түргэн хоол, нүүрс ус ихтэй хоол нь уур бухимдлыг нэмэгдүүлж байдаг. 

Эрүүл мэндэд хортой хоол

7 Толь

Толинд өөрийгөө харж гутрах хүмүүс олон байдаг. Би ядаргаанд орчихож, таргалчихаж, нүүрэн дээр батга гарчихаж гээд л өөрийгөө өөлөх нь маш амархан стресст оруулна.

Толь

8 Гэр орны ажил

Зарим хүмүүс гэр орны ажил хийж тайвширдаг гэдэг. Гэхдээ ихэнх хүмүүс өдөржин ажилж ирсний дараа гэрийн ажил хийх дургүй байх бөгөөд үүнээс болж стресстэх нь элбэг аж.

Гэр орны ажил

9 Мөнгө

Мөнгө бол бидний стресстэх хамгийн том шалтгаан билээ. Гэртээ ирмэгц ус, байр, хоолны мөнгө нэхэгдэж, таныг дарамт, сэтгэл гутралд оруулдаг. 

Та энэ бүх стрессээс хол байхыг хүсч байвал хамгийн гол нь сэтгэлийн хаттай, аливаа зүйлсээс сайн талыг нь харж чаддаг байх хэрэгтэй. Мөн та стрессээс ангижрах аргуудыг сурч авахыг хүсч байвал ЭНД дараарай. 

Мөнгө

Та стрессээс ангижирдаг аргаасаа бидэнтэй хуваалцаарай!

9
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл