Сурталчилгаа (15)
Хаах

Таны компьютерт заавал байх ёстой шилдэг 15 програм

2017-11-14, 18:10
5,430

Оффисын ажилчдын өглөөнөөс орой хүртэл цаг, нартай уралдаж урдах ажлаа дуусгахыг хичээдэг. Харамсалтай нь ингэж хичээх явцдаа ажлыг нь маш ихээр хөнгөвчлөх боломжтой програм байдгийг анзаардаггүй. Иймд таны ажлыг хөнгөвчлөх 15 програмыг танилцуулъя. 

Таны компьютерт заавал байх ёстой шилдэг 15 програм

1 "Microsoft Office"

Бидний текст бичихдээ ашигладаг (Word), хүснэгт хийдэг (Excel), танилцуулга бэлддэг (PowerPoint), мэйл бичдэг (Outlook) гэх зэрэг програмууд "Microsoft Office" гэсэн нэр дор багтана. Анх танилцуулагдсанаас хойш 27 жилд болсон учраас дутагдал маш багатай. Түүнчлэн хоорондоо маш сайн уялдан ажилладаг учраас оффис дээр гардаг бүх л ажлыг маш сайн гүйцэтгэж, цаг хугацаа хэмнэж чаддаг. 

"Microsoft Office"

2 "Evernote"

Олон ажил зэрэг хийх болон олон хүнтэй зэрэг харьцаж байгаа тохиолдолд уулзалтын цаг, танилцуулах ёстой сэдэв гээд мартах магадлалтай зүйлс маш олон бий. Уг асуудлыг та "Evernote" програмаар шийдэх боломжтой бөгөөд текст, зураг, дуу гээд бүхнийг хадгалж болно. Товчхондоо бол уламжлалт тэмдэглэл бичдэг цаасыг орлосон компьютерын програм юм.

"Evernote"

3 "Spark"

Танд ирж байгаа маш олон цахим шууданг цэгцэнд оруулж тусалдаг. Түүнчлэн та урьдчилж бэлдсэн хариултуудаас сонгож явуулах, ирсэн цахим шууданг агуулгаар нь ангилах, явуулах цахим шуудангийнхаа цагийг тохируулах гэх зэрэг маш  олон төрлийн боломжийг авах болно. Дутагдалтай нь одоогоор зөвхөн Mac үйлдлийн системтэй компьютерт суудаг гэнэ.

"Spark"

4 "Foxit Reader"

"PDF" нь оффист ажилладаг хүн бүрийн хамгийн танил өргөтгөлүүдийн нэг билээ. Уг программын тусламжтайгаар та pdf өргөтгөлтэй файл дээр сэтгэгдэл бичих, хүссэн хэсгээ тодруулах боломжтой.

"Foxit Reader"

5 "Things"

"Evernote"-той адилаар ажил, гэрийн хүрээнд олон хүмүүстэй харьцаж, их мэдээллийн дунд байдаг хүмүүст зориулсан програм юм. Аяллын төлөвлөгөө, найз нөхдийн уулзалт, хурал дээр дурдагдсан асуултууд зэргийг тэмдэглэж, хийсэн ажлаа хасаж, хийх ажлаа нэмэх боломжийг бүрдүүлсэн байдаг. 

"Things"

6 "Cold Turkey Blocker"

Чухал ажил хийж байх үед хэрэггүй програм болон зар сурталчилгаа агуулсан сайтууд автоматаар нээгдэж анхаарал сатааруулж, бүтээмж бууруулдаг. Энэ асуудлыг зогсоох шийдэл нь уг "Cold Turkey Blocker" программ юм. Та хэрэгцээгүй програмыг, хүссэн хугацааны туршид идэвхгүй болгох боломжтой. 

"Cold Turkey Blocker"

7 "MindNode"

Багийн ажлыг хөнгөвчлөх програм юм. Аливаа нэг асуудалд шийдэл олохын тулд аливаа нэг баг цагаан самбар эсвэл том цаасан дээр бичдэг. Тэгвэл энэ програмын тусламжтайгаар та заавал цаас, самбар ашиглах хэрэггүй компьютертэйгээ байхад л хангалттай ба гэрээсээ байсан ч ажлынхантайгаа холбогдож шинэ санаагаа ярилцаж болно. 

"MindNode"

8 "Pushbullet"

Та өөрийн компьютероо утас эсвэл таблеттайгаа холбож компьютероосоо удирдах боломжтой. Жишээлбэл утсаа хайгаад олохгүй эсвэл утас ашиглах боломжгүй тохиолдолд компьютерээсээ хүссэн хүн рүүгээ мессэж илгээж болно. Мөн түүнчлэн утас, таблетанд ирсэн дуудлагаа компьютерынхоо дэлгэцээс харах гэх мэт маш олон давуу талтай.

"Pushbullet"

9 "FocusList"

Хэрэв та ажил дээрээ хийх байсан чухал ажлаа мартчихдаг бол энэ програмыг заавал суулгаарай. Хийх ажлуудаа ямар хугацаанд хийж дуусахыг тохируулж өгдөг бөгөөд ингэснээр танд ямар ажил хийх ёстойг уг програм байнга сануулах юм. Түүнчлэн Уг програмын тусламжтайгаар ажил хойш тавих, мартах гэх зэрэг муу зуршлаасаа салах боломжтой.

"FocusList"

10 "f.lux"

Олон цагаар компьютерын ард суудаг оффисын ажилчдад тулгардаг хамгийн том асуудал бол яах аргагүй нүд чилэх, улайх байдаг. Тэгвэл "f.lux" гэх энэхүү программ нь цаг хэд болж байгаагаас хамааран компьютерын дэлгэцийн гэрлийг өөрчилж таны нүдийг хэт ядрахаас хамгаалдаг байна. 

"f.lux"

11 "iWork"

"Microsoft Office"-г ихэвчлэн Windows үйлдлийн системтэй компьютертой хүмүүс харин уг "iWork"-ыг Mac үйлдлийн системтэй компьютертой хүмүүс хэрэглэдэг ба энэ хоёр нь хоорондоо бараг л ялгаагүй байдаг. "Microsoft Office"-ын адилаар танилцуулга болон хүснэгт бэлдэх, цахим шуудан бичих гэх зэрэг боломжтой.

"iWork"

12 "Paste"

Зарим тохиолдолд олон зүйлийг copy хийх шаардлага гардаг. Гэтэл хамгийн орчин үеийн үйлдлийн системүүд ч гэсэн зөвхөн хамгийн сүүлд copy хийсэн зүйлээ санахаар програмчлагдсан байдаг. Үүнээс болж ихээхэн цагийг үрэх тохиолдол ч элбэг. Тэгвэл та "Paste" гэх програмын тусламжтайгаар нэгэн зэрэг хэд хэдэн зүйлийг copy хийж болно.

"Paste"

13 "GIMP"

Зургийн хэмжээг багасгах, эсвэл хэрэггүй хэсгийг нь таслах шаардлага тогтмол гардаг. Тэр болгонд мэргэжлийн хүмүүсийн ашигладаг "Photoshop" программыг ажиллуулах шаардлагагүй ба энэхүү "GIMP" нь "Photoshop"-ыг хэд дахин хялбаршуулсан хувилбар нь юм. Ийм учраас уг програмын бүх үйлдэл нь ойлгомжтой, хялбар байдаг.

"GIMP"

14 "Look Up"

Өмнө дурдсанчлан оффисын ажилтнуудад тулгардаг хамгийн том асуудал нь нүд чилж, улайх билээ. Тэгвэл энэхүү програмыг татан авч суулгаснаар та 20 минут бүрт нүдээ амраах сануулга авах бөгөөд нүдний булчинг суллах дасгалын зааврыг хүртэл танд үзүүлдэг гэнэ шүү. 

"Look Up"

15 "TextExpander"

Хэрэггүй гээд устгая гэхээр хэрэглэгдэх магадлалтай, яг хэрэглэе гэхээр ойрын хугацаанд шаардлагагүй текстүүд байдаг. Гэтэл текст бүрт тус бүрд нь файл нээн хадгалах зав төдийлөн гарахгүй тохиолдол элбэг. Хэрэв танд ийм асуудал тулгарч байсан бол "TextExpander"-ыг татан авч хэрэглээрэй. Ингэснээр олон төрлийн текстийг маш богино хугацаанд цэгцтэй байдлаар хадгалах боломжтой.

"TextExpander"

Та ямар програмыг ажил дээрээ ихэвчлэн ашигладаг вэ?

19
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл