Сурталчилгаа (15)
Хаах

Аяга таваг угаагч шингэнээр юу угааж болохгүй вэ?

2017-11-14, 17:07
3,291

Аяга, таваг угаагч шингэний найрлагад ус, гадаргуугийн идэвхт бодис, хадгалалтын хугацаа уртасгагч болон нэмэлтээр анхилуун үнэр шингээгч тэрчлэн будагч бодисууд ордог. Ялангуяа фосфор агуулагдаг шингэнийг хүнсний бүтээгдэхүүн, аяга шаазан угаахыг хатуу хориглосон байдаг. Учир нь тус бодис нь ходоод болон хоол боловсруулах эрхтнийг цочроох, өөр олон хор уршигтай. Түүнчлэн зарим аяга таваг угаагч шингэнээр мөнгө, алтны хольцтой эдлэл, нэг удаагийн хуванцар аяга, мод зэс, хөнгөн цагаан зүйлсийг угааж болдоггүй байна.

Аяга таваг угаагч шингэнээр юу угааж болохгүй вэ?

1 Аяга таваг угаагчаар угааж болохгүй зүйлс:

Учир нь угаалгын шингэнд агуулагдах бодисууд, дээр дурдсан зүйлсэд шингэж нэвчих, цаашлаад хоол хүнсээр дамжин ходоод гэдэс рүү орох  өндөр эрсдэлтэй бөгөөд давхар эдлэлээ гэмтээдэг аж.

Үүнээс дурдвал:

  1. Модон эдлэл /угаагч шингэн модон эдлэлд нэвчиж, 2-3 угаалт хүртэл арилахгүй байх магадлал өндөр/
  2. Алт зэс, мөнгөн оруулга бүхий аяга, таваг, хоолны сэрээ, халбага, хутга /шингэний найрлагад агуулагдсан нэгдлүүд өнгийг нь алдуулдаг/
  3. Кофе болон цай чанах металь ширэмтэй зүйлс
  4. Наалдаггүй хайруулын таваг /шаардлагатай тохиолдолд бага хэмжээгээр хэрэглэсний дараа цэвэр усаар сайтар угааж, цэвэрлэх/
  5. Аливаа ногоо жимс дарах зориулалт бүхий шил /тухайн хүнсний бүтээгдэхүүнд, угаагч шингэний химийн нэгдлүүд, үнэр, амт орох эрсдэлтэй бөгөөд эрүүл мэндэд хор уршиг учруулна/
  6. Хуванцар сав /угаалгын бодисоор угаасны дараа цэвэр усаар сайтар зайлахгүй бол, савны материалаас шалтгаалан бодис маш удаан арилдаг/
  7. Ногоо үрэгч /үрэгч завсар, зай бүрийн зайгаар угаагч шингэн орсон байдаг тул, бүрэн цэвэрлэгддэггүй/
  8. Хөнгөн цагаан хувин сав /мөн л угаалгын бодисд агуулагдах нэгдлүүд нь тухайн материалыг өнгө алдуулах, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тул хориглодог/

Аяга таваг угаагчаар угааж болохгүй зүйлс:

2 Угаагч шингэнээр угааж болох зүйлс:

Бүхий л төрлийн шилэн болон шаазан аяга тавгийг маш бага хэмжээгээр угаахад таны эрүүл мэнд болон санхүүд ямар нэг бэрхшээл учруулахгүй юм. Бидний угаалгын бодис ашиглахдаа гаргадаг хамгийн нийтлэг алдаа нь порлон дээрээ шингэнээс хэт ихээр асгаж хэрэглэх явдал юм. Үнэндээ химийн өндөр найрлага бүхий угаалгын шингэнийг ердөө ганц нэг дуслаар хэрэглэх зориулалттай байдаг. Мөн ийн бодис ашиглаж угаасан аяга тавгийг дор хаяж 2-оос 5 удаагийн давтамжтай цэвэр усаар сайтар зайлж хэвшээрэй!

Угаагч шингэнээр угааж болох зүйлс:

Та ямар эдлэлийг хэрхэн зөв угаах тухай мэддэг зүйлсээ бидэнтэй хуваалцаарай!

10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл