Сурталчилгаа (15)
Хаах

“ЕРӨӨЛЧ, МАГТААЛЧДЫН УЛСЫН VII УРАЛДААНЫ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО

“Ерөөлч, магтаалчдын Улсын VII уралдаан”-ыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, “Монголын Ерөөлч, Магтаалч нарын төв” хамтран 2017 оны 11 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

“ЕРӨӨЛЧ, МАГТААЛЧДЫН УЛСЫН VII УРАЛДААНЫ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО

“Ерөөлч, магтаалчдын Улсын VII уралдаан” нь 2 үе шаттай зохион байгуулагдаж, оролцогчид өөрсдийн бэлтгэж ирсэн ерөөл, магтаалыг тайзнаа толилуулахын зэрэгцээ тодорхой сэдвийг сугалан цэцлэн ерөөж, магтах хэлбэрээр ур чадвар, оюун билгээ сорьж өрсөлдсөн юм.

- 1 шатны шалгаруулалтанд  Ерөөлийн төрөлд 19 аймаг, нийслэлийн 7 дүүргээс нийт 31 ерөөлч, Магтаалын төрөлд 28 магтаалч оролцсон бөгөөд 2 дугаар шатны шалгаруулалтанд ерөөл магтаалын төрөлд тус бүр 15 хүн шалгарч авьяас билгээ сорин өрсөлдсөн юм.  

Энэ удаагийн уралдааны дундаж нас 42 байгаагаас хамгийн залуу оролцогч нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын авъяастан Д.Батдэлгэр байсан бол хамгийн өндөр настай оролцогч 77 настай Г.Дүгэрсүрэн гэх эрхэм байсан юм.

ШАГНАЛТНУУД

1 Ерөөлийн төрөлд:

1-р байр. Жаргалын Дагвасамба /Өмнөговь аймгийн Номгон сум/

Ерөөлийн төрөлд:

2-р байр. Сугарын Мөнхжаргал /Орхон аймаг/

3-р байр. Даваасүрэнгийн Амарбаяр /Баянхонгор аймгийн Галуут сум/

Тусгай байр. Ишинноровын Мөнхбаяр /Завхан аймгийн Идэр сум/

2 Магтаалын төрөлд:

1-р байр. Жамсранжавын Мөнхбат /Улаанбаатар хотын БЗД/

Магтаалын төрөлд:

2-р байр. Цэрэн-Очирын Дүйнхэрсүрэн /Дархан-Уул аймаг/

3-р байр. Чулуунбаатарын Эрдэнэбаатар /Улаанбаатар хот БГД/

Тусгай байр. Гомбын Намсрай /Увс аймгийн Өмнөговь сум/

Тэргүүний ардын авъяастан хүндэт тэмдэг

1. Даваасүрэнгийн Амарбаяр /Баянхонгор аймгийн Галуут сум/

2. Дамбын Золзаяа /Ховд аймгийн Чандман сум/

3. Жавзмаагийн Пүрэвдорж /Хөвсгөл аймгийн Ханх сум/

4. Чулуунбаатарын Эрдэнэбаатар /Дорноговь аймгийн Сайншанд сум/

Уралдааны шүүгчээр Соёл, урлагийн газрын соёлын биет бус өв, баримтат өвийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн доктор (Ph.D) Мэндсайхан ахлаж,  Шүүгчдийн нарийн бичгийн даргаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн АЗСС-ын эрхлэгч, доктор (Ph.D)А.Алимаа, Академич, хэл бичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Төмөртогоо,  доктор (Sc.D), профессор С.Байгалсайхан, СУИС-ийн Соёл урлагийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Ш.Эрдэнэцэцэг, СГЗ, доктор (Ph.D) Ж.Саруулбуян, Соёлын биет бус өвийн нийгэмлэгийн тэргүүн Ц.Жаргалсайхан нар ажиллалаа.  

Ерөөлч, магтаалчдын улсын уралдааны үеэр ЗГХА Соёл, урлагийн газар, ерөөлч, магтаалчдын дунд хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулж аман билгийн томоохон төрөл болох ерөөл, магтаал, билгэ дэмбэрлийн үгсийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн төлөв болоод өвлөн уламжлагчид, орчин цагийн нөхцөл дэх уламжлал, шинэчлэлийн зохистой хослол, язгуур мөн чанар, тайзны урлагийн хэлбэр хэрхэн зэрэгцэн орших зэрэг тулгамдсан асуудлуудыг нухацтай хэлэлцэж ерөөлч, магтаалчдын санал бодлыг сонссон нь энэ удаагийн уралдааны онцлог байв.

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл