Сурталчилгаа (15)
Хаах

Диснейн хүүхэлдэйн баатруудын хэлдэг ухаарал хайрлах үгс

Киног яах гэж бүтээдэг бол... Хүмүүсийг хөгжөөж, адал явдлаар аялуулах гэж үү? Мэдээж энэ нь байх ёстой зүйлийн нэг боловч, тэдгээр кинонууд бүгд өөртөө далд сургааль, ухаарлыг хайрлаж байдаг. Тиймээс ямарваа зүйлсийг үзэж харахдаа чухам үүнээс юуг ойлгож авах, ухаарах хэрэгтэй вэ гэдгийг цаг ямагт санагалзан, ойлгож аваарай. Ингээд хамтдаа Диснейн баатруудын хэлдэг ухаалаг үгстэй танилцъя. 

Диснейн хүүхэлдэйн баатруудын хэлдэг ухаарал хайрлах үгс

1 Цасан гуа - "Snow White And The Seven Dwarfs"

"Хэдий бороо орж, тэнгэр бүрхсэн ч бүү бууж өг. Учир нь тэнгэрийг цэлмүүлж, асуудлыг шийдвэрлэж чадах цор ганц хүн нь чи өөрөө"

Цасан гуа - "Snow White And The Seven Dwarfs"

2 Дори - "Finding Nemo"

"Амьдралд чинь асуудал тулгарвал юу хийх ёстойг чи мэдэх үү? Зүгээр л сэл. Амьдрал үргэлжилсээр байна шүү дээ."

Дори - "Finding Nemo"

3 Алис - "Alice in Wonderland"

"Өчигдөр рүү буцаж очих боломжгүй тул, урагш харж амьдрахгүй гээд ч яах билээ."

Алис - "Alice in Wonderland"

4 Иёор - "Winnie the Pooh"

"Бусдын тухай бодлоо бага зэрэг өөрчлөхөд л бүх зүйлс дагаад гэгээлэг болон хувирдаг."

Иёор - "Winnie the Pooh"

5 Шидэт эх - "Cinderella"

“Ид шидэнд ч гэсэн хил хязгаар, цаг хугацаа гэж байдаг юм шүү.”

Шидэт эх - "Cinderella"

6 Рафики - "The Lion King"

“Өнгөрсөн цагт чамайг шархлуулсан зүйлс олон байгаа нь мэдээж. Гэвч чи тэр мэдрэмжээс зугтахын оронд түүнээс суралцах нь л чухал. ”

Рафики - "The Lion King"

7 Эзэн хаан - "Mulan"

"Цэцэгс дэлгэрч байхдаа л хамгийн үзэсгэлэнтэй харагддаг. Энэ маш ховор болоод үнэ цэнэтэй."

Эзэн хаан - "Mulan"

8 Лаа - "Beauty and the Beast"

"Чамд гуниж гутрах цаг байхгүй. Үүний оронд гэрэлтэж, гялалзаж яв. Амьдрал дэндүү богинохон."

Лаа - "Beauty and the Beast"

9 Кристофер Робин - "Winnie the Pooh"

"Чи итгэж байгаагаасаа илүү зоригтой, санагдаж байгаагаасаа илүү хүчтэй, бодож байгаагаасаа илүү ухаалаг."

Кристофер Робин - "Winnie the Pooh"

10 Жимини хүрэлзгэнэ - "Pinocchio"

"Зөн совиндоо л итгэж яваарай. Тэр чиний амьдралын хөтөч болно."

Жимини хүрэлзгэнэ - "Pinocchio"

11 Buzz Lightyear - "Toy Story"

"Юунд ч бүү хязгаарлагдаарай. Үргэлж чөлөөтэй бас өөрийнхөөрөө бай."

Buzz Lightyear - "Toy Story"

12 Тимоти хулгана - "Dumbo"

"Чамайг сэтгэлээр унагаж, доош татаж байгаа зүйлс чинь эсрэгээрээ чамайг дээш мандуулах болно."

Тимоти хулгана - "Dumbo"

13 Цаг - "Beauty and the Beast"

"Гоо үзэсгэлэн зөвхөн бидний дотор оршдог."

Цаг - "Beauty and the Beast"

14 Үнсгэлжин - "Cinderella"

"Чи итгэсэн хэвээр л байвал, мөрөөдөл чинь хэзээ нэгэн цагт биелнэ."

Үнсгэлжин - "Cinderella"

15 Аз жаргалтай одой - "Snow White And The Seven Dwarfs"

"Залуу хүн шиг эрч хүчтэй байхад хэзээ ч хөгшдөхгүй."

Аз жаргалтай одой - "Snow White And The Seven Dwarfs"

16 Мэрида - "Brave"

“Бидний хувь заяа бидний дотор нуугдаж байдаг. Үүнийг л олж харах хэрэгтэй.”

Мэрида - "Brave"

17 Рапунзел - "Tangled"

"Өөрт тухтай санагдаж байгаа газраасаа явж, олон зүйлсийг үзэх хэрэгтэй. Энэ чиний амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам болно."

Рапунзел - "Tangled"

18 Дамбо - "Dumbo"

"Чи далавчаа дэвэлгүйгээр нисч чадахгүй. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд заавал ямар нэгэн алхам хийх шаардлагатай."

Дамбо - "Dumbo"

19 Пух - "Winnie the Pooh"

"Хэн нэгэн надад баяртай гэж хэлэхдээ харуусан гуниглаж байгааг харах сайхан. Энэ нь би тэр хүнд үнэ цэнэтэй, хамт байхыг хүсдэг нэгэн гэдгийн илрэл юм"

Пух - "Winnie the Pooh"

20 Олаф - "Frozen"

“Хайр гэдэг бол хэн нэгнийг өөрөөсөө илүүд үзэх явдал. Чи түүнд хайртай бол өөрийгөө мартаж, зөвхөн түүний төлөө л амьдардаг.”

Олаф - "Frozen"

Та хүүхэлдэйн кинонд гардаг өөр сургамжтай үгсийг мэддэг бол бидэнтэй хуваалцаарай!

19
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл