Сурталчилгаа (15)
Хаах

Ямар охид нүүрээ буддаггүй вэ?

Жилээс жилд нүүрээ будах охидын нас залуужиж, үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, энгэсэг, будагийг тогтмол хэрэглэж байгаа билээ. Энэ нь тэднийг өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, үзэсгэлэнтэй харагдахад тусладаг. Тэгвэл ямар охид нүүрээ буддаггүй, будах дургүй байдаг юм бол? Бид та бүхэндээ нүүрээ буддаггүй охидын төрлийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Ямар охид нүүрээ буддаггүй вэ?

1 Өөртөө итгэлтэй

Өөртөө итгэл дүүрэн охид нүүрээ будаж, өө сэвээ дарахыг хүсдэггүй. Тэдэнд нүүрний будаг байсан байгаагүй огт ялгаагүй санагддаг бөгөөд үүний оронд өөрийгөө хөгжүүлэхэд цаг хугацаагаа зарцуулах нь дээр санагддаг аж. Мөн нүүрээ будаж өө сэвээ далдлах нь өөрийгөө хуурч байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг тул, үүнээс татгалздаг байна. 

Өөртөө итгэлтэй

2 Цаг зав хомс

Цаг зав багатай үргэлж ажилтай байдаг эсвэл гэрийн ажлаа гүйцдэггүй бүсгүйчүүд нүүрэндээ будаг түрхэх гэдгийг бүр мөсөн мартсан байдаг. Тэдэнд нүүрээ будаж суухаас илүүтэй өөрийгөө хөгжүүлж, ажлаа амжуулах болон үр хүүхдээ өсгөх нь чухал байх аж. Энэ нь мөнгөнд илүүтэй хэмнэлттэй тул гэрийн эзэгтэй нарт илүүтэй таалагддаг. 

Цаг зав хомс

3 Арьсаа хамгаалдаг

Үзэсгэлэнтэй харагдахын хамгийн чухал зүйл бол арьс байдаг. Тиймдээ ч арьсаа цэвэрхэн байлгахын тулд төрөл бүрийн нүүрний будагнаас татгалзаж, зөвхөн арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүс олон байдаг. Ялангуяа үргэлж зураг авалт, тайзны будалттай байдаг загвар өмсөгч, жүжигчин, дуучин гэхчлэн олны танил бүсгүйчүүд аль болох нүүрээ будахгүй байхыг хичээдэг. Энэ нь тэдний хувьд арьсаа хамгаалж, амьсгалуулж байгаа нэгээхэн арга юм. Тэд нүүрээ будалгүй, натурал байх нь бусдад илүү үзэсгэлэнтэй харагдана хэмээн итгэдэг аж.

Мөн эрчүүд ч нүүрэндээ будаг хүргээгүй охидод илүү дуртай байдгийг та биднээр хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Хэрэв та эрчүүд яагаад будаггүй бүсгүйчүүдэд татагддаг болохыг мэдэхийг хүсч байвал ЭНД дараарай.

Арьсаа хамгаалдаг

Харин та энэ тухай ямар бодолтой байдаг вэ? 

66
таалагдаж байна

68
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл