Сурталчилгаа (15)
Хаах

Алдартай стилистүүдийн өгч буй таныг чинээлэг бөгөөд ихэмсэг харагдуулах 10 зөвлөгөө

Бид хэдийгээр сайхан хувцаслаж, бусдад тааламжтай сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг ч, заримдаа хэт хичээснээсээ болоод байдлыг дордуулах нь бий. Түүнчлэн ямар хувцсыг юутай хослуулан өмсөх вэ гэдэгтээ тийм ч итгэлтэй байдаггүй. Иймд танд мэргэжлийн стилистүүдийн өгсөн зөвлөмжийг хүргэж, хэрхэн чинээлэг харагдах тухай танилцуулахаар бэлтгэлээ.

Алдартай стилистүүдийн өгч буй таныг чинээлэг бөгөөд ихэмсэг харагдуулах 10 зөвлөгөө

1 Нэг өнгөөр дагнах

Хэрвээ та бусдад чинээлэг, эрхэмсэг харагдахыг хүсдэг бол аль болох завсрын хэрнээ, уусгасан өнгүүдээр дагнах хэрэгтэйг зөвлөе! Хэт олон өнгийн буюу 3-аас дээш өнгийн хувцас таныг содон харагдуулж болох ч, ихэнх тохиолдолд бусдад тааламжгүй сэтгэгдлийг төрүүлдэг аж. 

Гол дүрэм: Завсрын эсвэл ууссан өнгөний сонголт таныг илүү эрхэмсэг харагдуулна.

Нэг өнгөөр дагнах

2 Хэт хэлбэр хөөх хэрэггүй

Зарим үед хэт их хэлбэр хөөж, шинээр гарсан моод бүхнийг туршиж үзэх нь тийм ч оновчтой сонголт биш юм. Харин үүний оронд та хувцасныхаа шүүгээг ухаж, удаан өмсөөгүй хуучин хувцсуудаа нэг эргэн харвал ямар вэ? Сануулж хэлэхэд, үнэтэй газраас авсан брэнд хувцас бүхэн таныг чинээлэг харагдуулна гэсэн үг биш юм. Иймд хамгийн гол нь сонголтондоо анхаарах хэрэгтэй.

Гол дүрэм: Брэнд бүхэн баян харагдахгүй тул сонголтондоо анхаарах

Хэт хэлбэр хөөх хэрэггүй

3 Гоёл чимэглэл ч мөн чухал

Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд тэднийг тодотгох гоёмсог гоёл чимэглэлүүд маш чухал байдаг. Тэр дундаа сувдан чимэглэл нь үүний сонгодог илэрхийлэл юм. Гэвч тус чимэглэлийг авахдаа сонголтондоо анхаарахаас гадна, ямар хувцсан дээр өмсөх вэ гэдгээ сайтар бодох нь чухал. Учир нь буруу чимэглэлийг, буруу хувцсан дээр зүүснээр та эсрэгээрээ бусдад хямдхан мэдрэмжийг төрүүлэхээс гадна овортой харагдаж мэднэ.

Гол дүрэм: Гоёл чимэглэлээ тохируулан сонгох

Гоёл чимэглэл ч мөн чухал

4 Нэгэн хэвийн бус, өвөрмөц хэлбэртэй цүнх

Та анзаарч байгаа бол сүүлийн үеийн тэрбумтнууд илүү содон, шинэлэг зүйлс рүү тэмүүлэх болсон. Үүний нэг илрэл нь төрөл бүрийн хэлбэр бүхий чамин цүнх юм. Та хуучны сэтгэлгээнээс хөндийрч, одооноос аль болох өвөрмөц, чамин цүнхээр өөрийгөө тодотгоорой.

Гол дүрэм: Хямд олон цүнхнээс чанартай 2 цүнх таныг илүү ихэмсэг харагдуулна

Нэгэн хэвийн бус, өвөрмөц хэлбэртэй цүнх

5 Биеэ авч яваа байдал, гадаад төрх

Эмэгтэй хүний эрчүүдээс ялгарах нэг гол зүйл нь хормын төдийд гоо үзэсгэлэнтэй болж өөрчлөгдөх чадвар юм. Үүний тулд нүүр будалт, хувцас, үс засалт голлох байрыг эзэлнэ. Ихэмсэг, сайхан бүсгүйн насыг хүртэл тааварлахын аргагүй байдаг шүү дээ. Иймд та хамгийн гол нь ямар үед өөрийгөө хамгийн үзэсгэлэнтэй харагддаг болохоо мэдэх явдал юм.

Гол дүрэм: Огтхон ч хайхрамжгүй хандаж болохгүй. Гоо сайхандаа үргэлж анхаарах

Биеэ авч яваа байдал, гадаад төрх

6 Нүүрээ бага будах

Энэ нь ч мөн өрөөсгөл ойлголт юм. Будагны их бага нь хамаагүй ч та ямар ч үед маш цэвэрхэн, донжтой харагдахаар будсан байх хэрэгтэй. Хүмүүс ерөнхийдөө хүний нүд, уруул, арьсыг голчлон хардаг тул та тухайн хэсэгтээ илүүтэй анхаараарай. 

Гол дүрэм: Цэвэрхэн нүүр болон сайхан инээмсэглэл таныг чимэх болно.

Нүүрээ бага будах

7 Сайхан үнэр

Хэт хурц биш, зөөлөн сэнгэнэсэн үнэртэй сүрчгүүд таныг илүү ихэмсэг, сайхан харагдуулах болно. Мөн зөвхөн танд тохирох, таалагдах сүрчгийг олох нь чухал. 

Гол дүрэм: Өөрийн үнэртэй ижил, анхилуун сайхан сүрчгийг сонгох хэрэгтэй.

Сайхан үнэр

8 Сайхан гар

Хамгийн энгийн хэрнээ, тухайн хүний наад захын ариун цэврийг илтгэдэг зүйлсийн нэг бол яалтчгүй гар юм. Заавал урт сайхан хумс, өөгүй цэвэрхэн гартай байх албагүй. Харин та хумсаа цэвэрхэн янзлуулж, гараа зөөлөн булбарай болгоход анхаарлаа хандуулаарай.

Гол дүрэм: Гараа арчлах

Сайхан гар

9 Гутлаа зөв сонгох

Ялангуяа гутал авахдаа та аль болох чанартай, эдэлгээ даахыг сонгохыг хичээгээрэй. Мөн өмсөж буй хувцсан дээрээ гутлаа зөв тохируулах нь чухал. Өмссөн бүхий л хувцсан дээрээ баллерина өмсөх нь тийм ч зохимжтой санаа биш. 

Гол дүрэм: Гутлаа өмсөх хувцастайгаа тохируулах

Гутлаа зөв сонгох

10 Биеийнхээ сайхан хэсгийг ил гаргах

Та өөрийнхөө дуртай биеийнхээ аль нэг хэсгийг ил гаргасан хувцсыг өмсөөрэй. Энэ нь таныг ихэмсэг, дур булаам харагдуулах болно. Ингэхдээ хэт задгай хувцаслахаас зайлсхийгээрэй.

Гол дүрэм: Хүзүү, хөл гэх мэт биеийнхээ сайхан хэсгийг ил гаргах

Биеийнхээ сайхан хэсгийг ил гаргах

Та ямар үед хувцсаа хэрхэн тохируулан өмсдөг тухайгаа бидэнтэй хуваалцаарай!

 

47
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл