Сурталчилгаа (15)
Хаах

Кайли Женнерийн тансаг амьдрал

Өдгөө дөнгөж 20 шүргэж яваа Кайли Женнер (Kylie Jenner) нь, өөрийн хувийн бизнесийг амжилттай эхлүүлж хэдийн дэлхийд нэр алдар, бэл бэнчингээ гайхуулаад байна. Тэрээр зөвхөн бизнес гэлтгүй салбар бүрт өөрийгөө сорьсоор байгаа бөгөөд үүнийхээ хүрээнд фото модель хүртэл хийж байгаа билээ. Ийнхүү бид энэ удаагийн нийтлэлээр та бүхэндээ түүний тансаг амьдралын тухай хүргэхээр бэлтгэснийг хүлээн авна уу.

Кайли Женнерийн тансаг амьдрал

1 Хамгийн үнэтэй гэрэлтүүлэг бүхий толь

Та анзаарч байсан бол тэрээр үргэлж л өөрийн "Снапчат"-д гоёмсог гэрэлтүүлэг бүхий тольныхоо зургийг хийдэг. Энэ нь ч жирийн нэгэн толь биш юм. Алдарт зохион бүтээгч Тимоти Олтон (Timothy Oulton)-ны 7000 доллар бүхий тус толь нь хэдийн чинээлэг охид бүсгүйчүүдийн салшгүй хэрэглээ болоод амжжээ. Кайлигийн хувьд тэрээр тус толийг өөрийн эзэмшлийн 3 эдлэндээ хэдийн суурилуулсан байна. 

Хамгийн үнэтэй гэрэлтүүлэг бүхий толь

2 "Хермес" брэндийн үнэтэй цүнхнүүд

Дөнгөж 20 гарч яваа залуу бүсгүйн хамгийн дуртай, шилдэг сонголтуудын нэг нь "Хермес" брэндийн гоёмсог цүнхүүд гэнэ. Тэрээр папарацийн дуранд өртөх бүртээ тус брэндийн дэгжин цүнхүүдээр гоёсон харагддаг шүү дээ. Зөвхөн "Хермес" гэлтгүй "Гүччи" болон "Шанель" брэндэд ч мөн нугасгүй гэжээ. Кайли гэлтгүй түүний ээж болон эгч дүүс нь хүртэл тус цүнхээр гоёх дуртай. Цүнхний дундаж үнэ нь ойролцоогоор 11 саяас 300 сая хүртэл тоологдох аж. Үнэхээр шунал хөдөлгөм биш гэж үү?

"Хермес" брэндийн үнэтэй цүнхнүүд

3 Хувийн нисэх онгоц

Чинээлэг, бэл бэнчин ихтэй алдартнууд бүгд л өөрийн хувийн эзэмшлийн онгоцтой байдаг. Учир нь энд тэндхийн аялал зугаалга, бизнес уулзалтанд зөвхөн өөрийн орон зайг бүрдүүлж, тав тухтай зорчихыг эрмэлздэгтэй нь холбоотой болов уу. Үүнээс Кайли ч мөн хоцрохгүй нь лавтай. Тэрээр өөрийн сайн найзуудын хамт хувийн онгоцоороо аялах дуртай гэнэ. Мөн Карибын тэнгис, Нью-Йорк, Франц, Парис зэрэг газрууд руу зураг авалтын ажлаар хамгийн их зорчдог бөгөөд энэ бүхэнд хувийн онгоцоороо үйлчлүүлдэг аж.

Хувийн нисэх онгоц

4 Бүхэл бүтэн машины цуглуулгатай

Түүний унах дуртай төмөр хүлгүүд ганц нэгээр тоологдохгүй олон юм. Унах унахдаа жирийн нэг машин бус хамгийн тансаг, чамин, үнэтэй хэмээх сонголтууд дунд төөрч будилдаг. Өглөө бүр ажил руугаа явахдаа ямар машин унах вэ хэмээн толгойгоо гашилгадаг гэхээр түүний цуглуулга дэндүү олон байгаа биз. Зөвхөн түүний унадаг, эзэмшдэг машинуудын тухай баримтат кино ч хийхээр их байна. Эдгээрээс түүнд хамгийн их таалагддаг нь Ламборжини, Роллс Ройс, Феррари зэргүүд багтах аж.

Бүхэл бүтэн машины цуглуулгатай

5 Хувийн 4 эдлэн газар

Түүний насан дээр бүхэн бүтэн 4 эзэмшил газартай байна гэдэг үнэхээр гайхалтай биш гэж үү? Өсвөр насны бяцхан охин саяхан Холливуудад орших Хиддэн Хиллс-д өөрийн шинэ эдлэн газраа худалдаж авчээ. Тус байр нь 2015 онд баригдсан бөгөөд 13.200 м2 гэнэ. Үүнд: 8 унтлагын өрөө, 11 угаалгын өрөө, тоглоомын өрөө, кино театр, спорт заал, зочны болон хоолын өрөө, массажны өрөө, бүхэл бүтэн хувцасны өрөө зэргүүд багтах аж. Түүнчлэн анхны эдлэн газраа 17 насандаа авчээ.

Хувийн 4 эдлэн газар

6 Сайн найздаа алтан бугуйвч бэлэглэсэн

Кайлигийн хувьд нөхөрлөл хамгаас үнэ цэнэтэй. Тиймээс ч олон жил нөхөрлөсөн үнэнч найзууддаа үргэлж гэнэтийн бэлэг барьдаг. Түүний хамгийн сайн найзыг Иордин Воодс (Jordyn Woods) гэдэг бөгөөд түүний 19 насны төрсөн өдрөөр 14.600 долларын үнэ бүхий алтан бугуйвчийг бэлэглэж, сюрприз барьжээ.

Сайн найздаа алтан бугуйвч бэлэглэсэн

7 "Гүччи" брэндийн цуглуулга

Дээр дурдсанчлан түүнд цүнх болон гуталны бүхэл бүтэн өрөө байдаг. Тэрээр голчлон Хермес болон Гүччи, Шанелийн цүнх, гутлаар чамирхах дуртай бөгөөд тэдгээрийнхээ зургийг ч мөн өөрийн Инстаграмын найзуудтайгаа хуваалцах дуртай. Таны харж байгаа энэ цүнх 3700 долларын үнэтэй бөгөөд, Кайли цүнхэндээ үнэхээр хайртай гэнэ шүү.

"Гүччи" брэндийн цуглуулга

8 "Гүччи" брэндийн үнэтэй гутал

Шинэ трэнд, хачин моод бүхнийг Кайли болон түүний эгч нараас харж болно. Тэдний сэдсэн, гаргаж ирсэн гутал, хувцас тухайн жилийнхээ өнгийг илэрхийлэх нь ч бий. Тэдгээрийн нэг нь таны харж байгаа эл Гүччи брэндийн гоёмсог цүнх билээ. Тус гутал нь 990 долларын үнэтэй бөгөөд Кайли үүнийгээ хэд хэдэн сэтгүүлийн зураг авалтанд өмссөн аж.

"Гүччи" брэндийн үнэтэй гутал

9 Мерседес Жи - Вагон

Түүнийг зөвхөн жижиг оврын спорт машин сонирхдог гэвэл үгүй юм. Таны харж байгаа энэхүү машины үнэ нь 115.400 доллараас эхлэх бөгөөд Кайлигийн ээж Крис Женнер /Kris Jenner/ анх охиндоо бэлэглэж байжээ. Тэрээр тус машинаа найзуудтайгаа салхинд гарах, зугаалах үедээ ихэвчлэн унаж гардаг аж. 

Мерседес Жи - Вагон

10 "Гүччи" бол түүний дотны анд

Түүний барьдаг гоёмсог цүнхнүүдийн дунд энэхүү улаан өнгийн арьсан үүргэвч багтана. Тэрээр ихэвчлэн гар цүнх барих дуртай боловч, эл цүнхэндээ үнэхээр дуртай гэнэ. Үүрч явахад тухтайгаас гадна, тасалгаа сайтай тул түүний нүүрний будгууд эмх цэгцтэй хадгалагдана. Цүнхний үнэ 1556 долларын үнэтэй байна.

"Гүччи" бол түүний дотны анд

11 Сайн найздаа шинэ машин авч өгсөн

Кайлигийн хувьд найз нөхөрлөлийн харилцаа дэндүү үнэ цэнэтэй. Тэрээр дэндүү нөхөрсөг бөгөөд хүүхэд байхаасаа найзалсан найзуудаа хэзээ ч орхидоггүй гэнэ. Түүгээр ч барахгүй үнэнч нөхөрлөсөн найзууддаа үргэлж бэлэг барьж, ганган цүнх, алтан бугуйвч, үнэтэй машиныг хүртэл бэлэглэж байсан удаатай. Тэрээр өөрийн сайн найз Иординд алтан бугуйвч бэлэглэж байсан бол, 19 насны төрсөн өдрөөр нь мөн л Мерседес бенз AMG GLE 63 маркын автомашиныг бэлэглэсэн аж.

Сайн найздаа шинэ машин авч өгсөн

12 Ямар машин унахаа сайн мэддэггүй

Одоогийн байдлаар түүний цуглуулганд 20 гаруй машин байдаг. Учир нь Кайли жил бүр машинаа сольдог бөгөөд дээр нь найз нөхөд, гэр бүлийнхний бэлэглэсэн машинууд ч мөн ордог. Иймээс өглөө бүр түүнд ямар машинаа унаж гарах вэ гэдэг асуудал тулгардаг аж. Гэвч тэрээр хуучин найз залуу болох реппер Тига (Tyga)-гийн төрсөн өдрөөр нь бэлэглэсэн Феррариг унах дуртай гэнэ.  Тус төмөр хүлэг нь 260 мянган долларын үнэтэй байна.

Ямар машин унахаа сайн мэддэггүй

13 Бас нэгэн Феррари

Түүний бас нэгэн унах дуртай хүлэг нь тод шар өнгийн Феррари юм. Тус машин нь мөн л 276 мянган долларын үнэтэй бөгөөд харагдах хийц болон хурд хүчээрээ бусад машинаас нь эрхгүй ялгардаг аж. Овор хэмжээ бага тул хаана ч унаад явахад асуудалгүй тул, тэрээр найзуудтайгаа дэлгүүр хэсэхдээ голчлон унадаг гэнэ.

Бас нэгэн Феррари

14 Мет Гала - 2017 дээрх "Версаче" брэндийн даашинз

Кайлигийн 2017 оны Мет Гала наадамд ирэхдээ өмссөн даашинз нь хүмүүсийн анхаарлыг эрхгүй татсан юм. Тус даашинз нь Версаче брэндийнх бөгөөд 30 мянган долларын үнэтэй юм. Тэрээр энд тэндхийн арга хэмжээ, хүлээн авалт бүрт маш өвөрмөц гайхалтай хувцасладаг бөгөөд үүгээрээ ч алдартай билээ.

Мет Гала - 2017 дээрх "Версаче" брэндийн даашинз

15 Кендалл болон Кайлигийн хос бугуйвч

Эгч дүүсийн нэрийн хуудас болсон энэхүү бугуйвчны нэг тус бүрийн үнэ нь 6000 доллар бөгөөд тус зурган дээр эгч дүүс нийт 40 мянган доллар бүхий бугуйвчийг зүүсэн байна. Тэд хэрхэн хослохоо үнэхээр сайн мэдэх юмаа.

Кендалл болон Кайлигийн хос бугуйвч

44
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл