Сурталчилгаа (15)
Хаах

“Напелеон” тортыг гэртээ хийж сурцгаая!

Хүүхэд бүрийн амтархан идэх дуртай напелеон тортыг хэрхэн хийх жорыг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Та зааврын дагуу тортоо хийж, энэ амралтын өдрүүдээр хайртай хүмүүстэйгээ амтархан зооглоорой.

“Напелеон” тортыг гэртээ хийж сурцгаая!

1 Орц:

  • 200 гр масло
  • 2 ширхэг өндөг
  • 200 гр тортны крем
  • Нэг чимх давс
  • 0.5 ц/халбага хүнсний сода
  • 4 аяга гурил

Крем хийхдээ:

  • 2-оос 3 цайны халбага гурил
  • 1.5 аяга сахар
  • 0.5 литр сүү
  • 250 грам ургамлын тос

Орц:

2 Хийх арга:

  1. Гурилаа том аяганд хийж, дээр нь маслоо хийгээд өрөөний температурт хэсэг байлгана.
  2. Тортны крем дээрээ өндөг, хүнсний сода болон чимх давсыг хийж, хооронд нь сайтар хутгана.
  3. Ингээд үүгээрээ гурилаа зуурах бөгөөд зуурмагаа 10-12 хэсэг болгон хуваана.
  4. Хуваасан хэсгүүдээ 1 цаг орчим хөргөгчинд байлгаарай.
  5. Дараа нь хэсэг тус бүрийг нимгэн илдэж, шарах шүүгээнд 8-10 минут зөөлөн гал дээр жигнэнэ.
  6. Жигнэмэгээ бэлэн болсны дараа сүүн кремээ зааврын дагуу зуурч, жигнэмэг бүр дээрээ нимгэн түрхэж, давхарлан тавиарай. Ингээд бидний идэх дуртай амттай напелеон торт бэлэн болох юм.

Хийх арга:

Та сайхан хооллоорой!

 

13
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл