Сурталчилгаа (15)
Хаах

Эртний хүмүүсийн хэрэглэж байсан эмчилгээний харгис аргууд

Хүмүүс эрүүл саруул, урт удаан амьдрахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардагддаг. Харин өнгөрсөн үед бидний өвөг дээдэс үүнийг хэрхэн зохицуулж ирсэн бол гэж та сонирхож байсан уу. Тэгвэл та бүхэндээ эртний болхи эмчилгээний аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Эрүүл мэндийн шинжлэх ухаан хөгжсөн өнөө үед доор дурдсан аргууд үнэхээр аймшигтай сонсогдох бөгөөд ямар азаар өнгөрсөндөө үлдсэн юм хэмээн эрхгүй бодогдсоныг нуух юун. 

Эртний хүмүүсийн хэрэглэж байсан эмчилгээний харгис аргууд

1 Шүдний өвчнийг ямааны өөх ашиглаж эмчилдэг байсан

Эрт дээр үед хүмүүс шүдийг ломбодох болон хиймэл шүд хэрхэн хийхийг тун ч сайн мэддэг байжээ. Ойролцоогоор 14000 жилийн өмнө шүдийг эмчилж байсныг гэрчлэх шүд Итали улсаас олдсон байдаг.

Олон мянган жилийн өмнө шүдийг эмчлэхдээ ер бусын арга хэрэглэдэг байсан бөгөөд Персийн эмч Авиценна ямааны өөх, "henbane" /ургамал/, сонгины холимгийг шатааж, түүнийгээ өвчтөнд тамхи татуулж байгаа юм шиг татуулан өвдсөн шүдийг нь эмчилдэг байжээ. Эртний алдарт эмч Плинин шүдний өвчнийг эдгээх цорын ганц арга бол шөнө дунд мэлхий барьж, аманд нь нулимж ,"Эдгэ" гэж хэлснээр, шүдний өвчин алга болно хэмээн итгэдэг байсан гэнэ.

Шүдний өвчнийг ямааны өөх ашиглаж эмчилдэг байсан

2 Эхчүүд бөгсөн биеэрээ сууж хүүхдээ төрүүлдэг байсан

Эртний Энэтхэг хүмүүс умай доторх үр хөврөлийн байрлалыг хэрхэн өөрчлөхийг мэддэг байсан гэвэл та итгэх үү? Африкийн зарим омогт эмч нар бүдүүлэг багаж хэрэгсэл ашиглан, кесар буюу хийсвэр хагалгаа хийх чадвартай байжээ. Дундад зууны үед сүм хийдийн нөлөөгөөр эртний анагаах ухааны мэдлэгийн ихэнх нь устаж үгүй болсон бөгөөд эх барих арга ухаан алдагдаж, үүний улмаас олон эмэгтэй төрөлтийн үеэр хүүхдээ алдсан байдаг.   

Эхчүүд бөгсөн биеэрээ сууж хүүхдээ төрүүлдэг байсан

3 Арц, мандарвааны хандыг мэдээ алдуулалтаар ашигладаг байсан

Бидний өвөг дээдэс гайхалтай мэс засалчид байсан. Эртний Месопотами нутагт эмч нар өвчтөнд өвдөлт мэдрэхгүй байхад нь тусалж архи, хар тамхи өгдөг байжээ. Тэгвэл эртний Египетэд эмч нар мандрек ургамлын жимснээс ханд гарган авч түүгээрээ өвдөлтийг намдаадаг байсан аж. Харин Энэтхэг болон Хятадад арц, каннабис, халуун цэцэг /ургамал/-ийг ашиглаж мэдээ алдуулалт хийдэг байв. Эдгээр нь хэр зэрэг үр дүнтэй байсан нь тодорхойгүй.

Арц, мандарвааны хандыг мэдээ алдуулалтаар ашигладаг байсан

4 Архаг өвчнийг дасгал хөдөлгөөн, ариун усаар эмчилдэг байсан

Гиппократын үед (МЭӨ 460-370 он) хүмүүс татаж унадаг өвчнийг Бурхны хүслээс үүдэлтэй гэдэгт итгэдэг байв. Харин Гиппократ татаж унадаг өвчний шалтгаан нь нар, салхи, хүйтнээс болдог гэдэгт хүмүүсийг итгүүлж байсан юм. Дундад зуунд татаж унадаг өвчтэй хүнийг чөтгөрт эзэмдүүлсэн хэмээх үзэж мөргөлчид ариун усаар эмчилдэг байжээ. Эртний эмч нар чихрийн шижинг дасгал хөдөлгөөн, ургамлаар эмчилдэг байсан ч энэ нь тийм ч сайн үр дүн үзүүлдэггүй байсан тул өвчтөнүүд ихэнхдээ нас бардаг байсан гэнэ. Түүнчлэн хайрст үлд зэрэг арьсны өвчинг эдгэршгүй өвчин гэж үзэж, ийм өвчтэй хүмүүсээс бусад нь дөлж зугтдаг байв. Мөн үзэгдсэн үед хонх дуугарган анхааруулга өгдөг байсан тул тэд үргэлж нүүрээ даавуугаар бүтээх юм уу эсвэл нуугддаг байсан аж. 

Архаг өвчнийг дасгал хөдөлгөөн, ариун усаар эмчилдэг байсан

5 Бараг бүх өвчнийг цус ханаж эмчилдэг байжээ

Цус ханах эмчилгээ нь эртний Энэтхэг болон Арабын орнуудад ихэд дэлгэрсэн эмчилгээний арга байжээ. Уг арга эртний Грек, Египетээс гаралтай болох нь түүхэн бичгүүдэд тодорхой дурдагдсан байдаг.  Дээр үед цусанд "муу шингэн" агуулагддаг гэдэгт хүмүүс итгэдэг байсан бөгөөд тэрхүү муу шингэнийг гаргавал өвчин илааршина гэж үздэг байв. Тиймээс өвчтөнийг эмчлэхдээ цус ханадаг байжээ. Дундад зуунд цус ханахад сахлын тонгорог ашигладаг байсан бөгөөд энэ нь 19 дүгээр зуунд ихэд дэлгэрсэн юм. Тэр ч байтугай АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон хүртэл хоолойны ангинаа цус ханах эмчилгээгээр эмчлүүлж байжээ.

Бараг бүх өвчнийг цус ханаж эмчилдэг байжээ

6 Могойн хор, хортой ургамлаар эмчилдэг байсан

Антибиотик гарахаас өмнө хүмүүс халдварт өвчинтэй тэмцэхэд могойн хор, хортой өвс ургамлуудыг ашигладаг байжээ. Орчин үеийн анагаах ухаанаар "дисинтегрин" хэмээх жижиг уургууд бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг болохыг нотолсон бөгөөд дисинтегринүүд нь могойн хоронд агуулагддаг байна. Эртний Египетэд эмч нар өвчинд каннабис, хар тамхи, henbane /ургамал/ ашиглаж байхад Дундад зууны үеийн үед эмч нар хатаасан могой, хилэнцэт хорхойг эмчилгээнд ашигладаг байв.

Могойн хор, хортой ургамлаар эмчилдэг байсан

7 Гавлыг нээж мэс засал хийдэг байв

Эрт цагт гавлын ясыг цилиндир хөрөөгөөр хөрөөдөн нээж мэс засал хийдэг байжээ. Эмч нар толгойн өвчин, татаж унадаг өвчин болон бусад сэтгэл мэдрэлийн өвчний үед энэхүү эмчилгээний аргыг сонгон өвчтөний тархийг нээдэг байсан аж. Түүнчлэн өвчтөний гавлын ясыг өрөмдөн нүхэлж эмчилгээ хийдэг байсан бөгөөд гавлын ясыг хөрөөдөж хийдэг мэс засал нь тархины хамгийн эртний мэс засалд тооцогддог.

Гавлыг нээж мэс засал хийдэг байв

8 Тамхины утаагаар бургуй тавих нь хамгийн түгээмэл эмчилгээний арга байжээ

Хойд Америкийн Индианчууд тамхины утаагаар бургуй тавьж хоол боловсруулах эрхтний хямрал, гэдэс базлах, шимэгч хорхой устгах болон хүний унтамхай байдлыг эмчилдэг байжээ. Гэвч 19 дүгээр зуунд тамхинд никотин хэмээх хорт бодис агуулагддаг болохыг нээж бургуй тавих эмчилгээний арга хэрэглээнээс гарсан юм.  

Тамхины утаагаар бургуй тавих нь хамгийн түгээмэл эмчилгээний арга байжээ

5
таалагдаж байна

23
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл