Сурталчилгаа (15)
Хаах

Ямар ч эмнээс илүү гэдсийг цэвэрлэх 7 хүнсний бүтээгдэхүүн

Бие махбодийг цэвэрлэнэ гэдэг тун ярвигтай асуудал. Хаа нэгтээ, хэн нэгнээс сонссон болох, болохгүй аргыг хэрэглэж өөрийгөө хорлох нь бий. Тэгвэл зүгээр бидний танилцуулж буй доорх 7 хүнсний бүтээгдэхүүнийг идсэнээр та маш амархан бие организмаа цэвэрлэж, эрүүлжиж, залуу сайхан харагдах боломжтой. Янз бүрийн эм тан ууж, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч байхаар ямар ч эмээс илүү үйлчилгээтэй эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэцгээе. 

Ямар ч эмнээс илүү гэдсийг цэвэрлэх 7 хүнсний бүтээгдэхүүн

1 Байцаа

Байцаа нь биеэс хорт бодис, хүнд металуудыг зайлуулдаг ногооны эслэгийг их хэмжээгээр агуулдаг. Мөн байцаа нь ходоодны бичил орчинг тогтворжуулж, хоол боловсруулалтанд эерэг нөлөө үзүүлдэг органик хүчлүүд агуулдаг юм. Энгээд ч зогсохгүй байцаанд шархыг эдгээж, амин дэмүүдийн нийлэгжилтэд оролцож, аюултай бодисуудыг устгадаг нэн ховор төрлийн U витамин агуулагддаг байна.  

Байцаа

2 Хүрэн манжин

Хүрэн манжин нь хүний биеийн №1 цэвэрлэгч юм. Юуны түрүүнд, хүрэн манжин нь эслэг, зэс, фосфор, витамин С болон өөр олон тооны ашигтай хүчил агуулдаг бөгөөд хоол боловсруулалтыг сайжруулж, гэдсэн дэх ашиггүй бактеруудыг устгадаг. Дараа нь "бетайн" хэмээх липотропик бодисоороо элгийг хоргүйжүүлдэг. Гуравдугаарт, хүний биед шинэ эс бий болгоход шаардагддаг фолийн хүчлээрээ хүнийг залуужуулж, хүч тамир өгч, кварцаараа арьс, хумс, үсийг эрүүл, сайхан болгодог байна. Ашиглахын тухайд буцалгах, борщ хийх, салат хийх, жүүс бэлтгэхийн алингаар нь ч идэж болох юм байна.  

Хүрэн манжин

3 Сармис

Ердөө ганцхан хумс сармисанд 400 гаруй ашигтай нэгдэл байдаг гээд боддоо. Эдгээр нэгдэл нь цусны судсыг цэвэрлэж, цусан дахь хлостерины хэмжээг бууруулж, тархины хорт хавдрын шалтгаан болдог олон янзын глиобластома эсүүдийг устгадаг байна. Мөн ходоодны шархны эзэн хеликобактерыг устгаж, хүний биен дэх өт хорхой, хоолойн сахуу, сүрьеэгийн нянг хөнөөдөг аж.

Сармис

4 Сонгино

Сонгины хамгийн чухал зүйл нь тосорхог шингэнд нь агуулагддаг фитонцид хэмээх бодис юм. Фитонцид нь ихэнх бактер, мөөгөнцрийг хэдхэн секундын дотор устгадаг бөгөөд хоолны дуршил нэмэгдүүлж, хоолны шингэц сайжруулж, хоол боловсруулалтыг дэмждэг байна. Түүнчлэн сонгино "хор хөнөөлтэй бүх зүйл"-ийг устгаж, хоргүйжүүлдэг хүхрийг их хэмжээгээр агуулдаг аж. Харин ашиглахын тухайд бол үргэлж шинээр нь идэх ёстой бөгөөд үүнээс гадна салат хийж идэх, архинд үл ялиг амт оруулан уух, гоо сайхны маск тавьж болдог гэнэ. Маск тавьсан тохиолдолд батга, хар толгойтой зүйлийг цэвэрлэдэг байна.

Сонгино

5 Алим

Алим хоол боловсруулах системийн үйл ажиллагааг бүхэлд нь тогтворжуулж, өөрт агуулагдах пектин, эслэгээрээ ходоод гэдэснээс хорт бодисыг гадагшлуулж, нарийн гэдэсний хананд тогтож үлдсэн өтгөнийг цэвэрлэдэг байна. Мөн хоолны дуршил, ходоодны шүүс ялгаралтыг нэмэгдүүлж, өтгөн хаталтыг багасгадаг. Алим нь томуугийн А, цусан суулга, стафилококкийн эмгэг төрүүлэгчийг устгадаг аж. Ашиглахын хувьд үргэлж шинийг сонгох хэрэгтэй бөгөөд заавал гаднах хальстай нь идэж байгаарай. Түүнчлэн жүүс, алимны зутан, компот хийж уувал амин дэмийг нь бүрэн авч чадна. 

Алим

6 Авокадо

Харамсалтай нь, Өмнөдийн энэ жимсний ашиг тусын талаар тийм их зүйл мэдэхгүй. Гэхдээ хоосонгүй шүү, авокадод элгийг хамгаалж, хорт хавдраас сэргийлдэг глутатион хэмээх гайхалтай бодис агуулагддаг. Авокадо идсэнээр элэг хамгаалагдаад зогсохгүй цусан дахь хлостерины хэмжээ тогтворжиж, хоолны шингэц сайжирч, бие хүчилтөрөгчөөр хангагддаг байна. Үргэлж шинэ авокадо сонгон идэж байгаарай. Хэрвээ идэхэд тохиромжгүй байвал хатааж идэх юм уу жимсний чанамал болгон идээрэй. Тэгвэл амин дэмийг нь алдахгүй авч болно. 

Авокадо

7 Аньс

Аньс байгалийн хамгийн хүчтэй антибиотикийн нэг. Вирусын эсрэг үйлчилгээрээ гайхагддаг энэ жимс хүний биен дэх аюултай бактеруудыг зайлуулж, давсгийг цэвэрлэдэг. Мөн хорт хавдрын эсүүдтэй тэмцэж, судасны бөглөрөл, нарийслыг эмчилдэг байна. Аньсыг хэрэглэхдээ шинээр нь идэх ёстой бөгөөд элсэн чихэртэй холих, шүүсийг нь шахах, жүүс хийх, жимсний чанамал бэлдэх зэргээр идвэл илүү дээр. 

Аньс

50
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл