Сурталчилгаа (15)
Хаах

Таалагдсан модоо сонгоод, 2018 онд таныг юу хүлээж байгааг мэдэж аваарай!

2017-12-02, 12:45
16,710

Та амралтын өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ? Тархиа амрааж, сонирхолтой зүйлс хийхийг хүсдэг л биздээ. Ялангуяа таны ирээдүй болоод дотоод зан чанарын тухай өгүүлэх сонирхолтой сонжоонд дургүй хүн байхгүй л болов уу. Иймд бид та бүхэндээ зориулж, өнгөний сэтгэл зүй дээр тулгуурласан нэгэн сонжоог бэлтгэлээ. Энэ нь таны дотоод ертөнц болоод ирэх 2018 онд юу тохиолдохыг зөгнөн, хэлж өгөх болно. 

Таалагдсан модоо сонгоод, 2018 онд таныг юу хүлээж байгааг мэдэж аваарай!

Та зургийг анхааралтай ажиглаж, өөрт таалагдсан нэг модоо сонгоорой!

Сонгочихсон уу? Одоо та сонгосон модныхоо харгалзах тайлбарыг уншаарай!

1 Царс

Та бол хагас нээлттэй хүн. Танд гэж хэлэхэд амьдрал гэнэтийн зүйлсээр дүүрэн. Ирэх жил танд баяр хөөртэй, чухал ач холбогдолтой зүйлүүд тохиолдоно. Тиймээс та өөрчлөлтөд бэлэн байж, эдгээрийг нээлттэйгээр хүлээн аваарай. Царс модыг сонгосон хүн бүрт ирэх жил ямар нэгэн гайхалтай үйл явдал тохиолдох бөгөөд өмнөх жилүүдээс өөр, хэзээ ч мартагдашгүй жил байх аж.  

Царс

2 Шинэс

Та бол биеэ даасан, өөртөө итгэлтэй нэгэн. Ирэх жил танд ажлын амжилт, ихээхэн орлого хүлээж байна. Тиймээс ажилдаа амжилт гаргах гээд нээх их улайрах хэрэггүй, өөрийн зарчим, үзэл бодлоороо хийх ёстой зүйлээ хийгээд явахад болно. 

Шинэс

3 Агч мод

Та их мэдрэмжтэй хүн бөгөөд аливааг бодож тунгаах тун ч дуртай нэгэн. Ирэх жил таны амьдралд хэн нэгэн орж ирэн, таньтай тун найрсаг романтик харилцаа үүсгэх болно. Хэдийгээр та өөрийгөө болгочихдог, ганцаардаггүй нэгэн байлаа ч, амьдралаа илүү гэрэл гэгээтэй, адал явдалтай болгоорой. 

Агч мод

4 Нигүрс мод

Та маш туршлагатай, тэнцвэртэй бөгөөд таньтай байхад их тухтай байдаг. Яагаад гэвэл та итгэл даахуйц найдвартай хүн. Гэвч заримдаа ашиг хонжоо хайсан адгийн хүмүүсээс болж, алдаж онох нь бий. Харин ирэх онд танд сайхан зүйлс тохиолдоно. Ирэх жил өөрийн тань сайхан сэтгэлийг ойлгох, үнэлэх тийм хүнтэй уулзаж, амьдрал тань аз жаргалаар дүүрэх болно.

Нигүрс мод

5 Мирт мод

Таны амьдралын бүх зүйл хяналтан дор байдаг. Та азанд хэзээ ч найддаггүй бөгөөд өөрийн чадвартаа бүрэн итгэдэг. Мөн аливааг хэзээ ч хойш тавьдаггүй, хийж дуусгасныхаа дараа л сэтгэл амардаг төрлийн хүн юм. Ирэх жил таны тууштай, хариуцлагатай байдал үнэлэгдэж, амжилт бүтээлээр дүүрэн байх аж.

Мирт мод

6 Чавганы мод

Та тайван, ухаантай хүн юм. Найз нөхөдтэйгээ цагийг өнгөрөөх дуртай ч ганцаараа байхдаа ч уйддаггүй. Нэг ёсондоо гадаад ертөнцөөс өөрийгөө тусгаарлаж, элдвийг бодолхийлэх нь танд амар амгаланг мэдрүүлдэг. Тэр ч үүднээсээ бусдад өөрийгөө бүрэн нээхгүй, худал дүр эсгэх нь бий. Харин ирэх жил таны итгэлийг бүрэн дааж, таныг хэн хэнээс илүү ойлгох нэгэн гарч ирэх тул, юунд ч санаа зоволтгүй түүнийг хүлээж авахыг зөвлөе. 

Чавганы мод

7 Далдуу мод

Өөртөө итгэлтэй, юмыг их бодож тунгаадаг хүн. Тун ч мэдрэмжтэй бөгөөд ямагт үнэн басхүү зөвийг ярьдаг. Тиймдээ ч худал магтаалд дуртай хүмүүс таниас зугтаж, дөлөх нь бий. Гэхдээ үүнд сэтгэлээ чилээх хэрэггүй. Учир нь ирэх жил танд сайхан зүйлс тохиолдож, яг л таны ижил гэлтэй хүн амьдралд тань орж ирнэ. Олон жилийн турш хайж явсан найзаа олж, цаашдаа түшиж тулах, сэтгэлээ хуваалцах андтай болсондоо талархаад баршгүй байх биз ээ. 

Далдуу мод

8 Туулайн бөөр мод

Мөрөөдөмтгий, аливаа зүйлийг үргэлж төсөөлөн бодож, ургуулан сэтгэдэг хүмүүс байх бөгөөд нүүрэндээ инээмсэглэл тодруулж, бусдад аз жаргал бэлэглэж чаддаг. Ирэх жил таны олон жил мөрөөдөж, хүсч явсан зүйлс биелэлээ олж, амжилт дагуулна. Тиймээс яг одоогийнх шигээ итгэлээ алдалгүй, урагш тэмцээрэй. 

Туулайн бөөр мод

9 Уд мод

Та бол материаллаг үзэлтэй хүн. Хариуцлага үүрэх дуртай, аливааг манлайлах, удирдах дуртай. Энэ зан чанараасаа болж, заримдаа алдаж онох нь бий. Хэт хэнхэг мэт аашлах нь ирэх жил таныг асуудалд оруулж магадгүй гэдгийг санаж, хэлэх үгс, хийх үйлдлээ бодолхийлж байгаарай. 

Уд мод

16
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл