Сурталчилгаа (15)
Хаах

Таныг хөгширч байгааг илтгэх шинж тэмдгүүд

Хүн бүхэн л цаг хугацааны эрхээр хөгширч, овор сууж эхэлдэг. Гэхдээ хэн ч хөгширөхийг хүсдэггүй нь баттай. Нүүрэнд жижиг үрчлээс сууж, үс санчигнаасаа бууралтаж эхлэх нь хүн бүрийн сэтгэлийг чилээж, "Би ч хөгширч байна даа" гэх бодлыг төрүүлдэг нь гарцаагүй. Тэгвэл хэрхэн хөгшрөлтийг удаашруулах вэ? Тийм арга байдаг болов уу? Бид өнөөдөр та бүхэндээ таныг хөгширч байгааг илтгэх шинж тэмдгүүдийг дуулгахын зэрэгцээ үүнээс хэрхэн сэргийлж, удаашруулах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Таныг хөгширч байгааг илтгэх шинж тэмдгүүд

1. Жижиг үрчлээс

Нүд болон ам тойрсон жижиг үрчлээс нь арьсны чийгшил алдагдсан үед үүсдэг. Хэрэв та үрчлээсээс урьдчилан сэргийлж, үүнээс ангижрахыг хүсвэл арьсаа маш сайн чийгшүүлэх шаардлагатай. Та орой бүр зовхи чангалах тос түрхэхийн зэрэгцээ их хэмжээний ус ууж байгаарай. Хэрэв эдгээр арга тусах болохгүй бол та гоо сайхны салоныг зорьж, ботокс шахуулах, тариа тариулах гэхчлэн төрөл бүрийн аргуудыг хэрэглэж болно. 

2. Тохой болон өвдөгний үрчлээс

Мэдээж хэн ч үрчлээтэй өвдөг, тохойтой байхыг хүсэхгүй нь тодорхой шүү дээ. Энэ нь мөн л нас ахиж, хөгширч буйн шинж бөгөөд үүнээс сэргийлэх аргууд гэж бий. Та арьсаа сайтар чийгшүүлж, тохой болон өвдгөө скраб ашиглан сайтар цэвэрлэн, үхэжсэн арьсаа гуужуулах хэрэгтэй. Ингэснээр тохой, өвдөгний үрчлээс арилж, таныг улам бүр залуу харагдуулна. 

3. Үс шингэрэх

Хүүхэд тээж төрүүлсний дараа үс их хэмжээгээр унаж эхэлдэг. Үүнээс гадна хөгшрөх явц эрчимтэй явагдаж байгаа үед үс унаж, шингэрдэг байна. Иймд та тус асуудлаас ангижрахын тулд эстроген дааврын хэмжээгээ тэнцвэржүүлэх шаардлагатай. Энэ нь таны биеийг сэргээж, үс уналтыг зогсоох төдийгүй хөгшрөлтийг удаашруулна. 

4. Арьс хуурайшиж гундах

Таны арьс хуурайшин гундаад байвал, хөгшрөлтийн эхний шинж тэмдэг гэж ойлгоорой. Үүнээс сэргийлэхийн тулд тогтмол нарны тос түрхэж, их хэмжээний уураг, шим тэжээлийг хоолноос авч байх хэрэгтэй

5. Нөсөө толбо

Нөсөө толбо нь удамшил, насны онцлог болон нарны нөлөө зэргээс болж нүүр, мөр, хүзүү, цээж хэсгээр гарах төдийгүй стресс бухимдал, жирэмслэх, витамины дутагдал, элэгний үйл ажиллагаа муудахтай холбогдож, арьсан дээр үүсэх нь бий. Хамгийн том шалтгаан бол арьс болон насны онцлог юм. Нас ахих тусам арьсны хамгаалах чадвар суларч, толбо үүсдэг байна. Харин та гэрийн нөхцөлд нөсөө толбыг арилгах аргуудыг танилцуулъя.

Зуун наст: Та зуун настын гелийг ашиглаж, арьсан дээр үүссэн нөсөө толбоноос салж чадна. Энэ нь үхэжсэн арьсыг гуужуулж, шинээр арьсыг төлжүүлдэг байна.

  • Зуун настын навчийг тасалж, дотроос нь гелийг гаргаж аваарай.
  • Үүнийгээ нөсөө толботой хэсэгтээ түрхэнэ.
  • 1 цаг болсны дараа, бүлээн усаар нүүрээ угаагаарай.
  • Өдөрт 2 удаа давтан хэрэглэнэ. 

Алимны цуу: Алимны цуу нь нөсөө толбыг бүдгэрүүлж арилгах төдийгүй арьсыг цайруулах үйлчилгээтэй. Энэ нь өөртөө "альфа гидрокси хүчил"-ийг агуулах бөгөөд нөсөө толбыг арилгах гайхалтай чадвартай юм.

  • Та ижил хэмжээтэй ус болон алимны цууг холиод, дээр нь багахан зөгийн бал нэмж хутгаарай. Үүнийгээ асуудалтай хэсэгтээ түрхэж, 15-20 минут байлгаад, усаар угаана. Өдөрт нэг удаа хэрэглээрэй.
  • 1-2 цайны халбага алимны цууг, 1 стакан усанд хийж хутгана. Үүнийгээ өдөрт 1-2 удаа ууж, арьсаа гэрэлтсэн, толбогүй болгохыг зөвлөе. 

20
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл