Сурталчилгаа (15)
Хаах

NASA-гийнхан биднээс юу нуухыг хүсдэг вэ?

Сансар судлалаар дэлхийд тэргүүлж буй байгууллага бол АНУ-ын Засгийн газрын агентлаг NASA (National Aeronautics and Space Administration) юм. 1958 оноос эхлэн агаарын орон зай, сансар судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй уг байгууллага дэлхийд анх удаа саран дээр хүн амжилттай газардуулсныг та л лав мартаагүй байх. NASA-гийн сансрын судалгаа гүнзгийрэх тусам, хүн төрөлхтнөөс зарим зүйлийг нуух болсон. Магадгүй бидний сайн сайхны төлөө нууцалдаг байж мэдэх юм. Гэхдээ л NASA биднээс чухам юу нуугаад байдгийг мэдэхийг хүссэн олон хүмүүс байдаг нь лавтай. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ NASA-гаас бидэнд мэдэгдэхийг хүсээгүй 7 нууцыг танилцуулахаар бэлтгэлээ.

NASA-гийнхан биднээс юу нуухыг хүсдэг вэ?

1 Шууд нэвтрүүлгийг таслав. Яагаад?

NASA-гийнхан дэлхийд ойртож буй үл мэдэгдэх биетийн талаар шууд нэвтрүүлэг үзүүлж байснаа гэнэт тасалсан. Энэ талаар NASA-гаас дохио салсан гэж мэдэгдсэн ч зарим судлаачид үүнийг санаатайгаар хийсэн зүйл гэдэгт итгэдэг. Дэлхийд ойртож байсан биет манай гарагийн хажуугаар өнгөрөв үү, аль эсвэл замаас нь түүнийг устгав уу.

Шууд нэвтрүүлгийг таслав. Яагаад?

2 Саран дээр буусан бичлэгүүд гэнэт устсан

Харамсалтай нь, 1969 онд саран дээр хүн төрөлхтөн анх удаа хөл тавьсан маш бодитой бичлэгүүд NASA-гийн архиваас гэнэт алга болсон. Ингээд тэр даруй Холливудын мастеруудтай холбогдож, "Lowry Digital" компаниар өмнөхтэй адил бичлэг хийлгэсэн. Мэргэжилтнүүд видео бичлэгийг өндөр түвшинд дуурайлган хийсэн бөгөөд энэ бичлэгүүдээ 1969 онд телевизүүдэд өгч байжээ. NASA-гийн албан ёсны сайтаас эдгээр бичлэгийг одоо ч үзэж болох агаад өмнөхөөсөө хамаагүй илүү чанартай нь харагдана. Саран дээр буусан эх хувь бичлэг алдагдсан нь гэмт хэрэг байсан талаар түүхчид өгүүлдэг.

Саран дээр буусан бичлэгүүд гэнэт устсан

3 "Клип ажиллагаа"

Operation Clip буюу "Клип ажиллагаа" нь АНУ-ын Стратегийн үйлчилгээний департаментын хөтөлбөр байсан юм. Уг хөтөлбөр нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа Гуравдугаар Рейхийн эрдэмтдийг АНУ-ын төлөө ажиллуулах зорилготой байжээ. Ингэж тухайн үед гайхагдаж байсан Германы эрдэмтдийг цуглуулснаар NASA байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл, нацист эрдэмтдэд уучлал үзүүлж, тэдний ур чадвараар сансрын агентлаг байгуулан амжилттай ажилласан юм. Ингэхдээ эрдэмтдийг голдуу пуужин бүтээх ажилд ажиллуулж байсан байна.

"Клип ажиллагаа"

4 NASA өөр соёл иргэншлийн ул мөрийг нуудаг уу?

Энэ хувилбарыг профессор, Геологи, эрдэс минералын шинжлэх ухааны доктор Александр Николайевич Портнов дэвшүүлсэн бөгөөд тэрбээр 2011 оны 11 дүгээр сарын 26-нд NASA-гийнхан "Curiosity rover" өөрөө явагч дугуйт төхөөрөмжийн ажиллагааг эхлүүлсэн. Төхөөрөмж ангараг гараг дээр амжилттай газардаж, дэлхий рүү олон мянган зураг илгээсэн. Тэдгээр зурагнууд дотор нууцлаг зүйлс их байгаа учир NASA-гийн эрдэмтэд шүүлтүүр тавьж, сонирхол татахуйц зурагнуудыг нь нууж байгаа гэж Оросын эрдэмтэн Портнов хэлсэн юм. "Curiosity rover" хэмээх автомашин шиг хэмжээтэй, ямар ч бартаат заманд тээглэхгүй явагч энэхүү төхөөрөмж өнөөгийн шинжлэх ухааны хамгийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд "явдаг лаборатори" аж. Уг лаборатори дэлхий рүү өдөр тутам хэдэн мянган зураг илгээдэг ч тэдгээрийг шүүж, заримыг нь л ил болгож байгаа нь ямар нэгэн юмыг нууж байгаагаас зайлахгүй гэжээ. 

NASA өөр соёл иргэншлийн ул мөрийг нуудаг уу?

5 Саран дээр харийнхан байдаг уу?

"Lunar Orbital Sounder" хэмээх сарны тойрог замд ажиллах хиймэл дагуулыг 2009 онд хөөргөсөн. Уг хиймэл дагуул дэлхий рүү маш сонирхолтой гэрэл зургууд илгээсний дотор саран дээр амьдралын ул мөр байгааг гэрчлэх зургууд байсан юм. Эндээс эрдэмтэд сарны гадаргуу дахь дугуй хэлбэртэй зүйлүүдэд анхаарлаа хандуулж, үүнийг харийнхны бааз байх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Гэхдээ тэдгээр дугуй хэлбэртэй зүйлүүд солирын цохилтоор үүссэн тогоо шиг хэлбэртэй гүнзгий хонхорхойнууд юм. Харин дотор нь харийнхан буудалладаг болов уу.

Саран дээр харийнхан байдаг уу?

6 Нарны дэргэд үл мэдэгдэх нисдэг биет үзэгдэв үү

NASA болон Европын сансрын агентлагийн албан ёсны сайт дээр нарны бодит байдлын зургууд нийтлэгддэг юм. Харин тэрхүү зургуудын нэгэн дээр үл мэдэгдэх нисдэг биет нартай тун ойрхон нисч байгааг ажигласан нэгэн блогчин үүнийгээ "Youtube"-д байрлуулж, энэ нь хүмүүст нэлээд хүрсэн байна. Гэтэл төд удалгүй NASA-гийнхан албан ёсны сайт дээрээсээ энэхүү зургийг устгажээ. Яагаад NASA тайлбар өгөхгүй шууд устгана вэ?.

Нарны дэргэд үл мэдэгдэх нисдэг биет үзэгдэв үү

7 "X-37B" хөлөг яагаад нууц байдалд хөөрөв

Америкийн "X-37B" хэмээх бага оврын сансрын хөлөг яагаад Үндэсний Агаар, сансрын захиргаа /NASA-гийн ямар нэгэн тайлбаргүйгээр сансарт нисэв. Цэргийн нууц хөтөлбөрөөр сансарт хөөрөв үү?, аль эсвэл өөр шалтгаанаар сансарт нисэв үү?. Олон таамаг бий ч аль нь ч баталгаатай биш ажээ. Гэхдээ баталгаатай мэдээлэл бол "X-37B" нь ион хөдөлгүүртэй бөгөөд уг хөдөлгүүрийг туршиж байсан юм. Ингээд хөдөлгүүрийн туршилт амжилтанд хүрээгүй гэсэн шалтгаанаар төслийг зогсоожээ. Гэтэл энэ тухай NASA-гийн мэдээллийн санд ямарч мэдээлэл байдаггүй. Учир шалтгааныг нь ухахаад үзэхэд, АНУ-ын Агаарын хүчин болон Батлан хамгаалахын судалгааны агентлагаас нууцын зэрэгт авсан байжээ.

"X-37B" хөлөг яагаад нууц байдалд хөөрөв

14
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл