Сурталчилгаа (15)
Хаах

2018 онд биднийг гайхшруулах технологийн 15 нээлт

Нэгэн хэвийн байдлаас амархан залхаж, шинэ зүйлс эрэлхийлдэг хүмүүст зориулж, үйлдвэрлэгчид үргэлж содон зүйлсийг сэдсээр байна. Технологийн дэвшил, суут хүмүүсийн дундаршгүй ухааны ачаар өдгөө бид зүүдэлж ч байгаагүй бүтээлүүдийг харж, бишрэн суугаа юм. Ингээд та бүхэндээ 2018 онд хүмүүсийн амьдралд нэвтрэх технологийн шилдэг нээлтүүдийг танилцуулж байна. 

2018 онд биднийг гайхшруулах технологийн 15 нээлт

1 Машин бүх уйтгартай ажлыг таны өмнөөс хийх болно

Гэр болон оффисын орчин ухаалаг болохын хэрээр урьдчилан таамаглах аналитик, автоматжуулалт бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн хэсэг болж бидний хөдөлмөрийг хөнгөвчилж, цагийг хэмнэх боллоо. Нэг жишээ татахад "Brother Refresh" хэмээх үйлчилгээ нь таны принтерийн хор дуусч байгааг мэдээд дуусахаас нь өмнө захиж авчруулах төдийгүй таны анзаараагүй байсан ажлуудыг өмнөөс тань амжуулж, туслах болно. 

Машин бүх уйтгартай ажлыг таны өмнөөс хийх болно

2 Буйданг бодитоор харж бас мэдэрч болно

"Augmented reality" буюу AR технологи нь сүүлийн үед ихээхэн хүчээ аваад байгаа билээ. Та гэртээ тухлаг буйдан авах гэж байгаа гэж бодьё. Тэгвэл уг технологийг ашиглан тухайн буйдангаа бодитоор харж, материалыг нь хүртэл шалгаж үзэх боломжтой гэнэ. Нэг ёсондоо та дэлгүүр явж цагаа үрэлгүйгээр, гэртээ сууж байгаад л хүссэн бараагаа бодитоор харж, мэдрэн авах эсэхээ шийдэх аж. 

Буйданг бодитоор харж бас мэдэрч болно

3 Төлөвлөх гэдэг чинь өнгөрсөнд л байсан зүйл

"I-need-it-now" үйлчилгээ нь яг одоо өргөн дэлгэрч буй үйлчилгээнүүдийн нэг бөгөөд тус үйлчилгээг ашиглан та яг одоо хийхийг хүсч буй зүйлээ төвөггүйхэн хийж чадах юм. Маникур, педикур хийлгэж, массажанд орж, үсээ засуулахдаа бид урьдчилан цаг авч үйлчлүүлдэг байсан бол энэхүү үйлчилгээний тусламжтайгаар эдгээр зүйлсийг яг одоо хийлгэх боломжтой болсон нь үнэхээр гайхалтай. "GoSpa app"-ийг ашиглан та эдгээр үйлчилгээг хүссэн үедээ авах боломжтой. 

Төлөвлөх гэдэг чинь өнгөрсөнд л байсан зүйл

4 Робот таны дуртай зүйлийг хийж сурна

Ойлгож, суралцан, юмсыг урьдчилан таамаглаж, төрөл бүрийн үйлдэл хийх чадвар бүхий Хиймэл оюун ухаан нь 2018 оны томоохон нээлтүүдийн нэг болох аж. Хиймэл оюун ухааныг ашигласан төрөл бүрийн үйлчилгээ, бүтээгдэхүүнүүд бий болно. Хэрэглэгчид илүү ухаантай хөдөлгөөнт төхөөрөмжүүдийг өдөр тутамдаа хэрэглээд зогсохгүй зөвхөн өөрийнхөө хүсэл сонирхолд нийцсэн зүйлийг л ашигладаг болох цаг тун удахгүй ирэх нь ээ. 

Робот таны дуртай зүйлийг хийж сурна

5 Цахилгаан зуухтайгаа ярилцдаг болно

Ирэх хэдэн жилд цахилгаан бараанууд хэрэглэхэд улам хялбар болох төлөвтэй байна. "Sire", "Alexa", "Google Home арр"-ууд нь ухаалаг болж, цахилгаан зууханд хийж байгаа бялууг хэдэн минутын дараа болохыг хэлж өгөх төдийгүй олон талаар туслалцаа үзүүлэх аж. Мөн хоол хийх зааврыг бусдаас асуудаг цаг ард өнгөрч, цахим сүлжээний тусламжтайгаар та ямар  ч алдаа гаргалгүй төрөл бүрийн хоол хийж, зөвлөгөө авч болно. Хамгийн гоё нь эдгээр аппликейшнууд нь яг л таны дэргэд буй мэтээ асуултанд хариулж, хоол хийх зөвлөгөө өгөх аж.

Цахилгаан зуухтайгаа ярилцдаг болно

6 Үүлэн технологийг ашиглан хуримаа хийнэ

Орчин цагт хуримаа хийхдээ үүлэн технологийг ашигласан платформыг хэрэглэх үзэгдэл түгээмэл болсон билээ. Хуримаа хийх гэж буй хосууд хуримын үйл ажиллагааг зохион байгуулагчтай биечлэн уулзахын оронд тус платформыг ашиглах ба зээлийн картынхаа дугаарыг оруулан тооцоогоо хийгээд л бүх зүйлээ зохицуулчихдаг болжээ. Энэ нь цаг хугацааг маш ихээр хэмнэх төдийгүй залуу хосуудын толгойны өвчин болсон олон асуудлыг шийдвэрлэж өгнө. 

Үүлэн технологийг ашиглан хуримаа хийнэ

7 "Amazon" сайтын нэр хүнд буурах шинжгүй байна

2018 оны эцэс гэхэд "Amazon" сайт үйл ажиллагаагаа улам тэлсэн байх болно. Тэд өдгөө явуулж байгаа "WholeFoods" үйлчилгээгээрээ нэр хүндтэй болоод зогсохгүй томоохон агуулах нээн ажиллуулж, хэрэглэгчидийнхээ гэрт агуулахын барааг хүргэж өгөх үйлчилгээг санал болгохоор төлөвлөж байгаа билээ. Уг агуулах нь ердийн нэг сүлжээ дэлгүүрээс ялгаатай бөгөөд таны хүссэн бараа бүтээгдэхүүнийг машинаар хүргэж өгөх юм. Тус үйлчилгээ нь хэрэглэгчдийн цаг завыг үрэхгүй байхад чиглэх болно. 

"Amazon" сайтын нэр хүнд буурах шинжгүй байна

8 Хэт олон тооны аппликейшнтэй байхаа болино

Утсанд хэт олон тооны аппликейшн байх нь төвөгтэй байдлыг үүсгэж байгааг олж анзаарсан учраас үүнтэй тэмцэх аргыг бодож болсон байна. Хэрэглэгчид өөрсдөд нь нэн чухал сэдвүүд болох хөрөнгө оруулалт, аялал, эрүүл мэнд, автомашин, гэр ахуйтай холбоотой нэгдсэн нэг аппликейшныг хайх болжээ. Ажил төлөвлөж, өрхийн календарыг хөтөлж, эд хогшилын бүртгэлийг хадгалж, танай гэр бүлийн санхүүгийн бүхий л асуудлыг цогцоор нь хариуцдаг "HomeZada" аппликейшн нь хүмүүсийн асуудлыг шийдвэрлэж, бүгдийг нэг дор багтааж чаджээ.  

Хэт олон тооны аппликейшнтэй байхаа болино

9 "3D" принтер ширээ болгон дээр байх болно

Өндөр үнэтэй, найдваргүй байсан 3D принтерүүд сүүлийн хэдхэн жилийн дотор дурын хүн худалдан авч дийлэхүйц боломжийн үнэтэй болсон билээ. Уг бүтээгдэхүүний эрэлт өсөхийн хэрээр ажил эрхэлдэг хүн бүхний ширээн дээр харагдах болно. 3D хэвлэлийн технологи хөгжиж байгаатай зэрэгцэн бидний өмнө нь хэрэглэж, харж байгаагүй олон сайхан зүйлс хэрэглээнд нэвтрээд байгаа билээ. 

"3D" принтер ширээ болгон дээр байх болно

10 Гэртээ фитнесээр хичээллэх боломжтой болно

Гэртээ ухаалаг фитнесээр хичээллэх боломжтой болсон нь цаашдаа улам дэлгэрэх шинжтэй байгаа юм. Дугуйгаар гэртээ хичээллэхдээ дугуйн дээрээ суугаад дараа нь ухаалаг фитнес аппликейшнээ асаагаад дэлхийн өнцөг булан бүрт байгаа үл таних хүмүүстэй хамт биеийн тамир хийх боломжтой болжээ. Ганц дугуй унахаар хязгаарлагдахгүй гүйлтийн зам дээр ч гүйх боломжтой гэнэ шүү. Ингэхийн тулд таньд зөвхөн энэхүү ухаалаг аппликкейшн болон тухайн хөтөлбөрт хамрагдах эрх байхад л хангалттай. Өдгөө дасгал хийх нь хөгжилтэй, өөрийгөө сорьсон, сонирхолтой зүйл болон хувирчээ. 

Гэртээ фитнесээр хичээллэх боломжтой болно

11 Хүний гаргах гэж байгаа шийдвэрийг урьдчилж хэлдэг компьютер

Бизнесийн харилцаанд ч тэр хувийн харилцаанд ч тэр биечлэн уулзаж царай царайгаа харж ярилцах нь чухал байдаг билээ. Тэгвэл 2018 оноос эхлэн хамт олон, үйлчлүүлэгч болон түншүүдтэйгээ харилцахдаа "хиймэл оюун ухаан"-ыг түлхүү ашиглах нь тодорхой болоод байна. Хоёр хүн алсын зайнаас харилцаж байгаа тохиолдолд царай таних технологи нь чухал үүрэг гүйцэтгэх болно. Өөрөөр хэлбэл хиймэл оюун ухааныг ашиглан харилцаж буй хүнийхээ нүүр царайны хувиралд задлан шинжилгээ хийж яг яах гэж байгааг нь мэдэх боломжтой болно гэсэн үг юм. 

Хүний гаргах гэж байгаа шийдвэрийг урьдчилж хэлдэг компьютер

12 "eSport" тренд болно

Тоглоом үйлдвэрлэгчид өөрсдийн хийж буй тоглоомнуудаа энтертэйнмент шинж чанартай болгож байгаа билээ. 2019 он гэхэд уг тоглоомоор сард 1-2 удаа тоглодог тоглогчдын тоо 180 саяд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд орлогын хэмжээ 1 тэрбум долларыг хол давна гэж таамаглаж байгаа юм. 2016 оны NBA  тэмцээний финалыг дундажаар 20 сая хүн үзсэн гэсэн тооцоотой харьцуулах юм бол энэ нь үнэхээр том тоо байгаа биз? 

"eSport" тренд болно

13 Дижитал мөнгөн тэмдэгт гүйлгээнд орно

18 сая доллар байсан дижитал мөнгөн тэмдэгтийн зах зээл 2017 онд 200 сая доллар болж нэмэгджээ. Гэхдээ энэ бол ердөө л эхлэл нь юм. Дэлхийн олон том сангууд дижитал мөнгөн тэмдэгтийн хэрэглээг дэмжиж байгаа бол жирийн ард иргэд "Bitcoin" зэрэг дижитал мөнгөн тэмдэгтийн талаар ойлголт муутай байгаа билээ. Дижитал мөнгөн тэмдэгтийн эрин үе нь интернэт бий болсонтой нэгэн адил томоохон өөрчлөлтийг хүний амьдралд бий болгоно гэж таамаглаж байна. 

Дижитал мөнгөн тэмдэгт гүйлгээнд орно

14 Камер таньд инээмсэглэл бэлэглэнэ

Зөвхөн зураг авах үүрэгтэй байсан камер өдгөө хөгжлийнхөө дээд цэгт хүрч машины суралцах үйл явц, компьютерийн харах чадвар болон хиймэл оюун ухааныг өөртөө нэгтгэсэн гайхалтай төхөөрөмж болж чаджээ. Уг хөгжил дэвшлийн ачаар бидний зураг, бичлэг сайхан гардаг болсоноос гадна доторх эд юмс, хүмүүсийн талаарх мэдээллийг бидэнд өгдөг болсон. Бидний зураг урьд урьдынхаасаа сайхан гардаг болсон төдийгүй автоматаар жаазлагддагаас гадна инээхгүй зургаа авахуулсан ч инээсэн болгож өөрчилдөг болсон билээ.

Камер таньд инээмсэглэл бэлэглэнэ

15 Жолоочгүй машин таны захиалсан пиццаг хүргэж өгнө

"The Verge" мэдээллийн сүлжээнд бичсэнээр "Форд болон Доминогийн пицца хүргэлтийн алба нь Мичиган мужийн иргэдийн хандлагыг ажиглах үүднээс жолоочгүй машинаар захиалсан пиццаг нь хүргэж өгч байгаа" гэнэ. Форд компани бусад машин үйлдвэрлэгчдийн нэгэн адилаар жолоочгүй машин бүтээх талаар эрчимтэй судалгаа явуулж байгаа бөгөөд 2021 он гэхэд жолоочгүй машиныг зах зээлд гаргахын төлөө ажиллаж байгаа аж. 

Жолоочгүй машин таны захиалсан пиццаг хүргэж өгнө

15
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл