Сурталчилгаа (15)
Хаах

Таныг хурдан хөгшрүүлж, овортой харагдуулах муу зуршлууд

Он цагийн аясаар нас ахиж, хөгширнө гэдэг хүн бүрт тохиолдох нь ойлгомжтой. Гэвч бид аль болох залуу сайхнаараа байж, хөгшрөлтийг тойрч гарахыг мөрөөдөж суудаг шүү дээ. Өөртөө арчаатай, олны танил эрхмүүд мөнхийн залуугаараа яг л 25-тай мэт харагдаж, бидний мөрөөдлийг бүрэн утгаар хэрэгжүүлдэг. Харин хөгшрөлтийг түргэсгэж, залуу насыг авч оддог зуршлууд гэж байдгыг та мэдэх үү? Ингээд уншигчиддаа эдгээр зуршлуудыг танилцуулж, алдаагаа засч авахыг хүсье. 

Таныг хурдан хөгшрүүлж, овортой харагдуулах муу зуршлууд

1 Тамхи татах

Тамхи татах нь эрүүл мэндэд хортой гэдгийг хүн болгон мэднэ. Гэсэн хэдий ч тэрхүү хорт зуршлаас салж чаддаггүй нь харамсалтай. Харин яагаад тамхи татдаг хүмүүс хөгшин харагдах хандлагатай байдаг юм бол? Учир нь тамхины хорт бодис биед нэвтэрч, хүний биеийн эс болгоноос хүчилтөрөгчийг сордог бөгөөд ингэснээр нүүрний арьс өнгө алдаж, үрчлээс тогтож эхэлдэг.

2007 оны "Journal of Dermatological Science" гэх сэтгүүлд тамхины хор уршгийг анх дэлгэрэнгүй тайлбарлаж байсан бол 2013 онд "Plastic & Re-constructive surgery" нь тамхины хор уршгийг ихэр залуус дээр туршиж үзсэн байна. Нэг нь тамхи татдаг байсан бол нөгөөх нь тамхи огт татдаггүй байсан аж. Туршилтын үр дүнд тэдний нүүрний арьсыг таван жилийн ялгаатай байсан буюу тамхи татдаг залуу ихрээсээ илүү хөгшин, овортой харагдаж байсан болохыг тодорхойлжээ. 

Тамхи татах

2 Согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэх

Согтууруулах ундаа нь шээс ялгаруулах бодисыг агуулдаг учир та хэтрүүлэн хэрэглэснээр шингэний дутагдалд орох аюултай. Мэдээж шингэний дутагдалд орвол арьс хуурайшиж, үрчлээс үүсч эхэлдэг төдийгүй царай төрхөнд овор сууж эхэлдэг. Мөн архи нь бидний биед хэрэгтэй элемент болох Витамин А болон С-г устгах чадалтай учир нүүрний арьсандаа анхаардаг хүн бүр хэвийн хэмжээнээс хэтрүүлж хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. 

Гэхдээ мэдээж таныг огтхон ч хэрэглэхгүй бай гэсэн үг биш. Тодорхой хязгаарыг өөртөө тавьснаар, хурдацтай хөгширч, овортой харагдахаас сэргийлж чадна.

Согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэх

3 Уучлахгүй байх

Таныг гомдоож сэтгэлд сэв суулгасан хүмүүсийг уучлах тийм ч амаргүй. Гэхдээ уучлахгүй байх нь таныг улам бүр хүнд асуудалд оруулах талтай. Хүнд өс санаж явах аваас биед  стресс хуримтлагдаж, кортизол гэх дааврыг ялгаруулдаг байна. Кортизол нь цусны даралт болон сахарын хэмжээг ихэсгэж, цаашлаад илүүтэй жинтэй болоход хүргэнэ. Мөн стресстэй байгаа үед нь ихэнх тохиолдолд хөмсгөө зангидаж, духны хооронд үрчлээс үүсдэг. Мэдээж энэ нь таныг овортой болоод үрчлээтэй харагдуулах нь гарцаагүй. Тиймээс өнгөрсөн зүйлийг өнгөрсөнд нь үлдээж эрүүл мэнддээ анхаараарай. 

Уучлахгүй байх

4 Наранд хэт их гарах

Зөвхөн нар гэлтгүй хүйтэн сэвшээ салхи ч таны арьсыг маш ихээр хуурайшуулан, өнгө зүс алдуулдгийг анхаарах нь зүйтэй. Тиймээс ч хүмүүс намар, хаврын улиралд арьсаа түлхүү арчилдаг. Өвөл, зун гэлтгүй нарны тосыг тогтмол түрхэж хэвших нь таны арьсны элдэв асуудал, хөгшрөлтөөс сэргийлэх болно. Нарны хэт ягаан туяа нь арьсыг хөгшрүүлэх процессийг түргэсгэж, цаашлаад арьсны хавдраар өвчлүүлэх магадлал өндөртэй юм.

Наранд хэт их гарах

5 Нойргүйдэл

Ердөө ганц өдөр унтахгүй байхад л бидний арьс өнгөө алдаж ядарсан харагддаг. Харин олон өдрийн турш нойргүй явбал бидний арьсанд ямар өөрчлөлтийг дагуулах бол гэдгийг та бодоод үзээрэй. Хүн өдөрт 8 цаг унтаж байж л хангалттай нойр авч, гүйцэт амарч чаддаг. Харин шөнө унталгүй элдэв зүйлс хийх нь хурдан хөгшрөх гол шалтгаан болж өгдөг. Арьс хангалттай амарч чадаагүйн улмаас үрчлээс бий болж, энгэсэг, будаг шингэхгүй болох талтай. Иймд та өдөр бүр хангалттай амарч, эрч хүчээ нөхөж байгаарай. Эрүүл биед саруул ухаан оршино гэгчээр эрүүл зөв амьдралын хэв маягийг баримталдаг хүн бүхэн зөв зүйтэй, амжилт бүтээл дүүрэн явдаг билээ.

Нойргүйдэл

6 Чихэрлэг юм идэх

Амттан нь таныг таргалуулаад зогсохгүй мөн хөгшрөх үйл явцыг түргэсгэх аж. Хүн бүхэн хэт их чихэр хэрэглэх нь эрүүл мэнд, гоо сайханд сөргөөр нөлөөлдөг гэдгийг мэднэ. Харин үүнийг сайн мэдэх боловч салж чадахгүй хүмүүс олон байдаг. Хэт их амттан хэрэглэх нь таргалалт бий болгож, нүүрний хэвийн төрхийг сүйтгэж орхидог гэмтэй. Зарим тохиолдолд амттан нь стресс ядаргааг тайлах эм болдог бөгөөд үүнийг тохируулан, багаар хэрэглэх нь буруудаад байх зүйлгүй. 

Чихэрлэг юм идэх

7 Стресс

Хөгшрөлт түргэсэх хамгийн том шалтгаан бол стресс, бухимдал юм. Тиймээс та ажлын стресс, бухимдал зэргээс аль болох ангижирвал зохилтой.  Өөрөөр хэлбэл ямар ч үед аливаа зүйлийг өөдрөгөөр харж, сэтгэж бодох ёстой гэхэд болно. Бухимдаж, зовлоо гээд энэ нь танд эргээд үрчлээс, таргалалт, батга болон ирдэг тул өрөөлөөс болж өөрийгөө золионд гаргах гэсний хэрэггүй аж. Мөн та өөрийн гэсэн урам зориг, эрч хүчийг авдаг нэгэн хоббитой болох хэрэгтэй. Энэ нь амьдралын амт, аз жаргалыг хором мөч бүрийг танд мэдрүүлэх болно. 

Стресс

8 Буруу арчилгаа

Нүүрний арьсаа эрүүл болон толигор харагдуулахыг хүсэж байгаа бол хамгийн гол нь зөв арчлах хэрэгтэй. Хүн хүний арьсны онцлог өөр тул, та өөрт тохирох арчилгааг сонгож хэрэглэх нь чухал. Ямартай ч өглөө оройдоо нүүрээ сайтар цэвэрлэж, чийгшүүлж байх хэрэгтэй. Мөн орой бүр нүүрний будгаа арилгахаа хэзээ ч мартаж болохгүй. Учир нь будгаа арилгаагүй унтах аваас тухайн будаг нь таны нүүрний нүхжилтийг таглаж улмаар агаар солилцох явцыг багасгадаг. Эрүүл болон үрчлээс багатай арьстай болохыг хүсдэг хүн болгон долоо хоног тутамд нэг удаа арьсаа гуужуулж байх нь чухал аж. Мөн бохир гараар та нүүрээ оролдохоос мөн зайлсхийгээрэй.

Буруу арчилгаа

9 Хөдөлгөөнгүй байх

Дасгал хийхгүй удаан суух нь тухайн хүний амьдралын онцлог эсвэл ажлын онцлог байж болдог. Ямар ч төрлийн онцлог байсан та заавал өдөрт 10-25 минутыг дасгал хийхэд зориулж байгаарай. Учир нь та дасгал хийснээр цусны эргэлтээ сайжруулж улмаар нүүрний арьсанд хүчилтөрөгчийг хангалттай явуулж чадна. Хөдөлгөөнгүй байх нь таныг мөн зүрх судасны өвчтэй болгодог тул та бүх талаараа эрүүл байя гэж бодож байвал өөртөө цаг гаргаад дасгалыг та заавал хийж байгаарай. 

Хөдөлгөөнгүй байх

10 Буруу хооллолт

Энэхүү буруу зуршлыг хүн болгон туулж байсан бөгөөд зарим нь одоо хүртэл биеэ буруу хоолоор тэтгэдэг байна. Ингэх нь таны эрүүл мэндэд бүхэлдээ хор хөнөөлтэй ч тэр дундаа бидний арьсанд шууд хамааралтай байж чаддаг. Та бэлэн хоол идэхийн оронд омега-3 тос агуулсан хоолыг сонгонр уу хэмээн зөвлөж байна. Жишээлбэл загас, авокадо, самар мөн самарны тос уг элементийг ихээр агуулдаг бөгөөд таны хоолыг ч мөн амттай болгож чаддаг. Бусад төрлийн хэрэгцээт бодис болох цинк, Витамин Ц-г жимснээс авч байгаарай.   

Буруу хооллолт

30
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл