Сурталчилгаа (15)
Хаах

Вирус болон нянг устгах 6 хүнсний бүтээгдэхүүн

Нүдэнд харагдашгүй олон сая нянгаас бид өөрсдийгөө аврах нь бүү хэл хааяа тоодогчгүй. Энэ нь биднийг ямарваа нэгэн хүнд өвчлөлд орох эрсдэлийг үүсгэдэг бөгөөд бид зөвхөн алдсанынхаа дараа л харамсдаг. Харин та дараах мэдээллийг уншиж ганц олдох биедээ дээд зэрэглэлийн анхаарлыг тавиарай.

Вирус болон нянг устгах 6 хүнсний бүтээгдэхүүн

1 Календула цэцэг

Энэхүү ургамал нь флавонойд буюу нэгэн төрлийн антиоксидантыг агуулдаг учир гаднын бактерийг хамгийн сайн няцааж чаддаг аж. Календула нь мөн шархны халуун, бактер болон вирусийн эсрэг тэмцэх найрлагатай тул та хоолондоо ашиглахад нэн тохиромжтой юм шүү.

Календула цэцэг

2 Аньс

Олон жилийн турш энэхүү жимс болон түүний навч ханиад томууг эдгээх зорилгоор ашиглагддаг байжээ. Мөн төрөл бүрийн бактер болон хурдацтай тархдаг өвчнийг зогсоох шидтэй гэдгээрээ эрдэмтдийн дунд хамгийн их сайшаагдсан жимс юм. Та заавал хоолондоо ашиглах шаардлагагүй, зөвхөн дангаар нь идэх боломжтой.

Аньс

3 Сармис

Сармис нь дархлалын системийг дэмждэг бөгөөд бактертай тэмцэж чадах хамгийн сайн ургамлуудын нэг гэдгийг бид бүхэн сайн мэднэ. Мөн хоолонд гайхалтай амт нэмдгээрээ хүмүүст танигдсан. Та сармисыг цай болон бусад халуун уух юманд хааяа найруулан ууж байгаарай.

Сармис

4 Чихэр өвсний үндэс

Чихэр модны үндэс нь ханиад болон элэгний С вирустай хамгийн сайн тэмцдэг ургамлуудын нэг юм. Та энэхүү үндэсийг шарж, жигнэж эсвэл бүр шөлөндөө хүртэл оруулж идэж болно. 

Чихэр өвсний үндэс

5 Цагаан гаа

Тунгалгийн систем болон эд эрхтэн бүрээс хор гадагшлуулах үйлчилгээтэй тус ногоог хүн болгон мэднэ. Гэрийн нөхцөлд бид сүү буцалгаад дотор нь хийхээс авахуулад янз бүрийн аргаар ашиглаж болдог. Ханиад томууны эсрэг хүчтэй тэмцэж чаддаг учир та хоолондоо заавал ашиглаж байгаарай. 

Цагаан гаа

6 Оливийн навч

Энэхүү ургамал нь зөвхөн ханиад томуун гэхээсээ илүү биен дээр идээт тууралт өгдөг өвчнүүдийг эдгээх найрлагатай аж. Мөн давхар ядаргаа тайлах үйлчилгээтэй тул та цэвэр усанд буцалгаад уусан ч болно.

Оливийн навч

12
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл