Сурталчилгаа (15)
Хаах

Бидний аялалд явахдаа гаргадаг түгээмэл алдаа

Хүн бүхэн л дэлхий дээрх сонин содон, хачирхалтай бүхнийг нүдээр үзэхийг хүсдэг. Тиймдээ ч олон жилийн турш хурааж хуримтлуулсан мөнгөө авч, алс холын орнуудаар аялахаар, цүнхээ үүрээд явдаг шүү дээ. Харин ингэхдээ мөнгөө аль болох хэмнэж, ая тухтай атлаа, авсаархан аялахыг хэн хүсэхгүй байх билээ. Бид өнөөдөр та бүхэндээ хүмүүсийн аялахдаа гаргадаг алдаануудыг танилцуулж, хямд өртгөөр аялахад туслах аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Бидний аялалд явахдаа гаргадаг түгээмэл алдаа

1 Өдрөөр аялах

Шөнийн цаг бол унтлагын цаг. Гэхдээ та шөнө тухтай амрахын оронд галт тэрэг юм уу автобусанд сууж аялах нь мөнгөө хэмнэх нэгээхэн арга юм шүү. Мөн шөнийн цагаар автобус болон тээврийн хэрэгслийн үнэ тодорхой хэмжээгээр хямдардаг болохыг дуулгах нь зүйтэй болов уу. 

Өдрөөр аялах

2 Дүрмийг дагах

Аливаа улс оронд очсон хүмүүс тэндхийн жишгээр юманд ханддаг. Үүнээс болоод их мөнгө үрэх тохиолдол цөөнгүй. Та нутгийнхны жишгээр хооллосноос хоёр дахин хямд үнээр хооллож болно гэдгийг санаарай. Түүнчлэн аяга кофе уух мөнгөөр цадталаа амттан идэж ч болно. Тиймээс жуулчид их цугладаг газар, түүний дотор хоолны газар, кафе зэргээс холдож, орон нутгийн шинжийг агуулсан гудамжны хоолыг сонгоод үзээрэй.  

Дүрмийг дагах

3 Бусадтай хамт таксинд суудаггүй

Та "такси хуваах" гэж сонсч байсан уу? Үгүй бол ийм зүйл байдаг бөгөөд аялагчид такси, завь зэргийг хамтран хөлсөлж мөнгөө хэмнэдэг. Ялангуяа тухайн орны иргэдтэй хамтран хөлсөлвөл танд илүү тустай байдаг. Адаглаад таксигаа хуваах нь танд хоёр дахин хэмнэх боломжийг бүрдүүлнэ. 

Бусадтай хамт таксинд суудаггүй

4 Урьдчилж захиалга өгөх

Хэрэв та нарийн хуваарийн дагуу аялах гэж байгаа бол зочид буудалд урьдчилж захиалга өгч болох юм. Харин бусад тохиолдолд аль болох урьдчилж захиалахаас татгалзаарай. Газар дээр нь очиж хайвал танд илүү хямд зочид буудал олдох бөгөөд та өөрийн хүссэнээр сонгох нөхцөл бүрдэнэ. Мөн урьдчилж захиалга өгөхгүй байснаар ямар нэгэн шалтгааны улмаас буудлаа солих тохиолдолд төлбөр төлөхгүй.

Урьдчилж захиалга өгөх

5 Мөнгө солиулах

Банкны карт ашиглах нь хамгийн зөв арга юм. Ямагт их хэмжээний бэлэн мөнгө авч явахаас зайлсхийгээрэй. Банкны карт ашигласнаар ханшийн зөрүүнээс хамгийн бага мөнгө алдах бөгөөд мөнгө солиулах болгонд ямар нэгэн нэмэлт төлбөр шаардлагагүй болно. Тиймээс аялалд гарахаасаа өмнө картаа бэлдэх юм уу хэрэг болох мөнгөө солиулж аваарай.  

Мөнгө солиулах

6 Халаасны хулгайчид түрийвчээ алдах

Гэрээсээ хэдэн мянган бээр хол, гадаадын оронд бичиг баримт, мөнгө төгрөг, кредит карт, гар утсаа алдах шиг муу зүйл байхгүй. Аялж буй нөхцөлд халаасны хулгайчийн анхаарал татсан үнэтэй, загварлаг хувцас юм уу цүнхээс аль болох татгалзах хэрэгтэй. Өөрт амин чухал хэрэгтэй зүйлүүдээ тусад нь ялгаж дотор халаасандаа хийх эсвэл зарим зүйлээ зочид буудалдаа аюулгүй байдлаар үлдээх нь чухал. Болж өгвөл хувцсан дотроо олон халаастай мөрөвч өмсч, мөнгөө олны нүднээс нууж яваарай.

Халаасны хулгайчид түрийвчээ алдах

7 Цайны мөнгөний талаар ойлголтгүй байх

Зарим орон, түүний дотор АНУ-д үйлчилгээ үзүүлсэнд талархсан сэтгэлээ илэрхийлдэг нэмэлт хөлс буюу цайны мөнгө 15-20 цент байдаг. Мөн Европын ихэнх оронд цайны мөнгийг тооцоон дээр бодож авах нь бий. Тиймээс аль оронд очиж байгаагаас шалтгаалан цайны мөнгөний талаар бага сага мэдлэгтэй байх нь чухал. Эс бөгөөс та илүү мөнгө төлж мэднэ шүү дээ. 

Цайны мөнгөний талаар ойлголтгүй байх

8 Аяллын даатгалыг авдаггүй

Эх орондоо байхад асуудал болдоггүй байсан энгийн төвөгтэй зүйлс гадны оронд таны халаасыг ихээр тэмтрэх вий. Тиймээс аяллын даатгалд хамрагдаж, ямар нэгэн төвөгтэй зүйлсд ажрахгүй аялаарай. Аяллын даатгалын хөлс бага байдаг бөгөөд үүнд хамрагдсанаар та гадаадын оронд үүнээс хэд дахин их мөнгө зарцуулах аюулаас өөрийгөө хамгаалж чадна. 

Аяллын даатгалыг авдаггүй

9 Харилцдаг банкиндаа урьдчилан мэдэгдэхгүй байх

Та аялахаар шийдсэн бол өөрийн харилцдаг банкиндаа хандаж, зөвлөгөө авч, шаардлагатай зарим жижиг хураамжийг төлөх хэрэгтэй. Ингээгүйн улмаас таны карт ашиглагдахгүй байх, олон улсын шилжүүлэг хийж болохгүй байх зэрэг хүндрэлүүд үүсч мэднэ. Мөн гүйлгээ хийхэд хураамж авдаггүй аяллын карт авч болно. Харин өөрийн картаа ашиглахыг хүсч байвал банкиндаа мэдэгдээрэй. Эс бөгөөс сэжигтэй гүйлгээ хийлээ хэмээн картыг тань ажиллагаагүй болгож мэдэх юм.  

Харилцдаг банкиндаа урьдчилан мэдэгдэхгүй байх

10 Жуулчны гарын авлагад итгэх

Гадны улс оронд хөл тавимагц "хамгийн сайхан газрууд", "очиж үзэх ёстой газрууд" гэсэн танилцуулах хуудас, товхимол, сэтгүүл биднийг угтдаг. Эдгээрт сонирхолтой газрууд нэлээдгүй байдаг ч та заавал эдгээр газрыг үзэж, энд дурдсан маршрутаар явах албагүй. Учир нь гарын авлагад дурдсанаар явбал зардал их гардаг. Үүнээс хямд төсөр аргаар аялах олон боломжийг эрж хайгаарай.

Жуулчны гарын авлагад итгэх

11 Тээврийн бүх хувилбарыг шалгахгүй байх

Гадаадын орны хөгжил, ёс заншлаас хамаарч тээврийн олон хувилбар байдаг. Үүнийг судлахгүйгээр таксидах эсвэл автомашин түрээслэх гэх мэт үйлчилгээ авбал үнэтэй тусна. Мэдээж танд автобус, метро, усан завь, тэр ч байтугай мориор, явганаар хүртэл аялах боломж бий. Тэр бүгдийг судалж тохиромжтой бөгөөд хямдыг нь сонгох хэрэгтэй. 

Тээврийн бүх хувилбарыг шалгахгүй байх

12 Бүх мөнгөө нэг газар хадгалах

Муу зүйл зөгнөж байгаа юм шиг санагдах ч мөнгөө үргэлж хэд хувааж аюулгүй газарт хадгалах нь аялагчдад хэзээд тус болсоор ирсэн. Магадгүй таны нууц халаас танд аюулгүй санагдахгүй байвал хуурай саванг нүхэлж дотор нь мөнгөө нууж болох юм. Мөн гутлынхаа улавчин дор, үсний самныхаа дотор талд нуусан ч болно. Энэ бол таны сонголт. Аялал заримдаа хүнийг стрессдүүлж, байнга санаа зовж явахад хүргэдэг бөгөөд хэрэгтэй зүйлсээ аюулгүй байлгаж чадсанаар та илүү тайван аялах боломжтой юм.   

Бүх мөнгөө нэг газар хадгалах

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл